Улиасны унгирал хийсч нийслэлчүүдийн бухимдуулах болсон. Иргэд унгарил нь харшил үүсгэдэг, өвчний нян тээдэг байж болзошгүй гэх ойголттой явдаг. Энэ талаар албаны хүмүүсийн эсрэг тайлбар хэлсэн юм.
УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сүхбат:
-Унгарил гарах нь байгалийн жам ёсны үзэгдэл. Тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч унгирал гарах хугацаа 7-14 хоногийн зөрүүтэй байдаг. Энэ жилийн хувьд долоо хоногийн дараа эхэлсэн. Гарах хугацаа нь 14 хоног үргэлжилнэ. Бид жил бүр унгарил багасгах арга хэмжээг авдаг. Энэ онд ч мөн хэлбэржүүлж тайрах зэрэг арга хэмжээ авсан" гэлээ.
Мөн тэрбээр "Улиас модны унгарил харшил үүсгэдэггүй. Харин ургамлын тоос тоосонцор харшил үүсгэдэг. Харшилтай хүмүүсийн 99 хувь нь шарилж зүйлийн харшилтай байдаг" гэлээ.
Улиас мод байгалийн жамаар үр хөврөлд орж хөвөнт үрээ цацдаг. Үр нь газар унаж, байгальд дахин улиас мод ургадаг. Эр модны улаан тоосонцор эм модонд бууж нийлснээр улиасны цагаан үр агаарт тархдаг ажээ. Энэ процессыг зогсоохын тулд эр, эм модны үрлэх мөчрүүдийг тайрч, засч хэлбэржүүлдэг гэнэ.
Холбоотой мэдээ