Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө жилийн өмнөхөөс 196 тэрбумаар багасав

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө жилийн өмнөхөөс 196 тэрбумаар багасав

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө жилийн өмнөхөөс 196 тэрбумаар багасав

Үндэсний статистикийн хорооноос дараах мэдээллийг гаргалаа.


Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 190.9 (0.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төгрөгийн харилцах 155.9 (3.2 хувь) тэрбум, валютын харилцах 1.2 (57.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Бага мөнгө (M1) энэ оны тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 19.8 (0.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 29.6 (0.5 хувь) тэрбум төгрөгөөр багасчээ. Бага мөнгө (M1)-ний 5 (86.6 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 768.1 (13.4 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байсан аж.

Бараг мөнгө 2022 оны тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 45.6 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багасч, өмнөх оны мөн үеийнхээс 220.5 (1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Бараг мөнгөний 13.9 (64.5 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.4 (20.3 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 3.3 (15.2 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах аж.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 21.2 (2.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 196.4 (15.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Гадаад цэвэр актив /ГЦА/ 2022 оны тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 976.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 635.9 (39.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.3 (84.5 хувь) их наяд төгрөгөөр багассан бол дотоод цэвэр актив /ДЦА/-ын 26.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 570.5 (2.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеэс 5.5 (26.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж