Энэтхэгт цэрэг татлагын шинэ схемийн эсрэг жагсаал болж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Энэтхэгт цэрэг татлагын шинэ схемийн эсрэг жагсаал болж байна

Энэтхэгт цэрэг татлагын шинэ схемийн эсрэг жагсаал болж байна
NEW DELHI, INDIA - 2022/06/16: Security personnel detains a Member of the Indian Youth Congress (IYC) during their marshal march at Jantar Mantar against the government's newly introduced scheme known as Agnipath. The Agnipath is a merit-based recruitment scheme for enrolling soldiers, airmen, and sailors. The Scheme provides an opportunity for the youth to serve in the regular cadre of the armed forces for a duration of four years. (Photo by Kabir Jhangiani/Pacific Press/LightRocket via Getty Images)

Энэтхэгийн хойд хэсгийн цагдаа нар эсэргүүцлээ илэрхийлэх журмаар чулуу шидэж буй жагсагчдыг түлхэн унагахын тулд галт зэвсэг ашиглахаас өөр аргагүй болсон байна. Эрх баригчид жагсаалыг дарахын тулд нэг дүүргийн интернэт холбоог мөн таслаад байгаа юм. Энэхүү хүчирхийлэл дэгдсэн жагсаал Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар энэ долоо хоногт Энэтхэгийн 1.38 сая хүнтэй зэвсэгт хүчний элсэлтийн насыг бууруулан, тэтгэврийн хэмжээнээс хасах шийдвэр гаргаснаас болсон юм.

Шинэ Делигээс өмнө зүгт 50 км-ийн зайд орших Харьяна мужийн Палвал дүүрэгт олон хүмүүс төрийн албан хаагчийн гэр рүү чулуу шидэж, барилгыг хамгаалж байсан цагдаа нар танхайрагчдыг хол байлгахын тулд буудсан гэж Ройтерс агентлаг мэдээлэв. Нарендра Модигийн засгийн газрын шинэ шийдвэрт олон хүмүүс өөр өөрсдийн абир суурьтай байна. Цэрэгт татагдах насны эрэгтэй, ахмад дайчид, сөрөг хүчний удирдагч тэр байтугай Модигийн эрх баригч Бхаратия Жаната намын (BJP) гишүүд шинэчилсэн хуульд холбоотой санал шүүмжлэлээ илэрхийлээд амжжээ.

Палвал дүүрэгт интернетийг 24 цагийн турш түр зогсоосон гэж Харьяна хотын мэдээллийн хэлтэс мэдэгдэв. Энэтхэгийн зүүн хэсгийн Бихар мужид жагсагчид Навада хотод байрлах BJP-ийн оффисыг шатааж, төмөр замын дэд бүтцэд халдаж, замуудыг хаасан тул жагсаалын ажиллагаа улс орны хэд хэдэн хэсэгт хүчтэй тархсан гэж цагдаагийн албаны хүмүүс Ройтерс агентлагт мэдэгдэв.

Эсэргүүцэгчид Бихар даяар төмөр замын өмч рүү дайрч, вагонуудыг шатааж, галт тэрэгний замыг эвдэж, өртөөг сүйтгэсэн гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Агнипат буюу хинди хэлээр "галын зам" гэж нэрлэгддэг шинэ цэрэг татлагын систем нь 17 ба 21 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг дөрвөн жил армид ажиллуулах бөгөөд зөвхөн нэг албан тушаалд томилох аж. Өмнө нь цэргүүдийг 17 хүртэлх жилээр хүссэн хугацаанд нь ажиллуулдаг байсан ч одоо 4 жил ажиллах хугацаа зааж, цол нэмэх боломжгүй болгосон нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж