Шри-Ланк шатахууны тав хоногийн нөөцтэй

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Шри-Ланк шатахууны тав хоногийн нөөцтэй

Шри-Ланк шатахууны тав хоногийн нөөцтэй

Шри-Ланкын шатахууны нөөц таван хоногийн дараа бүрэн дуусна гэж тус улсын эрчим хүчний сайд мэдэгдэв. Энэтхэгийн засгийн газраас шатахууны 500 сая ам.долларын зээлийн шинэ шугамын албан ёсоор баталгаажсаны дараа Шри-Ланка нефтийн хямралаас гарах боломжтой аж. Сарын өмнө ерөнхий сайд нь шатахууны нэгхэн хоногийн нөөцтэй гэж мэдэгдээд байсан ч олон улсын тусламжаар хямралаа даваад байсан. Гэвч гадаад валютын хомстолд орсон Шри-Ланка эргэлдэх хөрөнгөгүйн улмаас дахин шатахууны нөөцийн асуудалд орлоо.

Шатахуун түгээх станцууд дээр хүмүүс урт дараалал үүсгэж их хэмжээгээр худалдан авалт хийж байгаа тул Шри-Ланкад нефть тийм ч удаан тогтохгүй байгаа гэнэ. Хүмүүсийн дунд мөргөлдөөн үүсгэхгүйн тулд шатахуун түгээх станц болгон дээр хамгаалалт гараад байна.

Шри-Ланка улс нефтийн ханган нийлүүлэгчдэд 725 сая ам.долларын төлбөр хийх боломжгүй болжээ.

Мөн ирээдүйн тээвэрлэлтэд зориулж аккредитив нээхээр тэмцэж байна гэж тус улсын эрчим хүч, эрчим хүчний сайд Канчана Вижесекера мэдэгдэв. Шри-Ланка Энэтхэгийн засгийн газрын Эксим банкнаас 500 сая ам.долларын зээлийн шугамыг албан ёсоор баталгаажуулахыг хүлээж байгаа ба Вижесекера тус мөнгөөр шатахууны тээвэрлэлтийг санхүүжүүлэхэд зарцуулна гэж мэдэгдэв.

Энэтхэг улс Шри-Ланкын санхүүгийн хямралын үед гол дэмжигч байсан бөгөөд 3 тэрбум орчим ам.долларын тусламж, тэр дундаа зайлшгүй шаардлагатай импортын 1 тэрбум ам.долларын зээлийн шугам, 400 сая ам.долларын своп тэтгэмж олгосон байна. Шри-Ланка Орос болон бусад улс оронтой холбоо барьж, хэдэн саяын үнээр нийлүүлэх шатахуун импортлох хувилбаруудын талаар ярилцсан гэж Вижесекера хэлэв. Тус улс мөн ОУВС-тай тусламжийн багцын талаар ярилцаж байгаа ба зээлдүүлэгчийн төлөөлөгчид зургаадугаар сарын 20-нд Шри Ланкад ирэх төлөвтэй байна.

Эху сурвалж:   CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж