Ганц бие хүмүүст зориулсан яаралтай тусламжийн аппликейшн гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Ганц бие хүмүүст зориулсан яаралтай тусламжийн аппликейшн гарчээ

Ганц бие хүмүүст зориулсан яаралтай тусламжийн аппликейшн гарчээ

Японд ганц бие байх, бусдаас өөрийгөө тусгаарлах хэв маяг түгээмэл болсон. Тиймээс гэртээ ганцаараа, туслах хүнгүй байж байгаад нас барах асуудал зөвхөн настайчуудаар тогтохгүй дунд эргэм насныхны дунд ч гарах болжээ. Тэгвэл үүнийг шийдэх гар утасны шинэ аппликейшн гарсан байна.

51 настай иргэн Ёшио Конно 2015 онд халаалтгүй байрандаа ганцаараа байж байгаад осгож нас барсан хэрэг гарч байсан. Ёшио нь гэрээсээ ажилладаг мэдээллийн технологийн мэргэжилтэн байсан бөгөөд өөрийгөө үл тоомсорлож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаас зориуд татгалздаг байжээ. Түүний цогцос долоо хоногийн дараа олдсон. Гэтэл Covid-19-өөс болж ийм асуудал сүүлийн үед улам олон болсон байна.

Ёшиогийн ах Исао энэ явдлын дараа бусад хүнийг ийм харамсалтай байдлаар бүү нас бараасай гэсэндээ “Enrich” нэртэй ашгийн бус байгууллага байгуулжээ. Тус байгууллага нь 2018 оны арваннэгдүгээр сараас “Line” аппликейшнээр дамжуулан насанд хүрэгчдийг хянадаг үйлчилгээ эхлүүлсэн.  Энэ оны тавдугаар сарын байдлаар 5800 орчим хүн уг үйлчилгээнд бүртгүүлжээ. Үүний дийлэнх нь 30-50 насныхан байна.

Хэрэглэгч аюулгүй байгаа эсэхийг баталгаажуулж асуусан зурвас утсанд нь тодорхой давтамжтайгаар, автоматаар ирэх зарчмаар уг аппликейшн ажилладаг. Хэрвээ хэрэглэгчээс 24 цагийн дотор ОК гэсэн хариу ирэхгүй бол яаралтай тусламжийн багийнханд мэдэгддэг байна.

“Line”-аас гадна “Link+” нэртэй аппликейшн бас гарчээ. Энэ аппликейшн нь хэрэглэгч зурвасын хариуг өгөхгүй байгаа тохиолдолд урьдчилсан сонгосон танилууд руу нь мэдэгддэг аж. “Link+” аппликейшнийг өнөөдрийг хүртэл 800 гаруй удаа хэрэглэгчид татжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж