Dogecoin пирамид схемээс болж Элон Маскыг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Dogecoin пирамид схемээс болж Элон Маскыг шүүхэд өгчээ

Dogecoin пирамид схемээс болж Элон Маскыг шүүхэд өгчээ

Элон Маскын нийт хөрөнгийн дөрөвний нэгтэй дүйцэх хэмжээг нэхэмжилсэн шүүх хурал болох төлөвтэй байна. Технологийн тэрбумтан Маск болон "SpaceX", "Tesla" компаниудыг "Dogecoin" криптовалюттай холбоотой пирамид схемийн асуудлаар шүүхэд дууджээ. Манхэттены шүүхэд өөрийгөө "Dogecoin Crypto Pyramid Scheme-д мөнгөө залилуулсан Америкийн иргэн" гэж тодорхойлсон Кейт Жонсон Элон Маскыг шүүхэд өгсөн байна.

"Bloomberg"-ийн мэдээлснээр Жонсон 2019 оноос хойш "Dogecoin"-ийн арилжсан ба өөрийн алдсан 122 тэрбум ам. доллар (49 тэрбум фунт) нөхөн төлбөрөөс гадна 244 тэрбум ам.долларын нөхөн төлбөрийг Элон Маскаас нэхэмжилжээ. Жонсон шүүхийн нэхэмжлэлдээ Элон Маск "Dogecoin"-ийг сурталчилж эхэлснээс хойш ханш нь огцом өссөн ба бусад хүмүүсийг ямар ч хэрэгцээгүй криптовалютэд хөрөнгө оруулахыг уриалсан гэжээ.

Тэрбээр "Dogecoin бол валют, хувьцаа эсвэл үнэт цаас биш. Энэ нь алт, бусад үнэт металл эсвэл юугаар ч орлуулахгүй. Та үүнийг идэж, ургуулж, өмсөж болохгүй. Энэ нь хүү, ногдол ашиг төлдөггүй. Энэ нь бусад криптовалюттай харьцуулахад онцгой ашиг тус байхгүй. Энэ нь засгийн газар эсвэл хувийн байгууллагаас хамгаалагдаагүй. Энэ бол зүгээр л тэнэгүүдэд зоосыг өндөр үнээр зарах гэсэн хууран мэхэлсэн луйвар юм" гэж Нью Йорк Пост сонинд нийтлэл бичжээ.

Эх сурвалж: Unilad

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж