АТГ А.Ариунзаяа сайдад авлигаас сэргийлэх зөвлөмж хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

АТГ А.Ариунзаяа сайдад авлигаас сэргийлэх зөвлөмж хүргүүлжээ

АТГ А.Ариунзаяа сайдад авлигаас сэргийлэх зөвлөмж хүргүүлжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад зөвлөмж хүргүүлсэн талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлжээ. Тодруулбал, АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад авлигын эсрэг ажиллах, тус үйлдлийг таслан зогсоох зөвлөмж мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна.

Тус зөвлөмжид яамны алба хаагчид болоод сайдын тухайд авлигын гэмт хэргийн эсрэг ажиллах талаар тусгасан байна.

Мөн авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасны дагуу гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллах талаар зөвлөмжид тусгажээ.

Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар хамаардаг Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын мэдээллийг ил тод болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг мөн судалж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж