Японы “Zipair” авиа компани “Z” логоноосоо татгалзав

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Японы “Zipair” авиа компани “Z” логоноосоо татгалзав

Японы “Zipair” авиа компани “Z” логоноосоо татгалзав

Японы “Zipair” авиа компани Оросын түрэмгийллийг дэмжсэн мэт буруу ойлголт төрүүлэхгүйн тулд “Z” логоноосоо татгалзжээ. “Z” үсэг нь Путиныг дэмжигчдийн бэлгэ тэмдэг болоод буй бөгөөд Оросын танк, цэргийн техникүүд дээр харагдах болсон.

“Zipair” нь “Japan Airlines”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани бөгөөд харьцангуй хямд үнээр үйлчилгээ үзүүлдэг. Тус компанийн удирдлага Шинго Нишида Лхагва гаригт Нарита нисэх буудал дээр болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ мэдэгдлээ хийжээ.

Шинэ лого нь ногоон, хар, цагаан өнгөнөөс бүтсэн геометрийн дүрстэй байх бөгөөд Бямба гаригаас эхлэн ашиглаж эхлэнэ гэв.

“Zipair” нь Наритагаас Бангкок, Сөүл, Хонолулу, Сингапур, Лос Анжелес чиглэлүүдэд нисдэг. Олон улсын нислэгийн чиглэлээр 2020 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани арванхоёрдугаар сараас Калифорниа мужийн Сан Хосе руу зургаа дахь чиглэлээ нээхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж