Оросын тагнуул Олон улсын эрүүгийн шүүхэд нэвтрэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Оросын тагнуул Олон улсын эрүүгийн шүүхэд нэвтрэхийг завджээ

Оросын тагнуул Олон улсын эрүүгийн шүүхэд нэвтрэхийг завджээ

Оросын тагнуулч Олон улсын эрүүгийн шүүх рүү нэвтрэхийг завдсан гэж Нидерландын аюулгүй байдлын алба мэдэгдэв. Өөрийгөө Бразил гаралтай Виктор Мюллер Феррейра гэж нэрлэсэн хүн Нидерландад байрлах шүүхэд ажиллахаар хүсэлт гаргасан аж. Ажил хийх журмаар Олон улсын эрүүгийн шүүхийн байранд нэвтрэхээр оролдож байхад нь аюулгүй байдлын алба зогсоосон байна.

Феррейрагийн жинхэнэ нэрийг Сергей Владимирович Черкасов гэдэг ба ОХУ-ын "ГРУ" буюу Оросын цэргийн тагнуул байсан гэж Нидерландын эрх баригчид мэдээлэв. Тэрбээр "ОУЭШ"-д нэвтрэх хүсэлт гаргахаас өмнө Бразил эрэгтэйн дүрээр нэг жил гаруй амьдарсан гэв.

Нидерландын Аюулгүй байдлын агентлаг болох "AIVD" Оросын тагнуул "ОУЭШ"-д ямар нэгэн байдлаар нэвтэрсэн бол маш их хэмжээний аюул учруулах магадлалтай гэж мэдэгдээд байна. Түүнийг тагнуул гэж илрүүлсний дараа Бразил улс руу буцаажээ. "ОУЭШ"-д 200 гаруй оюутнууд дадлага хийж ажилдаг ба Сергей Владимирович Черкасов тус журмаар нэвтэрч Оросын дайнтай холбоотой мэдээллүүдийг устгах төлөвлөгөөтэй байсан гэж эрх баригчид ярив.

Виктор Мюллер Феррейраг танидаг хүмүүсээс мэдүүлэг авахад тэрбээр олон улсын харилцааг сонирхдог Бразил хүн байжээ. Гэвч бодит байдал дээр хууль бус гэгддэг Оросын тагнуулын нэг байсан гэж "AIVD" мэдэгдсэн аж.

Орос дипломат ажлын журмаар ажиллаж буй тагнуулууддаа хуурамч нэр өгдөг.

Орос улс хууль бус журмаар тагнуул илгээх талбарт мэргэшсэнийг дэлхий дахин мэддэг гэж Нидерландын эрх баригчид мэдэгдсэн юм. Эдгээр тагнуулчид өөрсдийгөө америк, британи, канад эсвэл бразил хүн гэж дүр эсгэж, оросуудыг сэжиглэж буй тойрогт шилжиж үйл ажиллагаа явуулдаг аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж