Хатан хааны шинэ онгоц НАТО-ийн даалгаврыг биелүүлэхээр явжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Хатан хааны шинэ онгоц НАТО-ийн даалгаврыг биелүүлэхээр явжээ

Хатан хааны шинэ онгоц НАТО-ийн даалгаврыг биелүүлэхээр явжээ

Их Британийн хатан хааны тэнгисийн цэргийн шинэ шумбагч онгоц НАТО-ийн даалгаврыг биелүүлэхээр Газар дундын тэнгисийг зорьжээ. “HMS Audacious” нэртэй хамгийн сүүлийн үеийн шумбагч онгоц нь 1.6 тэрбум фунт стерлингийн өртөгтэй.

Хатан хааны тэнгисийн цэргийн флотод цөмийн дайралт хийх чадвартай, хамгийн хүчирхэг, дэвшилтэт зэрэглэлийн долоон шумбагч онгоц байдаг. “HMS Audacious” нь тэдгээр онгоцны дөрөв дэх нь юм.

Уг шумбагч онгоц нь 2021 оны есдүгээр сард ашиглалтад орсон бөгөөд Шотландын Клайд дахь тэнгисийн цэргийн баазад хоёр сар эрчимтэй сургалтад хамрагджээ. Аюулгүй байдлын сургалтыг Грек, Турк, АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэнтэй хамтран явуулсан. Сургуулилалтын зорилго нь “HMS Audacious”-ийн дайснаас бултах, мөрдөх, усан дор болон гадаргуу дээр тулалдах чадварыг шалгах юм. Сургуулилалтын үеэр шумбагч онгоцонд зориудаар гал түймэр тавих, ус үерлүүлэх зэргээр хариу арга хэмжээ авахад бэлэн эсэхийг нь туршжээ.

100 орчим метр урттай, 7400 тонн жинтэй энэхүү асар том шумбагч онгоц нь 39 мянга орчим антиакустик хавтангийнхаа тусламжтайгаар усан дотор ямар ч чимээ гаргалгүй явдаг. Мөн маш нарийн дууны системтэй тул 3000 далайн милийн зайнаас хөлөг онгоцыг илрүүлэх боломжтой. Энэ нь зүйрлэвэл Ла Маншийн сувгаас Нью-Йорк хүрэх хэмжээний зай юм.

Гол онцлог нь 25 жилийн ашиглалтын хугацаатай цөмийн реакторуудтай. Энэхүү реакторууд нь агаар, усыг бий болгодог тул байлдааны хөлөг онгоц гадаргуу дээр огт гарахгүйгээр дэлхийг ч тойрох боломжтой юм. Цөмийн эрчим хүчээр ажилладаг тул шумбагч онгоц усан дор хэчнээн ч урт хугацаанд тэсвэрлэх чадвартай. Гэвч хүнсний хангамжаас шалтгаалаад 90 хоног л усан дор үүрэг гүйцэтгэх аж.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж