"Оросыг шүүмжилсний минь төлөө намайг алах байх"

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

"Оросыг шүүмжилсний минь төлөө намайг алах байх"

"Оросыг шүүмжилсний минь төлөө намайг алах байх"

Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Игор Денисов Украины дайны эсрэг дуу хоолойгоо нэгтгэжээ. 2008-2016 онуудын хооронд эх орныхоо төлөө 54 тоглолтод оролцож байсан тэрбээр Оросын түрэмгийллийг “сүйрэл”, “аймшиг” гэж тодорхойлов.

Игор Денисов спортын сэтгүүлч Нобел Арустамянтай хийсэн ярилцлагынхаа үеэр “Магадгүй тэд намайг энэ үгийг хэлсний минь төлөө шоронд хийнэ эсвэл алах байх. Гэхдээ байгаа зүйлийг байгаагаар нь л хэлнэ” хэмээн улсынхаа явуулж буй цэргийн ажиллагааг шүүмжилсэн аж.

Мөн тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард Путинд хандан түрэмгийллийг нь эсэргүүцэж буйгаа мэдэгдэн захидал илгээж байжээ. Тэрбээр энэ талаараа “Би бардам залуу. Орос Украин руу халдсанаас хойш 3-4 өдрийн дараа л би ерөнхийлөгчид хандан захидал бичсэн. Би түүнээс энэ бүхнээ зогсоохыг гуйж, өвдөг сөгдөхөд ч бэлэн байгаагаа илэрхийлсэн” хэмээн ярив.

Дээрх ярилцлагын зарим дүрсийг устгаж, Оросын эрх баригчдын илтэд шүүмжилсэн үгсийг нь хааж, оронд нь ая тавьсан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж