"Эрх баригч нам хүчтэй сөрөг хүчинтэй байхыг хүсч байна"

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Live"Эрх баригч нам хүчтэй сөрөг хүчинтэй байхыг хүсч байна"

"Эрх баригч нам хүчтэй сөрөг хүчинтэй байхыг хүсч байна"
19 : 28
2022-6-17

"Эрх баригч нам хүчтэй сөрөг хүчинтэй байхыг хүсч байна"

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Нэг хүнд зориулсан хууль биш. Парламентын засаглалыг бэхжүүлэх тухай хууль юм. АН-ын бүлгийн дотоод асуудал руу олонх орох шаардлагагүй гэж үзэж байна. Угтаа бол олонхоороо шийдэх ёстой. УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааг өргөн утгаар явуулах зүйл заалт юм. Тиймээс гишүүдээсээ хэлэлцэх эсэхийг дэмжиж өгөхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Энэ хуулийг дэмжиж байгаа. Парламентын гол амин сүнс нь асуудлыг олонхоор шийдэх зарчимд суурилдаг. Чуулган болон, байнгын хорооны хуралд олонхийн саналаар баталдаг. Намын бүлэгт мөн суурь зарчим үйлчлэх ёстой. Угтаа бол олонхоор шийдэх асуудал бүлгийн дотоод дүрмээр шийдэгдэх асуудал. Гэхдээ энэ асуудал анх удаа уусаагүй. Тухайлбал, Эх орон ардчилсан эвсэл хоёр хуваагдаж байлаа. Тухайн үед олон болсон бүлэг ажлын албагүй болоод, бүлгийн дарга Р.Гончигдорж МАХН-ын бүлгийн дэд дарга болж байсан. АН-ын бүлгийн асуудал парламентын үйл ажиллагаанд саад болж болохгүй.

Хоёрдугаарт, улс төрийн нөхцөл байдал буюу эрх баригч нам хүчтэй сөрөг хүчинтэй байхыг хүсч байна. Иймээс энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна.

Уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хураалт явуулж, 29 гишүүн дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүллээ.

19 : 21
2022-6-17

"Бид зөв явсан бол 34 тэрбумын өргүй байх байлаа"

УИХ анхдугаар чуулган Ганбат (10)

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Баяр наадам болох нь ээ. Наадмынхаа хуулийг баталчихлаа. Монгол Улсын үндэсний нэгдлийг илэрхийлсэн сайхан баяр. Олонхоосоо уучлал хүсмээр байна. Нэг хүнд зориулсан хуулийн төсөл гэж харж байна. Нэг кейс байна. М.Энхболд даргыг огцруулахдаа чирч гаргаж байсан. Тэр хүн зөв явж та нарыг олонх болгож байсан. Бид зөв явсан бол 34 тэрбумын өргүй байх байлаа. Нүүрсээ гаргасан бол Монголын амьдрал гурав дахин тэлэхгүй байх байлаа. Би Ерөнхий сайдад хэлдэг. Таны ард олонх байна. Зөв юман дээр Ардчилсан нам дэмжинэ. Нөгөө нөхдүүд юу л бол юу хийж чаддаг нөхдүүд байгаа. Олонх ухамсартай байгаач ээ. 

Хөөгдсөн гурван гишүүнээ эргэн авна. Хэн ч алддаг. Манай АН удахгүй сэргэнэ. Хэдийгээр нэг хүнд зориулж хууль гаргаж байгаа боловч парламентын түүх юм даа. Баяр наадмын үеэр та нарын оролцоотойгоор будилаан хутгамааргүй байна.

19 : 07
2022-6-17

Бүсийн наадамд цол чимэг олгохыг дэмжлээ

Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсанаар Бүсийн хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, Морь нь зургаан удаа түрүүлсэн эсхүл 12 удаа айрагдсан үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн эсхүл дөрвөн удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгохоор санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх нь уг саналыг дэмжлээ. Санал хураалт дуусч эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар ТББХ-д шилжүүллээ.

18 : 51
2022-6-17

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон, хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Санал дүгнэлттэй гишүүн байхгүй тул хуулийг эцэслэн батлуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон, хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

18 : 46
2022-6-17

ХЭҮК-ийн даргаар Ж.Хунанг томиллоо

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. ХЭҮК-ийн даргаар Ж.Хунанг томилох эсэхийг нууц санал хураалт явуулж, нийт гишүүдийн 55 хувь нь дэмжсэнээр ХЭҮК-ийн даргаар томиллоо.
 
15 : 00
2022-6-17

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Хууль дампууруулна гэхэд арай дэндэж байна. Больж үз ээ. Ажлын хэсэгт миний бие болон ганц нэг гишүүдийг эрх ашгийн зөрчилтэй гэж цоллож байгаад оруулсан. Элдэв янзын үг хэлэхээр “байж бай” гээд дуугай болгож байгаад өөрсдөө шийдсэн. Арай дэндэж байна шүү дээ. Импортоор гаднын адуу оруулж ирэхгүй гэдэг нь юу гэсэн үг юм. Үржүүлэг хийдэг нь үржүүлгээ хийгээд явж бай л даа. Хэдүүлээ энд хуулиа баталчихлаа. Жишээ нь Булган аймаг адуугаараа алдартай. Нутагтаа мах, сүүний чиглэлийн адуу оруулж ирэх төлөвлөгөө бий. Адууныхаа генетик нөөцийг сайжруулъя, ашиг шимийг нэмэгдүүлье гэсэн бодлого яагаад байж болохгүй юм. Бусдын нь зөвшөөрөөд дуугай байлаа. Энэ асуудалд дуугарна. Гишүүд минь битгий дэмжээрэй. Арай дэндэж байна. Генетик нөөцийн эсрэг явж байна.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Эрлийз морь уралдуулахыг дэмжиж хэлж байгаа юм биш. Монгол наадамдаа Монгол морь нь уралдах ёстой байх. Гэхдээ Монгол адуу, малынхаа генетик үүлдэр угсааг сайжруулах төрийн бодлого хэрэгжих ёстой. Ж.Бат-Эрдэнэ гишүүний хэлж буй зөв. Байнга малынхаа үүлдэр угсааг сайжруулна гэж ярьдаг. Эрлийз морь уралдана гэдгийг болъё. Тэгвэл малынхаа үүлдэр угсааг сайжруулбал хэрэгтэй биз дээ. Туйлширна гэхэд хэт туйлширч болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-Цэвэр цусны адуу оруулж ирж эрлийзжүүлнэ гэж буй гишүүдийнхээ байр суурь, саналыг хүндэтгэж сонсч байна. Гэхдээ үхэр, хонь, ямаа, тэмээн дээр биш ганцхан адуун дээр эрлийз, Монгол морь гэдэг хэрүүл гарч сүүлдээ 21 аймаг, 330 суманд наадам биш болж байна. Зодоон хэрүүл болдог асуудлыг хэсэг хугацаанд цэгцлэх үүднээс уг заалтыг би өөрөө санаачилж оруулж ирсэн. Энэ байр суурин дээр хатуу зогсоно. Монгол Улсад орж ирсэн цэвэр цусны азаргууд 1-2 жил болоод үхдэг юм билээ. Зарим нь нэг жил гүү хурааж байгаа. Монгол адууны сэлдийг нь тайраад гүүг нь хураалгаж байгаа гэдэг яриа хөөрөөг гишүүд, уяачид гаргадаг. Мөнхөд оруулж ирэхгүй хааж байгаа асуудал биш.

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Уг заалтыг дэмжиж байна. Монгол Улсад шинжлэх ухаан байхгүй болоод удаж буй. Олон эрдэмтэн судалж байж эрлийзжүүлгийг хийдэг. Хэн дуртай нь хаа нэгтгээгээс үржлийн адуу авчраад Монгол малтайгаа үржил хийгээд үүнийг сайжруулж байна гэж хэлж байгаа бол харамсалтай асуудал шүү. Адуу гэхээс илүү үржлийн импортын адуу гэдгийг тодотгох хэрэгтэй байна. Англи, Араб адууг уралдуулъя гэвэл үржүүлгээр нь, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тойруулгын талбай, жокей буюу морь унадаг хүүхдийг бэлтгэхэд арван жилийн сургууль хэрэгтэй. Тэрийгээ эхлүүлчхээд энэ асуудлаа яримаар байна. Ж.Бат-Эрдэнэ гишүүнээ сүүний чиглэлийн адууг бий болгохын тулд эхлээд шинжлэх ухааныг нь судал.

УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:

-Тоонд дотор үсэг цохиж явна гээд С.Чинзориг гишүүнээс эхлээд намайг гайхаад байх шиг байна. Зарчим яримаар байна. Баяр наадмын хуулиараа иргэд, аж ахуй нэгжийн эрхийг хаасан зүйл хийж болохгүй. Наадмынхаа уралдаанд эрлийз морь уралдуулахгүй байна биз дээ. Яаахаараа хүний импортлох эрхийг нь хаадаг юм та нар. Хоёр гурван өдөр ажлын хэсэг дээр хуралдаж байгаад лоббинд орчихсон байна. Н.Учрал гишүүний хэлдэг үнэн байна. Баахан морь уядаг гишүүд ажлын хэсэгт орсон байна. Манай Хан-Уул дүүрэгт уяачид байж л байгаа. Би тэднийг төлөөлж сууж байна. Яагаад намайг оруулаагүй юм тэгвэл. Энэ заалтыг дэмжиж болохгүй. Хурдан морь гэдгийг мэдэх ч үгүй. Цэвэр үзэгчийн нүдээр харж буй гишүүн шүү. Тиймээс дэмжихгүй.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Морь, бөх рүү хууль гаргаж улс төрч бөхчүүд, улс төрчуяачид оролцсоноос болж Монголын ард түмний үндэсний их баяр цэнгэл наадам улс төрийн хэрүүлийн алим тарьж байгаад харамсаж байна. Ер нь энэ хуулийг бүхэлд нь хүчингүй болгож холбоод нь дүрмээрээ шийдэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Энэ үгийг хэлэхгүй гэж бодож байсан юм. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд баяр наадмын үеэр болдог хэрүүл маргаан, эрлийз Монгол морины асуудал юу болоод байгаа билээ. Ажлын хэсэг дээр хоёр холбоо яриад тохирч, хэд хэд хуралдаад шийдэгдсэн байсан. Гэтэл өнөөдөр асуудлыг яагаад зохион байгуулалттайгаар унагаж байна вэ. Эрлийз морь уядаг, түүгээр уралдаан хийдэг хүмүүсийн асуудал биш. Морь мэддэггүй, уядаггүй хүмүүс асуудлыг унагаж байгаад харамсч байна. Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд асуудал "тавихаар" заалтууд эргээд байх уу. Мөнгө, эрх мэдэл лобби бүгдийг дийлж, Монголын төр сөхрөх үү. Олон зуун жил уламжлагдсан өв уламжлалаа устгаад байх уу. Хоёр холбоо зарчмын санал дээр тохирсон шүү.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Энэ бол Үндэсний баяр наадмын тухай хууль. Морин уралдааны тухай хууль биш шүү. Хоёр холбоо ярьж байгаад ганц тогтсон заалт нь энэ. Үүнийг гишүүд дэмжиж өгөөрэй. Уг заалтыг унагавал бидний ярьсан зүйл талаар болно.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Цол хавтгайрч, цолны төлөө улайрдаг болсон. Үүнээс болоод морьдын уралдаан байхгүй боллоо хэмээн иргэд шүүмжилдэг болсон. Нөгөө талаар стадион орж үзээгүй хүн “тод манлай” болчихсон жишээ дүүрэн бий. Сүүлийн үед цол руу шунаад бизнесийн уралдаан болгож байна. Тиймээс бизнесийн уралдаан, баяр наадмын уралдаан тусдаа байх ёстой.

Ний нуугүй хэлэхэд улстөрчид мориор нэр төрд гардаг боллоо. Энэ байдлаас болж бүсийн уралдаантай холбоотой асуудлыг тавьсан. Бөхчүүд хар. Улсын наадамд унасан бол 365 хоног хүлээгээд уйлаад сууж байна. Уяачид айргийн тавд ороогүй бол бүсийн наадамд цол авч байна. Хэт хавтгайрсан байна. Бүсийн уралдааныг багасгах хэрэгтэй. Жилд хоёр удаа бүсийн уралдаан байж болно. Гэхдээ цол олголтыг багасах ёстой.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Нийтээр тэмдэг баяр болон, нийтээр тэмдэглэх өдрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Арав гэсний өмнө 11 гээд орчихоор баяр наадмын амралтын өдөр зургаа боллоо шүү дээ. Нийтээр амрах өдрийг зургаа болгож буйг УИХ дэмжиж байгаа юу. Бизнес эрхлэгчид үүнийг дэмжихгүй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд цол өгөхгүй хэмээн маргах асуудал байхгүй. Засгийн газраас орж ирсэн хууль зөрчилтэй орж ирсэн учраас маргаан үүсээд байна.

ХЭҮК-ийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
 
Хууль зүйн байнгын хороо хуралдаж Жаргалсайханы Хунанг даргаар томилохыг дэмжжээ.
 
12 : 42
2022-6-17

Наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг эцэслэн хэлэлцүүллээ. Хуулийн төсөлд аймаг сумын  наадмыг долдугаар сарын 10-12-нд, Улсын баяр 11-13-ны өдрүүдэд зохион байгуулах, барилдах доод насыг 16 болгож, түргүүлсэн бөхөд цолны батламж олгодгийг болиулж шууд цол олгох, допинг хэрэглэсэн бол улсын цолыг хураахаар, унаач хүүхдийн насыг 7 ба түүнээс дээш гэж байсныг 8 болон түүнээс дээш болгож, Засгийн газрын шийдвэрээр дөрвөн бүсийн морины  шигшмэл уралдааныг  нэгэн зэрэг зохион байгуулах,  допингийн эсрэг дэлхийн дүрмийг бөх, сурын харваач холбогдох холбоод мөрдөх, монгол үүлдрийн адууны стандартыг батлах хүртэл Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулах зэрэг 37 зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооноос гаргасан. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хуулиар цол олгодоггүй юм. Баяр наадмаа хийж байж төрийн цол олгодог юм. Харин төрийн цол олгохыг хуульчилж болно. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Засгийн газраас анх оруулж ирсэн хуулийг дэмжиж байсан ч нэлээд өөрчилсөн байна. Аймаг сумын баяр, наадмыг 10-12, улсын баяр наадмыг 11-13 болгож өөрчилсөн байна. Эхлээд аймгуудын наадмыг өмнө нь хийхээр бөхчүүд хэсч яваад будлиан үүсгээд байдаг. Энийг буцаагаад анхных нь төслөөр өөрчилж болох уу? Яагаад ингэж өөрчилсөн бэ?

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Яг таны ярьж байгаа зарчмаар ярилцаад шийдсэн. Улс орон даяар аймаг, сумын баяр наадам өөр өөр өдрүүдэд болохоор бөх, морио ачиж яваад будлиан үүсгээд байна. Энийг болиулах үүднээс ийм санал оруулсан. Найруулга дээр улс даяар нэгэн зэрэг гэж оруулчихаж болно. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

Хоёр холбоог оруулж, баяр наадмын хуулийг яаравчлан батлахаар хэлэлцэж шийдсэн. Бүсийн наадмууд дээр Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулна. Бүсийн наадамд цол олгохгүй гэсэн шийдвэр байнгын хороонд гаргасан. Энэ нь нийт уяачдын хүсэл зорилгыг хангахгүй байна. Иймээс энэ саналыг гишүүд дэмжээд өгөөрэй. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Бүсийн наадамд цол олгох асуудал Засгийн газраас оруулж ирсэн төслөөр бол зөрчилдөөнтэй байсан. Ажлын хэсгээр яриад цол олгодог болъё гэсэн ч байнгын хороонд санал хураалтаар дэмжигдээгүй унасан. Нэр бүхий таван гишүүн л таван удаагийн санал хураалтад дэмжиж цөөнх болсон. Гаргалгаа нь саналаа татах эсвэл УИХ-ын дарга хоёрдугаар хэлэлцүүлэг дээр шийдэхийг үүрэг болгох боломж байна. Бүсийн уралдаан жилдээ олон удаа болдог. Бүс бүсийн наадамд уяачид хэсч явдаг. Тиймээс дөрвөн бүсийн уралдааныг нэгэн зэрэг зохион байгуулахаар ярьсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Төрийн цол, төрийн наадмаа л хуульчил. Бүсийн наадам, сум аймгийн наадмуудыг нэгэн зэрэг зохионо гэж хуульчилж яах юм. Аймаг, сумдад зуншлага янз бүр байдаг. Ард иргэд хүссэн өдрөө наадмаа хийг. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Өнгөрсөн жилийн баяр наадмаар барилдсан хэдэн бөхөд цол олгоё гэсэн биш барьж идэх нь. Өнгөрсөн жил 100 жилийн ойгоор 512 наадам үндэсний баяр наадмын ёс дэгээрээ барилдсан. Бөхчүүдэд цол олгоно гээд зарлачихсан юм. Үндэсний бөхийн холбоо нэгэнт зарласан учраас цолыг нь олгоё гэсэн юм аа. Харваачид, уяачдад цолыг нь олгочихсон шүү дээ. Хуулинд 2013 оныг хүртэлх бөхчүүдэд цол олгоё гэж оруулж ирсэн. 70 бөхөд л цол олгож байгаа юм. Ялгаварлахгүй байя л гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-УИХ-ын даргын барьж байгаа байр суурийг дэмжиж байна. Хууль зөрчөөгүй бол хүний эрхэнд халдахгүй байя. Цол олгохгүй гээд шинэ зүйл яагаад гаргаад ирэв? Уламжлалыг нь битгий өөрчил.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  

-Хуулийн өргөн барихдаа Засгийн газраас өргөн барихдаа Улсын их баяр наадмаас бусад үйл ажиллагаанд цол олгохгүй гэсэн. Бүсийн уралдаанд цол олгох асуудлыг Засгийн газар нь хаагаад оруулаад ирсэн. Хуулийн төслөө өргөн барихдаа 3-2, 8-7-роо цол олгох нь хаагдсан. Тиймээс гүйцээж боловсруулахыг УИХ-ын дарга үүрэг болгож байна. Ажлын хэсэг цол олгохгүй байгаа юм биш. Энэ хуулиар нэг ч бөхөд цол олгоё гэсэн асуудал байхгүй. Цол нөхөж олгох асуудал байнгын хороогоор хэлэлцэгдээгүй.

Хуулинд цол олгох асуудлыг шийдвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдаж буй үйлдэл. Бөхийн цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Засгийн газраас оруулж ирсэн гээд өөрчилж болохгүй гэсэн үг биш. Баяр наадмын хуультай холбоотойгоор хүний эрхийн зөрчил нэлээд олон харагдаж байна. Сонголт хийх зэрэг эрхийг нь зөрчсөн байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Улс, аймаг, сумдын наадмыг нэгэн зэрэг зохион байгуулах, бүсийн наадмаар цол олгох гэсэн хоёр асуудлыг гүйцээн боловсруулах үүрэг өгч байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-2000 оноос өмнө бол Улсын наадамд төвийн хэдэн аймгийн морьд оролцоод цол авдаг байсан. Энийг зохицуулж уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэх үүднээс бүсийн наадмуудыг зохион байгуулж, цол олгодог болсон юм. Морь уралдаж байна гэж яриад байх юм хүн уралдуулж байгаа юм. Тэд морио уралдуулаад нэр хүнд, үнэт зүйлээ олдог. Төрөөс зардал гардаггүй. Энэ заалтаас чинь болоод аймаг, сумын бүсийн уралдаан байхгүй болно. Өдөр, шөнөгүй морио уяад явж буй мянга мянган уяачдын эрх ашгийг зөрчиж байна. Суугаа суугаа газраа баярлах боломжийг нь хааж байна. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

Энэ хуулийн үр дагавар нь монгол үндэстний дархлаа, өв соёлд шууд нөлөөтэй. Үржлийн адууны заалт нь их зөв байна. Гэхдээ хэрэгжих хугацааны асуудлыг хойшлуулах санал байна. Эрлийз адуу нь Монгол орны эрс тэс орчныг тэсвэрлэдэггүй. Хорогдож буй адууны олонх нь эрлийз байна. Цэврээр нь англи, араб адууг үржүүлээд тойргоор нь уралдуулж, жеккей нарыг нь бэлтгэх зэрэг хийх ажил байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  

-Эрлийз, монгол адуу гээд баахан маргалаа. Энэ асуудлын ард хоёр холбоо байгаа. Бид ярилцаад хамгийн зөв гэж үзсэн заалтыг оруулж ирсэн. Бүсийн цолыг олгох асуудал таван удаа хэлэлцэгдээд унасан. Хуулийн 21-3, 5-р зохицуулалт орж ирж байгаа. Тэр болтол цэвэр үүлдрийн азаргыг импортоор оруулж ирэхийг хориглож байгаа. Үүн дээр морин спортын хоёр холбоо санал нэгдсэн. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

Хурдан морины бүртгэлжүүлэлтийг Засгийн газар мөнгө зарцуулж, шийдвэрлэхгүй бол болохгүй. Нэгэнт Засгийн газар наадмаа зохион байгуулах бүх асуудлаа шийдэх юм байна. Бүртгэлийн асуудал дээр санхүүгийн асуудлыг шийдэхгүй болохгүй. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Баяр наадам гэхээр түмний цэнгэл, төрийн наадам гэсэн хоёр утга явдаг. Олон түмэн яаж оролцох, цэнгэх вэ гэдэг асуудлыг голчилж авч үзэх ёстой. Унаач хүүхдийн асуудал нийгэмд хэлэлцүүлэг үүсгэдэг.  Эрхзүйн чадамжгүй хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амь насаар баярлаж цэнгээд байна гэдэг. Нөгөө талаараа уламжлал, ёс заншил байна. Хүүхдийн эрхийг хангах чиглэлээр энэ хуульд хэрхэн тусгагдсан бэ? Монгол туургатны тува, халимаг, өвөрмонгол зэрэг үндэстний бөхчүүд оролцуулах асуудал хэрхэн тусгагдсан бэ? Хууль нээлттэй юу, хаалттай юу?

Сайнзориг:

-Хурдан морины уралдаанд морийг унаж оролцох хүүхдийн насыг 8 болон түүнээс дээш болгож нэмсэн. Морь унахыг зөвшөөрсөн эцэг эхийн зөвшөөрлийг бичгээр авах, хүүхэд ямар нэгэн байдлаар унаж бэртсэн бол  эмчилгээний зардлыг уяач хариуцах, хүүхдийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг зөвхөн наадмаар хэрэгждэг байсныг бүтэн жил болгож өөрчилсөн. Стандартын хувцас хэрэгсэлтэй байх зэрэг асуудал хуульд илүү тодорхой суусан. 

Бөхийн хувьд аль болох өргөн дэлгэр тэмдэглэе гэдэг агуулга, зарчмыг баримталж байгаа. Үндэсний уламжлалаас гадна спортын элементүүд орж ирж байгаа. Өөр аймаг, сумын бөхийг оролцуулдаггүй, өндөр цолтой бөхчүүд аймаг, сум хэсч явдаг зэргийг зохицуулахыг зорьсон. Аймаг сум, иргэншлээр нь ялгаварлан гадуурхахгүй. Тувагийн бөхчүүд наадамд оролцох хүсэлтээ илэрхийлсэн. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Наадам бол монгол гэдгээ сануулсан вакцин гэж хэлсэн байдаг. Наадмаа хийлгэхгүй гээд Төрийн ордноо тойроод жагсч байгааг харах эвгүй л байсан. Үндэсний спортын нэр хүндийг унагааж байгаа нь бөхчүүдийн наймаа, эрлийз, монгол морины маргаан байна. Долдугаар сарын 11-ны өглөө сумын наадам нээхэд хүмүүс очихгүй ээ. Улсын наадамтай сум, аймгийн наадмууд давхцах нь дэмий байдаг. 3700 гаруй цэвэр цусны азарга орж ирсэн гэж ярьж байна. Наадмаа ч хийж чадахгүй эрлийз, монгол гэж хэрэлдэж байна.  

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  

-Эрлийз морины уралдааныг долдугаар сарын 13-нд зохион байгуулж цол олгодог байсан. Үүнийг өөрчилж, цол олгохгүй. Зөвхөн монгол үүлдрийн зургаан насны морьд уралдана. Гадаадаас цэвэр үүлдрийн азарга оруулж ирэх импортыг хориглосон. Монгол үүлдрийн адууны стандартыг боловсруулна. 

Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

12 : 12
2022-6-17

2027 он гэхэд 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос хангана

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай хуулийн тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй зургаан саналаар хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлгийг баталж өгөхийг хүсч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Энэ их чухал хууль. Ялангуяа дэлхий дахинд үүсээд буй хүнсний хомсдолоос харвал Монгол Улс дотооддоо хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах ёстой нь харагдаж байна. ОХУ нь боомтуудаар Украины буудайг гаргахгүй гэснээр олон улсад хүнсний хомсдол үүсч байна. Бидэнд ийм асуудал үүсээгүй нь хэдэн тариаланчдын маань ач гавъяа. Хөгжлийн банкны зээл тэдэнд очих ёстой байсан. Гэвч хэдэн улстөрч аваад дууссан. Иймэрхүү хөтөлбөр, баримт бичгүүд их сайхан агуулгатай бичигдсэн байдаг. Гэвч хэрэгжилт байдаггүй. Мөнгө, санхүү нь байгаа юу? Халамжид өгсөн 2 их наяд мөнгөө ийм зүйлд өгсөн бол Монгол Улс  өнөөдөр ямар асуудалгүй үйлдвэрлэлтэй орон болох байсан. Сум бүр нэг жилд таван үйлдвэр барих мөнгийг бид халамжаар идэж байна. Энэ мөнгө гадагшаа урсч байгаа албаар. Монголчууд дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол энэ мөнгө гадагшаа урсахгүй. Гадаад улсын бодлогыг дэмждэг улстөрч байна.  Улстөрчид сэдэв хөөж, сэтгэл гаргахгүй байна. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: 

-Энэ төслийг дагаад ажлын төлөвлөгөө, Үйл ажиллагааны таван жилийн төлөвлөгөө батлагдаж байгаа. Энэ бүх арга хэмжээнд их хөрөнгө, мөнгө шаардлагатай. Эн тэргүүнд 1 их наяд 700 тэрбум төгрөг шаардлагатай. Үүний 48,1 хувь буюу 840 тэрбум төгрөгийг  Улсын төсвөөс, 34,2 хувь буюу 599 тэрбум төгрөгийг нь гадаадын хөрөнгө оруулалтаас гаргана. Улсын төсвөөс гаргах хөрөнгөний хамгийн их буюу 410.5 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн зөрүүнд өгөхөөр төлөвлөсөн. Үүгээр 3 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээл гаргаж, аж ахуй нэгжүүдэд 1,1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар төлөвлөсөн. 

Таван жилийн дараа гэхэд 19 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, гол нэрийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болно гэж тооцсон. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Банкинд өгөх гэж байгаа 410.5 тэрбум төгрөг чинь эзэндээ очихгүй эрх мэдэлтэй хүнд өгчихвөл яах вэ? Импортын татварыг 30 хувиар нэмж байж үндэсний үйлдвэрлэгчид гадаадын хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд хэцүү. 

УИХ-ын Д.Сарангэрэл: 

Монгол эмэгтэйчүүд үүнийг дэмжиж байна. Өрх гэрийн түвшинд ч гэсэн үйлдвэрлэл явуулаад хэрэгцээгээ хангах боломжтой гэж харж байна. Энэ тогтоолын төслийн хэрэгжилтийг хангахад хөрөнгөд хяналт тавих хэрэгтэй. Ховд аймагт сүү гашилсан тухай асуудал гарсан. Орон нутагт хүнсний аюулгүй байдлын лаборатори байгуулж өгөөч гэсэн санал ирж байна. Нэг том үйлдвэр барихаас илүү өрхийн орлогыг дэмжих хэрэгтэй. Тогтоолын төслийн хэрэгжилт дээр өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг хамтад нь шийдэх хэрэгтэй. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: 

-Энэ жил гэхэд ногоочдод ногооны урамшуулал өгч, хөнгөлөлттэй зээл өгч байна. Сүүний урамшуулал өгч байна. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тодорхой заалтууд тусгагдсан. Хүнсний аюулгүй байдлын асуудлыг ч тогтоолын төсөлд тусгасан. Жил жилийн төсөв дээр энэ тогтоолын төслийн санхүүжилт тавигдсан. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж

-Ховд аймагт сүү гашилсан асуудлыг давхар тус аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулна. Малд вакцин, эм тарьсны дараа тодорхой хугацаанд сүү болон махыг ашиглах ёстой байдаг ч малчид дагаж мөрдөхгүй байна. Төрийн өмч, хувийн лабораториуд мэдээллээ солилцдог болж нэгдсэн тогтолцоотой болох хэрэгтэй байна. 

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай тогтоолын төсөл батлагдлаа.

09 : 49
2022-6-17

Чуулганаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. 


 УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Чуулганаар 14 асуудал хэлэлцэнэ. Нийт 81 тогтоолын төслийг эцэслэн батална. Энэ нь Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулсан, холбогдуулан боловсруулсан хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэнэ.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаарх Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын   төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэг хийнэ.  

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргүүлсэн хуулийн төслүүдийн хамт хэлэлцэх эсэх үргэлжилнэ.

Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээг өөрчилж, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийнэ. 

Монгол Улсын Хүний эрхийн комиссын даргыг томилох тухай асуудал хэлэлцэнэ. 

Үйлдвэр технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 

 Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Ахмадын тэтгэвэр тогтоох хугацааг долоо биш таван жил болгож багасгах хуулийн төслийг хэлэлцүүлмээр байна. УИХ-ын гишүүд удахгүй хөдөө орон нутгаар явж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар таниулга хийж иргэдтэй уулзана. Энэ уулзалтаар иргэдийн хамгийн их хүсч хүлээж буй, тэр дундаа ахмадуудын хүсэн хүлээж буй хуулийн төслийг хэлэлцмээр байна. Гэтэл Монгол Ардын намын гишүүд үүнийг төсвийн зардал нэмэгдэнэ гэж эсэргүүцэж мэднэ. Тэдний эцэг, эх нь голдуу өндөр тэтгэвэр авдаг. 

Ахмадуудын тэтгэврийг долоо биш таван жилээр тогтоовол 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ бол шинээр тэтгэвэрт гарч буй ахмадуудад зориулагдсан юм. Тэтгэврийг таван жилээр тогтоосноор 2018 онд нийтдээ 4,3 тэрбум төгрөгийн илүү зардал гарах байсан. 2019 онд 5 тэрбум, 2020 онд бол 5,4 тэрбум. Нийтдээ 15 орчим тэрбум төгрөг. Үүнийг шийдэх олон арга бий. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Монголбанкны хамгийн баталгаатай үнэт цаас болгоход 30 тэрбум төгрөгийг олох боломжтой. Тиймээс ахмадууддаа хандаж, Монгол Ардын намын гишүүдээс энэ хуулийг хэлэлцэхийг шаардахыг хүсч байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан ч хоёр сар өнгөрсөн байхад хэлэлцэхгүй байна. Чойжилсүрэнгийн байнгын хороонд хуваарилагдсан юм байна. Үүнийг хэлэлцэж өгөөчээ. Аймаг, орон нутаг өөртөө тогтвортой удаан хугацаанд орлого олох хууль эрхзүйг нь бүрдүүлж өгөх ач холбогдолтой хууль. Энэ хуулийг баталснаар Орхон аймаг жил болгон 100 орчим тэрбум төгрөгийг олох боломжтой. Аймгийн 100 гаруй мянган иргэн тус бүр 1 сая төгрөг, Эрдэнэт үйлдвэр нь өөрөө 100 тэрбум төгрөг олох боломжтой. Ногдол ашгийг орон сууц худалдаж авах, эмнэлгийн үйлчилгээ, оюутны сургалтын төлбөрт зарцуулж болно. Зөвхөн Улсын төсөв дээр зодолдох биш аймаг, орон нутаг нь өөрөө мөнгө, төсөвтэй болох боломжтой. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэж өгөөчээ.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: 

-Тогтоол батлаад л мөнгө олдог бол батлаад л баймаар байна. Тэр мөнгийг чинь хувийн хэвшил үйлдвэрлэдэг юм байна лээ. 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлав. 

Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Аудитын тухай хуульд нэмэлэт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. 

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлагдлаа. 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. 

Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуульд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. 

Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. 

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн батлагдлаа. 

Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн батлагдав.

Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталаа. 

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хэрэглээнд хяналт тавих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Ургамал хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Үйлдвэр технологийн паркийн эрхзүйн байдлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Химийн хорт, аюултай бодисын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Хот суурины ус хангамж, ариутгал, татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл хүчингүй болсон тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Автозамын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Зөрчил шалган, шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Иргэний хэрэг шүүхэд эцэслэн шийдэгдэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхтэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Монгол Улсын Хүний эрхийн комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Музейн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлагдлаа.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Таримал ургамлын үр сортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Усан замын тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Хууль баталсантай холбогдуулан авах УИХ-ын тогтоолын зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг эцэслэн батлав. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж