МУЭ-ийн гишүүн зураач, уран бүтээлч Базарсадын БОЛОРМАА #Code2 бие даасан үзэсгэлэн тун удахгүй Монгол Арт Галерейн III дугаар давхарын үзэсгэлэнгийн танхимд үзэгч олондоо толилуулна.
#CODE 2 бие даасан үзэсгэлэнд уран зураг, #stringart, #mixedmedia төрлөөр бүтээсэн ажлууд тавигдана.
МУЭ-ийн гишүүн зураач, уран бүтээлч Б.Болормаа нь 1978 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн.
2002 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн.
2003 оноос одоог хүртэл бие даасан үзэсгэлэн болон гадаад дотоодын уламжлалт хамтарсан үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцсоор ирсэн төдийгүй бүтээлүүд нь Монгол, Австрали, Америк, Солонгос, Бельги зэрэг улсад болон хувь хүний цуглуулгад хадгалагдаж байна.
Олон хэмжээст өнгө дүрсний хэлбэр, уран зураг, холимог техникийг нэгтгэсэн уран бүтээлчийн орон зай илэрхийллийн шинэ хэлбэрийг та бүхэн тус үзэсгэлэнгээс харах боломжтой юм.
Энэ удаагийн бие даасан үзэсгэлэн нь бодит байдал хийсвэр чанартай, нөгөөд хувьсан өөрчлөгдөж байдаг энерги гэсэн тодорхойлолтоос, уран бүтээлийн санаа урган гарсан ба тэрээр өөрт төрсөн сэтгэгдэл, эхэлдэггүй төгсдөггүй, хийсвэр атлаа тодорхой дүрслэлтэй байгааг харуулахыг зорьжээ.
Байгалын сэдэвт бүтээлүүдэд мөн чанар, араншин, байгал ертөнцийн харилцан уялдаа холбоог илэрхийлэх цаг хугацааны эгшинг харуулах ба өнгө будаг, гэрэл сүүдэр тиг хэмжээсийг үзэгч та өөрт төрсөн сэтгэгдэл,дотоод мэдрэмжээр унших буйзаа.
Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галерейд
Утас: 77198080
Холбоотой мэдээ