“Медиа урлаг монголчуудын хувьд шинэ ойлголт”

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

“Медиа урлаг монголчуудын хувьд шинэ ойлголт”

“Медиа урлаг монголчуудын хувьд шинэ ойлголт”

Амсхийх ямар ч боломжгүй мэт байсан дэлхий сүүлийн хоёр жил аргагүйн эрхэнд амарлаа. Энэ сиймхий олон зүйлийг тунгаах тэгш боломжийг бүх хүнд өгсөн. Уран бүтээлчдэд мөн адил. Нийтийг хамарсан хямрал, дайн, хувьсгалын араас сэтгэлгээнд томоохон тэсрэлтүүд даган үүссэн. Монголын уран бүтээлчдэд энэ бүхэн хэрхэн мэдрэгдэв гэдгийг энэ удаагийн медиа урлагийн наадам олж мэдэхийг зорино. Хөл хорионы үеийн даван гарахад технологийн хөгжил тус болсон шиг технологийг өргөнөөр ашиглах болсон өнөө цагийн медиа бүтээлчдийн үзэсгэлэнгээр зочиллоо.

Монголын урлагийн зөвлөл нь "Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүрийн зуравдугаар сард зохион байгуулаад өдгөө зургаан жилийг ардаа үдсэн байна. Энэ жил долоо дох удаагаа зохион байгуулагдсан наадам  “Дархлах тун” сэдвийн хүрээнд зуравдугаар сарын 16-23-ны хооронд Улаанбаатар хот болон Сайншанд суманд зохион байгуулагдах гэж байна.

Наадмын гол зорилго нь орчин үеийн дэвшилтэд технологийг шийдэлдээ оруулан өвөрмөц дуу авианы найрлага бүхий медиа бүтээл, өрөг урлаг, видео, саунд зэрэг олон төрлийн хэллэг бүхий бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, орчин үеийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах байлаа.

“АРТ КЕМП” ВАГОНООР АЯЛАХ ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

Наадмын онцлох үйл явдлаар “Хөх нар”  контемпорари урлагийн төвтэй хамтран  зуравдугаар сарын 17-19-ний хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумруу аялах “Арт кемп” хөтөлбөр юм. Уг аялалын хүрээнд Сайншанд суманд очиж  Ж.Анунаран, Э.Энхзаяа, Д.Отгонбаяр нарын уран бүтээлчид үзэсгэлэнгээ толилуулах бол Хамрын хийдэд зургаан уран бүтээл үзэсгэлэнгээ гаргах аж. Мөн аяллын төгсгөлд зуравдугаар сарын 22-нд медиа уран бүтээлч Б.Батэрдэний бүтээл Богд хааны ордон музейд болох бол Герман улсын уран бүтээлч Али Демирелийн 360 дэлгэцийн “Concentric color field” бүтээлийг "White rock"  төвд зуравдугаар сарын 23-нд олон нийтэд толилуулан аяллаа өндөрлүүлэх юм .

“НААДАМ БОЛ АВЬЯАС ДЭЭР ТОГТДОГ”

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл:

-Улаанбаатар хотод зохион байгуулдаг болохоор арга хэмжээгээ “Улаанбаатар” гэж нэрлээд удаж байна. Медиа урлагийн наадам гэсний учир нь орчин үеийн технологи дээр тулгуурласан бүтээлүүд мөн цар тахлын дараа уран бүтээлүүд маань нэлээн холимог шинж чанартай нийлмэл бүтээлүүд их хийх болсон.  Зөвхөн өөрийн чиг урсгалаар биш бусадтай хамтарч олон талын уран бүтээл хийх зорилготой болсон байна. Тиймээс эрэл хайгуул хийсэн өөрийгөө сорих хүсэлтэй уран бүтээл нарын үзэсгэлэн олон газар болж байгаагаараа онцлог. Манай наадам авьяасыг дэмжиж түүнийг түгээх зорилготой юм.

Виртуал хариуцагч М.Батзориг:

-Медиа урлаг бол монголчуудын хувьд төдийлөн танил болоогүй шинэ ойлголт. Өнөөдрийн орчин үеийн урлаг, виртуал урлаг өөрөө ямар өнгө төрхтэй яаж хөгжиж байгаа ерөнхий төлөв хандлагыг энэ үзэсгэлэнгээс харж болно. Өмнө жил гадны уран бүтээлчид маш их ордог байсан бол цар тахалтай холбоотойгоор энэ жил бага оролцогчид байна. Харин Монголын залуу уран бүтээлчид маш их оролцож байгаа нь сайшаалтай байлаа.

Анх удаа наадамд оролцогч Г.Энх-амар:

-Би өөрөө инженер мэргэжилтэй. Уран бүтээлч болно гэж зүүдэлсэнгүй явлаа. Бүтээлээ сүүлийн гурван сар хийж гүйцэтгэсэн. Дууг дүрсээр илэрхийлэх маш сонирхолтой байлаа гэсэн юм.  Түүний бүтээл нь хүний дууг мэдэрч дэлгэцэн дээр дүрс болон гарж ирдгээрээ онцлог байсан юм.

Б.Энхсанаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж