Улсын хэмжээнд зургадугаар сарын 1-ний өдрийн байдлаар 365.6 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 300.6 мянган га-д, техникийн ургамал 45.2 мянган га-д, төмс 9.1 мянган га-д, хүнсний ногоо 5.3 мянган га-д, таримал тэжээлийн ургамал 5.1 мянган га-д, бусад ургамал 0.1 мянган га-д тус тус тариалсан байна.
Тариалсан талбай өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (0.8 хувиар) мянган га-гаар буурчээ. Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (0.8 хувиар) мянган га-гаар буурсан байна. Ургамлын төрлөөр тариалсан талбайг авч үзэхэд үр тариа 28.2 (8.6 хувиар) мянган га, таримал тэжээлийн ургамал 2.6 (33.3 хувь) мянган га, төмс 2.5 (21.3%) мянган га-гаар буурсан бол техникийн ургамал 29.2 (2.8 дахин) мянган га, хүнсний ногоо 1.2 (27.8 хувиар) мянган га-гаар тус тус нэмэгджээ.
Холбоотой мэдээ