“….Хурдан морь унах унаач хүүхэд хайж байна. Цалин өндөр”. Ийм зар олон нийтийн сүлжээнд мэр сэр харагдах болсон нь аргагүй л наадам ойртсоных биз. Уясан мориныхоо шандасыг сориход сайн уяачаас гадна сайн унаач чухал. Тиймээс уяачид унаач хүүхдийн эрэлд хэдийнэ морджээ. Учир нь, уяа сойлго нь таарсан ч уралдаанч хүүхдийн авхаалж самбаа, туршлага чадвар уралдаж буй морьдыг айраг түрүү хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ингээд зарын дагуу зарим уяачидтай холбогдов.
Дугаар 1. 9508….
-Сайн байна уу? Унаач хүүхэд авна гэсэн зарын дагуу ярьж байна. Та хүүхдээ олсон уу?
-Хүүхдээ олоогүй байна. Шүдлэн, соёолон гэсэн хоёр насны морь унуулна. Би өөрөө Сэлэнгийн хүн. Наадам хүртэл ажиллана. Цалин 800 мянгаас нэг сая төгрөгийн хооронд. Сайн байвал нэмэлт цалин олгоно. Хүүхдийн жин 27-28 кг байх хэрэгтэй.
Дугаар 2. 9911….
-Зарын дагуу ярьж байна. Унаач хүүхдийн цалин хэд вэ, тэдэнд ямар шаардлага тавих вэ. Мөн унаач хүүхдийн аюулгүй байдлыг яаж хангаж байгаа вэ?
-Долдугаар сарын 20-н хүртэл ажиллаад 2.4 сая төгрөгийн цалин өгнө. Хүүхдийн жин 28 кг байвал сайн байна. Улаанбаатар хотоос холгүй уяатай. Уралдаж сурсан номхон морьд бий. Мэдээж, хүүхдийн аюулгүй байдлыг маш сайн хангана. Эцэг эхтэй нь ч гэрээ байгуулна. Байрлах гэр орон, хоол ундыг нь даана.
Дугаар 3. 9901….
-Морь унах унаач хүүхэд хайж байгаа гэл үү, хэр удаан ажиллах вэ? Бас цалин нь хэд вэ. Унаач хүүхдэд шалгуур тавих уу?
-Ах нь өөрөө Сүхбаатарын хүн. Наад хүүхэд чинь хэдэн жил морь унаж байгаа вэ. Өмнө нь улсын наадамд уралдаж байсан уу? Эхлээд ганц хоёр морь унуулж, уралдуулж үзнэ. Үнэхээр моринд гарамгай сайн байвал цалин хөлсөө тохирно. Манай зүүн бүсийн уралдаан наймдугаар сарын 1-нд болно. Тэр хүртэл хамтарч ажиллах унаач хэрэгтэй байна. Ах нь сарын 500-700 мянган төгрөг өгье гэж бодож байна. Хэрэв чи зөвшөөрвөл маргааш унаач хүүхдээ "Тэнгэр плаза" дээрээс таксинд суулгаад наашаа явуулчих. Ах нь тосоод авъя.
Зараар холбогдоход тэд ийн хариултыг өглөө. Цалингийн хувьд харилцан адилгүй, унаач хүүхдийн ур чадвар, авхаалж самбаанаас хамаарах бололтой. Үүнээс гадна фэйсбүүк дээр “Хурдан морь унадаг хүүхэд, хүүхдийн эцэг эх холбогдоно уу? Гэрээ хийж цалинг хоёр хуваан найдвартай олгоно. Цалин 1.5 сая”, “Унаач хүүхэд хэрэгтэй байна. Өвлийн идэш өгнө. Цөөхөн нас унуулна”, “Уралдаанч хүүхэд авна. Жин 23-25 кг. Цалин сарын хоёр сая. Цалингаа урьдчилж авч болно”, “Унаач хүүхэд байна уу? Сарын 850 мянга”, “Туршлагатай хурдан морь унаач хүүхэд авна. Цалин хөлс маш өндөр” гэх зэрэг олон арван зар тавигджээ. Эндээс харвал унаач хүүхэд ховордож, эрэлт ихэссэн бололтой. Гэхдээ уяачдын унаачдад тавьж байгаа хамгийн гол шаардлага нь жин бага байх гэнэ.












Урьд нь уралдаанч хүүхдэд ууттай ганц бэлэг, хичээлийн хэрэгсэл, цүнх өгдөг байсан бол өдгөө тэдний хөдөлмөрийн хөлс багагүй нэмэгдсэн бололтой. Нөгөө талаараа тэдний эрхийг хамгаалах, хангах тал дээр албаны хүмүүс анхаарал тавьж ажилладаг. Одоо хэлэлцэгдэж буй Үндэсний их баяр наадмын тухай хууль дээр унаач хүүхдэд зориулсан хэд хэдэн заалтыг суулгаж өгсөн бий.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ярихдаа “Хурдан морин дээр хүүхдийн асуудлыг Засгийн газар чухалчилж байна. Зөвхөн баяр наадмын даатгал биш, бүтэн жилийн даатгал, ээж аавын зөвшөөрлийг заавал бичгээр авах, даатгалаас гадна унаж бэртсэн тохиолдолд гарах үр дагаврыг нь уяач бүрэн хариуцах, хүүхдийн хэрэглэгдэхүүн, хамгаалалтын хэрэгслийг хангах гэх мэт зүйлүүд бий” гэв.
Манайхан унаач хүүхэд гэж их ярьдаг бөгөөд энэ нь тун буруу аж. Учир мэдэх уяачийн ярьснаар “Уралдаанч гэвэл бэлгэ дэмбэрэлтэй юм уу даа. Унаач гэж буруу хэллэг шүү. Морины хүүхэд эсвэл хурдан морины хүүхэд гэвэл зохилтой. Унаач гэхээр мориноосоо унаад байгаа мэт бэлгэдэлгүй нэршил” гэв.
Иргэдийн дунд бага насны хүүхдээр хурдны морь унууллаа гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл бага насны хүүхдээр л хурдан морь унуулах нь манай үндэстний бас нэгэн уламжлал, өв соёл, онцлог гэнэ. Дэлхийн өөр хаана ч бага насны хүүхдээр хурдны морь унуулдаггүй. Гадаадад 30 настай хүн морин тойруулаг дотор уралдаанд оролцож байхад манайд дөрвөн настай жаалхүү тал нутагтаа уралдаж байгаа нь манай үндэстний онцлог, ялгарал гэж уяачид, судлаачид ярьж байна.
Зочин 2022-06-17 202.21.108.10
mori unaad davhihad uun tiim hetsuu baidiin. zondoo l unaj bailaa. bairnii paalantai jorlongiin garuud surjin boljee bur
.. 2022-06-17 202.9.46.133
хэнд ч хэрэггүй нийтлэл
Зочин 2022-06-17 192.82.81.103
Дээр үеийн наадмын ухай баримтат кинон дээр хөгшин юмнууд морь унаж уралдаж бага дүр зураг бдаг. Арабын орнуудад тэ ээ унаач хүүхдүүд бүүр хүний наймааны асуудал, боолчлол бдаг юм билээ. Ядуу эцэг эхээс бараа мэт худалдаж аваад хоол унд өгөхгүй зовоодог юм билээ шүү. Гэтэл Катар улсын зохицуулалтад он бүтээгч батарейтэй гар дриллээр унаач хүүхдийг орлуулсан б лээ
Зочин 2022-06-17 202.126.89.12
морь , бөх гэсэн хэсэгхэн үе цагаа элээж дээ …
Зочид 2022-06-17 66.181.184.54
Хүүхдүүдээ хайрла цагаас нь өмнө гэмтээж амь насыг нь бусниулдаг энэрэлгүй харгис үйлдэл бузар шуналаа зогсооцгоо
Жир ард 2022-06-17 66.181.190.252
Хэний алтан туруут хурдан буян түрүүлж айрагдах нь үзэгч түмэнд нэгээхэн ч сонин биш.
Уачидын л хоорондох өрсөлдөөн юм шүү дээ.
Монголчууд !!! Морь хурдан. Хүүхэд хөнгөн. Газар зөөлөн. Мэнд сайхан уралдав уу? Сайхан наадав уу? л гэдэг байж шүү дээ.
Зочин 2022-06-17 66.181.190.252
Монгол уяачид жирийн л малчин уяачийн. Морь сонирхогч монгол эрчүүдийн сэтгэл зүтгэл ёс жаягийг энэ Цээж баян. Тендер луйвар заль бусармаг аргаар баяжсан морь ч аятайхан эмээлчихэж чадахгүй. Нэг шөнө морио идүүлж харж шинжиж хонож үзээгүй ганц хомоол хугалж харж дүгнэж мэдэхгүй юмнууд л бүх ёс жудаг эвдэж. Бүгдийг мөнгө зоосны нүхээр харж Хүүхдийн Зан Араншинг эвдэж байна шүү.
Арай л дэндүү муухай пээдгэр.ихэрхүү зантай нөхөд Хүүхдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлж байна.
Ээж 2022-06-17 103.10.21.229
Хүүхдүүддээр харгис хөдөлмөр хийлгэхээ боль олон хүүхэд эндэж тахир дутуу болсон ингэж наадахаа болъё
DR RAJ 2022-06-17 102.91.5.224
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яаралтай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна. Донорыг ($350,000.00) шагнана.(Narayanahealthcare.in@gmail.com) Бид улс даяар бөөр худалдаж авдаг , Сонирхсон хүн бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр хэмжээний урамшуулал авах болно. Бүх имэйлийг (Narayanahealthcare.in@gmail.com) шуудангаар илгээх ёстой.
Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Зочин 2022-06-17 66.181.160.113
Хулхины гарууд!!
Хүүхдээ хайрлах хэрэгтэй
10сая ч багаднаа
Зочин 2022-06-17 103.212.116.202
5 сая төгрөг өгөөд л унуулвал яасан юм.Цаана нь хүүхдийн амь нас байгаа шүүдээ.Морь нь ч хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй.Боссууд нь бүр их мөнгөтэй
Зочин 2022-06-17 66.181.160.76
21-р зуунд 13-19 дүгээр зууны уламжлалаар явах боломжгүй болсон шүү!!! Хүүхдийн эрүүл мэнд, амь нас юунаас ч чухал!!! Дэлхийн жишгээр бол хурдан морийг жижиг хөнгөн биетэй насанд хүрсэн мэргэшсэн хүнээр унуулдаг, тэр жишиг рүү л явахаас өөр сонголтгүй болж байх шиг байна??!!
Зочин 2022-06-17 202.126.90.79
Амласан цалингаа өгч харагдаач, шал худлаа, ямар нэг шалтаг хэлээд л хасчихна биз
Зочин 2022-06-17 66.181.161.73
Lal ruud tsalingaa nem
зочин 2022-06-17 66.181.166.196
Хүүхдээр морь унуулахыг хуулиар хориглох хэрэгтэй, цалин хөлс сайн байлаа байлаа гээд амьнаас илүү байна гэж юу байх вэ дээ, арабууд тэмээгээ робот унуулж уралдуулаад болоод байхад манайд яагаад болохгүй гэж, яг үнэндээ бол бага насны хүүхдийг эцэг эхтэй нь тохирсон болоод л морь унуулаад байгаа нь нууц биш, хүүхэд дуртай дургүй нь ч хамаагүй, мөн тэр цалингаас хүүхдэд наалдаж байгаа юм бага байх аа, эцэг эх нь л учрыг олж байгаа байх
Зочин 2022-06-17 66.181.161.103
Жижигхэн биетэй том хүмүүс зөндөө байдаг шүү дээ, яваандаа нэг мөсөн морь унаачийн мэргэжил бий болгоод насанд хүрсэн хүнээр унуулж уралдвал дээргүй юу. Та юу гэж бодож байна
Зочин 2022-06-17 174.251.168.41
25 кг насанд хүрсэн хүн байхгүй байх аа
Бадарч тахар 2022-06-17 66.181.180.219
Дээр үёийн унаач хүүхдүүд их хэцүү байсан ! Одоо бол хөнгөн эмээлтэй малгайтай цалинтай сайхан болжээ !!
Зочин 2022-06-17 66.181.166.134
"Гадаадад 30 настай хүн морин тойруулаг дотор уралдаанд оролцож байхад манайд дөрвөн настай жаалхүү тал нутагтаа уралдаж байгаа нь манай үндэстний онцлог, ялгарал гэж уяачид, судлаачид ярьж байна" гэнэ үү.
Зочин 2022-06-17 59.153.115.159
Зөв л зүг рүүгээ яваад байгаа юм биш үү? эрэлт нь ихсээд байвал цалин нь өсөлгүй яахав. Сайн тамирчин сайн цалин авдаг биздээ? Эрсдэл ихтэй учир улам л олдоц нь багасаад цалин нь их болох байхдаа.
oogii 2022-06-17 64.119.23.208
ХУРДАН МОРЬ УНАХ НЬ ХҮҮХДИЙГ ТЭВЧИШГҮЙ ХӨДӨЛМӨР ЯАХ АРГАГҮЙ МӨН. НАРАНД ШАРАГДАЖ, ХОШНОГОО ХОЛЬГОЖ ЯВСАН МИНИЙ БАГА НАС БИЛЭЭ.
tnytn 2022-06-17 202.126.88.210
хошного чинь холгосон бол морьноос болоогүй байхоо.
Зочин 2022-06-17 202.126.89.12
Хүүхдийн амиар нааддаг дэлхийн хамгийн л*****н үндэстэн бол монгол
Оркуудын наадмыг хөдөөд нь хий
Уяачид нэртэй мөнгөний шунал алуурчид өөрсдийнхөө үр хүүхэд ач гучаа уралдуулж ,алж кайф авцгаа лаларуудаа!!!