Холливудын алдарт жүжигчин Том Круз 14 хоногийн дараа 60 нас хүрнэ. Тэрбээр төрсөн өдрийн баяраа хоёр удаа нүсэр тэмдэглэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Их Британи болон АНУ-д тус тус тэмдэглэх гэнэ. "The Sun" сэтгүүлд бичсэнээр Том эхлээд Их Британийн Котсволдс дахь "Soho Farmhouse" хэмээх тансаг клубт үдэшлэг зохион байгуулах аж. Дараа нь хувийн онгоцоор АНУ руу ниснэ гэв.
Төрсөн өдрийн зочдын жагсаалтад Английн хөл бөмбөгчин Дэвид Бекхэм, хунтайж Уильям нар багтжээ. Тэднээс гадна А зэрэглэлийн олон зочин байгаа нь Жеймс Корден, Саймон Пегг, Хэйли Атвелл гэх мэт алдартнууд юм. "Mission Impossible" болон "Top Gun" кинонуудад хамтран ажилласан багийнхан түүний хамгийн дотны найзууд болсон тул мэдээж зочдын тоонд багтаж байна.
Том Круз хунтайж Уильямтай маш сайн харилцаатай байдаг тул тэр ч бас уригдсан. Гэхдээ ирэх эсэх нь тодорхойгүй гэж эх сурвалж хэлжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ