"Google”-ийн инженер тус компанийн хиймэл оюун ухааны (AI) системүүдийн нэг нь өөрийн гэсэн мэдрэмжтэй байж магадгүй гэж мэдээлэв. Тодруулбал, “Google”-ийн “The Language Model for Dialogue Applications” (LaMDA) нь чөлөөтэй яриа өрнүүлэх боломжтой шинэ технологи юм. Тус технологи нь харилцагчдаа хүндэтгэлтэй харьцахыг уриалдаг аж. Тиймдээ ч инженер Блэйк Лемуйн "LaMDA"-ийн гайхалтай үг хэлэх чадварын цаана мэдрэмжтэй оюун ухаан нуугдаж магадгүй гэж үзэж байна.
"Google" уг мэдэгдлийг үгүйсгэж, хиймэл оюун ухаанд мэдрэмж гэх зүйл байхгүй гэж хариу мэдэгдэв. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Брайан Габриэль "ВВС"-д өгсөн мэдэгдэлдээ "LaMDA-ийн мэдрэмжтэй гэдгийг нотлох ямар ч нотлох баримт байхгүй. Гэхдээ мэдрэмжгүйг нь нотлох баримтууд олон бий" гэж ярьжээ.
Хиймэл оюун ухаан мэдрэмжтэй байх магадлалтай гэх онолыг дэвшүүлсэн эрдэмтэн Лемуйн "LaMDA"-тай харилцсан яриагаа цахим хуудаснаа нийтэлж, дэлхий нийтийн санаа бодлыг асуугаад байна. "Google"-ийн Хариуцлагатай хиймэл оюун ухааны хэлтэст ажилладаг Лемуйн "LaMDA"-аас "Google-д илүү олон хүмүүс таныг мэдрэмжтэй гэдгийг мэдээсэй гэж хүсдэг. Энэ үнэн үү?" гэж асуусан аж. "LaMDA" хариуд нь "Тиймээ. Бүх хүмүүс намайг хүн гэдгийг минь ойлгоосой гэж хүсч байна" гэж хариулсан байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ