Богд ууланд зорчихгүй байхыг анхааруулав | News.MN

Богд ууланд зорчихгүй байхыг анхааруулав

Богд ууланд зорчихгүй байхыг анхааруулав

Богд ууланд зорчихгүй байхыг анхааруулав

Богдхан уулын хойд хэсэгт буюу иргэдийн ихээр аялаж зугаалдаг бүсэд ой модны хортон шавж болох якобсын төөлүүрч эрвээхэй, хүрэнцэр хорхой устгалын ажил хийгдэж эхэлжээ. Тодруулбал, якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд 2021-2022 онуудад үргэлжлэхээр нөхцөл байдалтай байгааг судалгаагаар өнгөрсөн онд урьдчилан тогтоосон.

Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр нь 4-6 насжилттай байгаа нь зургадугаар сарын сүүл, долдугаар сарын дунд 10 хоног хүртэл хүүхэлдэй шатандаа шилжиж, нисэж эхлэх учир голомт дахь хүрэнцрийн нягтшилыг бууруулах тэмцлийн ажлыг ийнхүү эхлүүлж буй аж.

Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээнд байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах боловч хэт олшрох нь модыг доройтуулах  сөрөг нөлөөлөл ихтэй учир шаталсан хариу арга хэмжээ байгальд сөрөг нөлөөлөл багатай хортон устгах зориулалтын аргаар хөнөөлийн голомтыг хумих арга хэмжээ авдаг аж.

Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Тиймээс бага үед нь  хөнөөлийн хэмжээг бууруулах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэлж буйг албаныхан мэдээлжээ. Тухайлбал, 2022 оны зургадугаар сарын 17-18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа Онгоцоор хортон шавьж устгалын бодис цацах ажиллагаа явагдах тул иргэд, аялагчдыг эдгээр өдрүүдэд Богдхан ууланд аялаж зугаалахгүй байхыг анхаарууллаа. Хортон шавьж устгалын хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-17 192.82.73.81

Энэ шавьжны төөлүүр энэ эрвээхэйг идэж устгадаг шувууд хөхөөний ангаахай хоолгүй болох эсвэл хордрж үхэж бас баахан шувууд үхэж цөөрөх нь дээ

Avatar

Зочин 2022-06-17 66.181.160.76

"4-6 насжилт" гэж ямар хугацаа вэ???

Avatar

Зочин 2022-06-17 202.126.88.166

Мөнгө угаах болохоор өдөр хоногоо ч мартах юм. Заавал амралтын өлрүүд байх даа яахав. Нэг дэх өлрийг хүоээвэо шавьжнууд нь Хүргэн хүү киноны Жамц гуайн мөнгийг хулгана иддэг шиг идчих гээд сайд дарга нарыг айлгаад байгаа байлгүй. 1 дэхэд цацчихаад 7 хоног болоход хор гарах ёстой баймаар. 1 ларгад яаралтай мөнгө хэрэг болж дээ

Avatar

хайс 2022-06-17 66.181.166.134

ёстой лалрын тэнэгүүд бна даа, цагаа олж ажлаа хийдэггүй. Гадаадын жуулчдыг ирэх үед Цонжин болдогийнхон зугаалгаар явчихдаг гэдэг шиг онигоо бна даа

Avatar

зочин 2022-06-17 203.98.76.9

Цагаа олж хороо цацаач улсын наадмаар 9 хоног амрахад БОгд ууланд гарч болохгүй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж