Дуучин A cool офицерийн курс төгсжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Дуучин A cool офицерийн курс төгсжээ

Дуучин A cool офицерийн курс төгсжээ

Хууль зүйн байнгын хорооны хурлаар уржигдар /2022.06.15/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрлчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджаваас дуучин Б.Анхбаяр буюу "А сооl"-д хошууч цол олгосныг шүүмжлэв.

Тэрбээр “Д.Загджав дарга та саяхан дуучин A cool-д хошууч цол өгсөн байсан. Танайх цол яаж олгодог юм бэ. Хошууч цолыг их өндөр цол гэж ойлгодог. Олон жил ажилласан хүн авдаг. Цол олгохдоо ажилласан жилийг нь харгалздаггүй юм уу. Танайхаас тэтгэвэрт гарахаар өндөр тогтоолгодог. Тэгвэл дуучин A cool тэтгэвэрт гарахдаа хэдэн төгрөгийн тэтгэвэр авах уу" гэв.

Хариуд нь ШШГЕГ-ын дарга Д.Загджав "Бид Цэргийн албаны тухай хуулийн дагуу цол олгодог. Шаардлагатай тохиолдолд тусгай мэргэжилтэнд амжилтаар нь цэргийн цолыг хугацаанаас нь өмнө өгч болдог. Энэ дагуу чуулгын даргаар томилогдсон дуучин Б.Анхбаярт хошууч цол олгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллын дарга дэд хурандаа хүртэл цол олгох эрхтэй. Нөгөөтэйгүүр хошууч Б.Анхбаярт хэдэн төгрөгийн тэтгэвэр олгох нь тухайн хүний алба хаасан хугацаанаас хамаарах учир урьдчилан хэлэх боломжгүй байна" гэдэг хариулт өглөө.

Ийнхүү Д.Загджав дарга хошууч цолны босгыг намсгасан уу, ямартай  ч өөрийн шийдвэрийг байнгын хорооны хуралд дээр хамгаалав. Үүнээс хэдэн сарын өмнө Б.Анхбаярыг “Соёмбо” чуулгын даргаар томилсны дараа хошууч цол нэмсэн. Тэрбээр офицерын курст суралцжээ. "Соёмбо" чуулга нь ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй урлагийн байгууллага юм.

Цагдаагийн цол олгох журамд “Цагдаагийн албан хаагчид албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын бүтээлийг харгалзан цагдаагийн цол олгоно” гэж заасан байна.

Цагдаагийн алба хаагчид цагдаагийн цол олгоход дор дурдсан хугацааг баримтлана гэжээ.

ҮҮНД:

1/цагдаагийн дэд ахлагчаас цагдаагийн ахлагч 5 жил

2/цагдаагийн ахлагчаас цагдаагийн ахлах ахлагч 5 жил

3/цагдаагийн дэслэгчээс цагдаагийн ахлах дэслэгч 3 жил

4/цагдаагийн ахлах дэслэгчээс цагдаагийн ахмад 3 жил

5/цагдаагийн ахмадаас цагдаагийн хошууч 4 жил

6/цагдаагийн хошуучаас цагдаагийн дэд хурандаа 5 жил

7/цагдаагийн хурандаагаас цагдаагийн хурандаа 6 жил баримтлана гэж заасан байна.

Тэгвэл дуучин залуу чуулгын даргаар томилогдмогцоо хошууч цолтой болсонд гишүүнээс эхлээд иргэд ч сэтгэл дундуур байна. Тэрбээр СУИС-ийн бүжигчний ангийг дүүргэж, ажлын гараагаа "Найрамдал" зуслан, Их засаг их сургуулийн маркетингийн алба, "Royal HD" телевизэд хөтлөгчөөр ажиллаж байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж