“Т.Доржханд мэтийн нөхөд жагсаалтад орох гэж улайрч байна”

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

“Т.Доржханд мэтийн нөхөд жагсаалтад орох гэж улайрч байна”

“Т.Доржханд мэтийн нөхөд жагсаалтад орох гэж улайрч байна”

"Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төсөл-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Доржханд гишүүнд хандан өөртөө эрх ямба авахгүй шүү гэв. Тэрбээр “Нэгдүгээрт УИХ-ын гишүүн яаж өөрийгөө сонгуулах зарчмаа ярих гэж байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний тоог нэмэх гэж байна. Гуравдугаарт, давхар дээлтэй болох тухай асуудал ярьж байна. Өөрөөр хэлбэл сайд болж, өөртөө эрх ямба авах гэж байна. Дөрөвдүгээрт, хасагдсан байж магадгүй, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэж байна. Дандаа гишүүдийн эрх ямбыг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг гишүүд санаачилж болохгүй. Ерөнхийлөгч эсвэл гүйцэтгэх засаглал байдаг юм уу Засгийн газар санаачлах ёстой. Т.Доржханд мэтийн нөхдүүд жагсаалтад орох чичирж байна. Т.Доржхандаа тэр Хан-Уул дээрээ очиж үз. Эхлээд өөртөө эрх ямба авахгүй шүү” гэлээ.

Ийнхүү дээрх тогтоолын төслийн дагуу санал хурааж 74 хувиар санал батлагдлаа. Тогтоолыг баталсан цагаас  дагаж  мөрдөх аж.

Ингэснээр гишүүд энэ сарын 18-26-ны хооронд тойрогтоо Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах талаар ард иргэдийн саналыг авахаар тогтлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж