АНУ-д өөрийгөө жолооддог машин 400 гаруй осол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

АНУ-д өөрийгөө жолооддог машин 400 гаруй осол гаргажээ

АНУ-д өөрийгөө жолооддог машин 400 гаруй осол гаргажээ

АНУ-ын автомашины аюулгүй байдлын зохицуулагчийн шинэ тайланд дурдсанаар, жолоочийн туслах системтэй автомашинтай холбоотой 400 орчим осол гарсан байна. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, Тесла 830 мянга орчим өөрийгөө жолооддог тээврийн хэрэгсэлтэй бөгөөд жолоочийн туслах программууд нь хурд болон жолоодлогыг хэсэгчлэн хянах боломжтой. Гэвч тус компанийн өөрийгөө жолооддог машин  273 удаагийн осол гаргасан  нь нийт ослын 70 орчим хувийг эзэлж байна.  Жолооч нар аль ч үед хөндлөнгөөс оролцож, жолоодлогын хяналтыг гартаа авахад бэлэн байх ёстойг компаниуд анхааруулж эхэллээ.

Үндэсний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба (NHTSA) 2021 оны долоодугаар  сараас 2022 оны тавдугаар сар хүртэл ийм ослын талаарх мэдээллийг үйлдвэрлэгчдээс цуглуулсан анхны өргөн хүрээний тайлан юм.  "NHTSA" тайланд эдгээр технологийн аюулгүй байдлыг сайжруулах бодлого боловсруулахад шаардлагатай судалгаа, чухал мэдээллийг өгсөн гэж мэдэгджээ. Энэхүү тайлан нь АНУ-д "өөрийгөө жолооддог" автомашины аюулгүй байдал, ийм тээврийн хэрэгслийн зохих зохицуулалтын арга барилын талаар америкчууд  эргэлзсээр байгааг харуулж байна.  "Pew Research Center"-ийн 2021 онд явуулсан санал асуулгаар АНУ-ын насанд хүрэгчдийн 63 хувь нь жолоочгүй тээврийн хэрэгсэл унахыг  хүсэхгүй байгаа бол 37 хувь нь жолоочгүй тээврийн хэрэгсэл ашиглахыг хүсдэг байна.

Автомашины 12 компани хэсэгчлэн бие даасан жолоочийн тусламжтай тээврийн хэрэгсэл осолдсон тухай “NHTSA”-д мэдээлсэн бөгөөд Хонда 90 осол гаргаснаар Теслагийн дараа хоёрдугаар байранд  ордог. 

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж