Уруудсан вагонтойгоо уралддаг “баатрууд”  

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Уруудсан вагонтойгоо уралддаг “баатрууд”  

Уруудсан вагонтойгоо уралддаг “баатрууд”  

Улаанбаатар хагас өдөр цахилгаангүй болсны буруутан нь яван явсаар цахилгаанд цохиулан үхсэн шувуу болтлоо хөгөө чирсэн. Гэтэл хамгийн найдвартай тээврийн хэрэгсэл болох галт тэрэг 20 км өнхөрсөн хэрэг энэ сарын 10-нд гарсан. Дорноговь аймгийн Сайншанд-Айраг өртөөний Улхын-Овоо зөрлөгөөс Агьсүмбэтийн зөрлөг хүртэл 55 вагон салхинд “туугдсан” юм.  Энэ үеэр өмнөөс нь ирсэн галт тэргүүдийг салбар замуудад шилжүүлсэн аж.

Энэ талаар албаны хүмүүс “стандарт нормын дагуу 6 ширхэг ивүүрээр бэхэлсэн, хүчтэй салхины улмаас өнхөрсөн учраас төмөр замчид зэрэгцэн дагаж гүйцсэн” гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.

Үүгээрээ тэд 20 км газарт вагон дагаж гүйсэн анхны төмөр замчдаар тодроод байна. Цаг уурчдаас авсан мэдээллээр тухайн үед салхины хурд секундэд дээр тал нь Мандах суманд 24 хүрсэн гэнэ. Бусад газруудад 21 метр/секунд хүрсэн аж.

Салхины хурд 26 м/сек хүрсэн ч байгалийн давагдашгүй хүчин зүйл биш бөгөөд өмхөрсөн хашаа нурах хэмжээний л салхи юм. Өөрөөр хэлбэл, хүнийг ч хийсгэхгүй гэсэн үг. Гэтэл хамгийн багадаа 25 тонн жинтэй 55 вагоныг бэхэлгээг нь давтал салхилсан гэж мэлзэж буй юм. Ингэхдээ гэмээ цайруулж “байгалийн давагдашгүй хүчин зүйл” болгож, ивүүрээ стандартын дагуу бэхэлсэн гэх тайлбарыг өгөөд буй юм. Зургаагийн зургаан ивүүрийг цунами болсон тохиолдолд л давах магадлалтай бөгөөд ивүүрийг давбал замаас гарах аюултай гэдгийг ажлаасаа халагдахаас айсан мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Гэтэл хоёр бөхийн онигоо шиг л тайлбар тавиад сууж байх. “Хоёр галт тэрэг мөргөлдөхөөрөө эгц дээшээ босдог гэсэн гэж нэгнийхээ ярихыг сонссон нөгөө нь тэгвэл том шон аваачаад тулчихвал тогтчих юм байна” гэснийг сонссон дасгалжуулагч нь “Тэгж байж даруулж үхэх нь үү” гэдэг шиг л шившигтэй.

Тэнэгийн дотор уужуу гэж энэхүү мэдээллийг “азаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй” гэх тайлбартай гаргаж байгаа нь эл салбарт хариуцлага үгүйлэгдээд буй тод жишээ гэлтэй.

Сураг сонсох нь ээ, УБТЗ-ын дарга Х.Хэрлэн эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д яваа аж.

Хамгийн нарийн мэргэжлийн инженерүүд ажиллах ёстой салбарт ийнхүү салхинд вагоноо уруудуулж, түүнтэйгээ уралдаж гүйтлээ уруудан доройтжээ. Улс орнууд хөгжлөөрөө уралддаг байхад Монголын төмөр замчид уруудсан вагонтойгоод уралдаж, 20 км гүйдэг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж