Афганчууд хуучин талхны үлдэгдлээр амь зогоож байна

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Афганчууд хуучин талхны үлдэгдлээр амь зогоож байна

Афганчууд хуучин талхны үлдэгдлээр амь зогоож байна

Кабул дахь хөх бөмбөгөр сүмийн өмнөх захын лангуун дээр улбар шар өнгийн том шуудайнууд хуучирч хатсан, үлдэгдэл наан талхаар дүүрчээ. Ихэвчлэн амьтдыг хуучин талхаар  хооллодог боловч одоо  афганчууд урьд өмнөхөөсөө илүү ихийг өөрсдөө идэж, өлсөж үхэхгүйг хичээж байна. Шафи Мохаммед сүүлийн 30 жилийн турш Кабул хотын Пул-э-Хешти зах дээр хуучирсан талх зарж байжээ. “Өмнө нь энэ талхыг өдөрт таван хүн авдаг байсан бол одоо 20 гаруй болсон.

Зах зээл хөл хөдөлгөөн ихтэй байгаа. Хүн  бүр улс орныг бүрхсэн эдийн засгийн хямралын талаар гомдоллож байна.  Өнгөрсөн наймдугаар сард Талибанчууд хяналтаа тогтоосноос хойш дундаж орлого гуравны нэгээр буурч, харин хүнсний үнэ огцом өссөн" гэж тэрбээр ярив. Мөн хатаж хуучирсан талхнуудыг эгнүүлж "Одоо Афганистан ард түмний амьдрал хоол хүнс, усгүй торонд хоригдсон шувууных шиг байна" гэж тэрбээр хэлэв.  "Эх орноос минь энэ зовлон, ядуурал  ангижрахыг бурханаас гуйж байна" гэж Шафи ярилаа.

Өвлийн улиралд өлсгөлөнд нэрвэгдэх вий гэсэн болгоомжлолоос сэргийлж Афганистанд хүмүүнлэгийн тусламж хүргэсэн ч энэ нь хүрэлцэхгүй байгааг анхааруулж байна. Ямартай ч талибууд засгийн эрхийг гартаа авсны дараа барууны орнууд Афганистанд хандивладаг хөгжлийн тусламжаа үндсэндээ зогсоож, тус улсын төв банкны нөөцийг царцаах шийдвэр гаргасан нь хямралын үндэс болсон юм.

Энэ алхам нь зарим талаараа афган эмэгтэйчүүдийн эрхийг шаардаж байгаатай холбоотой. Талибаны шинэ хатуу хязгаарлалт болох эмэгтэйчүүд ямар хувцас өмсөх ёстойг зааж өгсөн нь шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна.

Гэвч гурван хүүхдийн аав Хашматуллагийнх шиг ядуу өрхүүд зовж байна. Тэрбээр захд ажилладаг боловч түүний үндсэн бага орлого өнгөрсөн жилийнхээс тавны нэг хүртэл буурчээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж