Хойд Солонгост гэдэсний тахал дэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост гэдэсний тахал дэгдэв

Хойд Солонгост гэдэсний тахал дэгдэв

Хойд Солонгосын газар тариалангийн бүс нутагт тодорхойгүй гэдэсний тахал дэгдсэн тухай өнөөдөр /2022.06.16/ мэдээлэв. Хүнсний архаг хомсдол, Covid-19 халдварын давалгаатай тэмцэж байгаа тус улсын нөхцөл байдлыг гэдэсний тахал улам хүндрүүлэв. Одоогоор хэчнээн хүн халдварласан талаарх мэдээлэл тодорхойгүй байна.

Удирдагч Ким Жон Ун Лхагва гаригт баруун нутгийн Хэжү боомт хот руу цочмог гэдэсний тахлаар өвчилсөн өвчтөнүүдэд туслах эм илгээжээ. Хэжү хот оршдог Өмнөд Хванхэ муж нь Хойд Солонгосын хөдөө аж ахуйн гол бүс нутаг юм.

Тиймээс тус бүс нутагт гэдэсний өвчин дэгдэх нь хүнсний хомсдолд нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Үр тариагаар халдвар тархах магадлал бага ч уснаас үүдэлтэй өвчин байж болзошгүй тул усан хангамжийн эх үүсвэрийг халдваргүйжүүлэх шаардлагатай аж.

"Сэжигтэй тохиолдлуудад хорио цээрийн дэглэм тогтоож, тархалтыг эпидемиологийн шинжилгээ, шинжлэх ухааны туршилтаар баталгаажуулж, өвчнийг аль болох богино хугацаанд таслан зогсоох шаардлагатай" гэж Ким Жон Ун хэлжээ.

Уг өвчнийг холер эсвэл хижиг байж магадгүй гэж таамаглаж буйг Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны Солонгос хоорондын асуудал эрхэлсэн албан тушаалтан хэлэв. Өмнөд Солонгосын тагнуулын агентлагаас мэдээлснээр, гэдэсний халдварт өвчин коронавирусын дэгдэлтийг зарлахаас өмнө Хойд Солонгост аль хэдийнэ тархсан байсан гэв.

"Хойд Солонгост хижиг, шигеллёз зэрэг гэдэсний өвчлөл тийм цоо шинэ зүйл биш. Хамгийн гол нь Covid-19-тэй давхцаж байгаа нь асуудал болж байна" гэж Ханьян их сургуулийн Анагаах ухааны коллежийн профессор Шин Ён Жон хэллээ.

Өвчний дэгдэлттэй тэмцэхийн тулд Өмнөд Солонгос Умардтай хамтран ажиллахад бэлэн байгаа ч Пхеньян яриа хэлэлцээ хийх аливаа саналд хариу өгөхгүй байгаа аж. Covid-19-ийн эсрэг вакцинаар хангах саналд ч мөн хариу өгөхгүй байгаа юм байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж