2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 142,863,412 төгрөгийн үнийн дүн бүхий 503,530 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL +8.64%), "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +4.22%) болон "Айтүүлс" ХК (ITLS +4.21%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" ХК (BUK -8.35%), "Би ди сек" ХК (BDS -5.71%) болон "Говь" ХК (GOV -3.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 65,159 ширхэг нэгж эрхийг 23,298,464 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 92 ширхэг үнэт цаасыг 28,653,991.94 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 0.27 хувиар өсөж, 34,266.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,877,772,365,119 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ