Хувийн аж ахуйн нэгжүүд дур мэдэж  үзүүртэй хашаа босгожээ

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Хувийн аж ахуйн нэгжүүд дур мэдэж  үзүүртэй хашаа босгожээ

Хувийн аж ахуйн нэгжүүд дур мэдэж  үзүүртэй хашаа босгожээ

Манай улс барилгын хийцийн төмрийг гаднаас импортолдог. Нийслэлд жадан үзүүртэй төмөр хашаа алхам тутамд таарна. Тэгвэл хотод илдтэй зүйрлэж болохоор хашаанууд гудамжаар дүүрэн харагдана.

Хот хөдөөгүй саргар үзүүртэй хайс хашаанаас болж иргэд болон мал амьтад  гэмтсэн тохиолдол багагүй гардаг гэдгийг сошиалаар тавигддаг бичлэгээс илхэн харагдана. Хамгийн сүүлд Соёлын төв өргөөний баруун талд байрлах шовх үзүүртэй хайснаас болж хүүхэд хөлөө урсан талаарх мэдээ олны шүүмжлэлд өртсөн.

Нийслэлийн иргэд хашаагүй орчинд чөлөөтөй орж гарах нөхцлөөр хангагдсан байх учиртай.Ядахдаа хотын төвийн төрийн болоод хувийн байгууллагууд энэ олон хашаанаасаа татгалзаад, үүнийхээ оронд цэцгийн мандал, зүлгээр тусгаарлачихвал хэчнээн сайхан.  Хайс хашааны оронд мод тарьж хашаалах нь хотын өнгө үзэмжид эерэг мөн агаарын бохирдол тоосжилт багасгахад чухал нөлөө үзүүлэх буй.

Хайс хашааны оронд шигүү мод таридаг үзэгдэл гадны орнуудад нилээдгүй харагддаг. Энэ жишгийг Монголд нэвтрүүлэх эсвэл улирлын чанартай гэж үзвэл заавал саргар үзүүртэй байдгийг болиулж болох талаар Хот тохжилтын албаны хүнээс тодруулахад

Нийслэлийн хот тохжилтийн газрын мэргэжилтэн Т.СҮХБОЛД:

-Нийслэлийн захирагчийн ажлын албанаас ногоон байгууламжид тавигдах шаардлага  байдаг.Тэр нь ногоон өнгийн бөөрөнхий хошуутай  хашаагаар хашаалах гэсэн байдаг. Шовх үзүүртэй хийгдээд байгаа нь хувийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшлийн газраа дур мэдэж үзүүртэй төмрөөр хашаалдаг. Цэцгийн мандал, зүлгээр тусгаарлах ажил шат дараалалтай хийгдэж эхэлж байна. Үүний  эхлэл нь Богдын музейн хашааны оронд мод тарьсан гэсэн юм.

Хот тохижилтын газраас зуны улиралд нийслэл хотын ногоон байгууламжийг арчлах, гудамж талбайг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх, улайс модыг хэлбэржүүлэх зэрэг  ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэ жил Нийслэлийн засаг дарга Д. Сумъяабазар нийтийн эзэмшлийн хотын өнгө үзэмжид нөлөөлсөн  хайс хашаа буулгаж зам чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Ажлын хүрээнд үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон богдын музей тойрсон хашааг буулгасан билээ.

Тэгвэл Богдын музей хашааны оронд  2840 ширхэг гоёлын мод тарьсан байна.  Иргэд ам сайтай байгаа. Өнгөрсөн хугацаанд Хот тохижилтын газар нийслэлийн 12 гудамжинд 45 мянган мод тарин, 15 гудамжны 80 мянган ам метр талбайг шинээр болон нөхөн зүлэгжүүлжээ. Түүнчлэн 5600 улиасыг хэлбэржүүлж, шохойдон, 29 байршилд 180 мянга орчим цэцэг тарьж ургуулсан байна.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж