Худалдаа хөгжлийн банк нь харилцагчдаа хуримтлалыг дадал болгох, хуримтлуулах дадлыг нь урамшуулах зорилгоор Хуримтлалтай Монгол урамшуулалт аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн Хуримтлалтай Монгол урамшуулалт аян нь 3 сарын 1 – 6 сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд сар бүр 25 азтай харилцагчийн мөнгөн хадгаламжийг 500,000₮ – 2,000,000₮ -р нэмэгдүүлэхээс гадна супер урамшууллын эзэндээ Нисэх гарден хотхоны 1 өрөө байрыг бэлдээд байна.
Мөн Хуримтлалтай Монгол урамшуулалт аяны 5-р сарын 25 азтай харилцагч 6-р сарын 10-ны өдөр тодорсон ба эдгээр харилцагчд нар маань хуримтлалаа нэмэгдүүлж мөн нэмэгдсэн хадгаламжийнхаа 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх авч 1 өрөө байрны тохиролд оролцох боломжтой юм.
Хуримтлалтай Монгол аянд та бүхэн 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж нээн орлого нэмсэн 100,000₮ тутамдаа урамшууллын 1 эрх авч 1 өрөө байрны эзэн болох боломжтой. Уг аян дуусахад 14 хоногийн хугацаа үлдсэн байгаа тул та бүхэн өөрт ойр байрлах Худалдаа хөгжлийн банкны салбар тооцооны төвд хандан хуримтлалаа үүсгэн урамшуулалт аяндаа хамрагдаарай. Энэхүү аяны 1 өрөө байрны эзнийг 7 сарын 9-ний 18:30 минутаас Боловсрол ТВ-р шууд дамжуулан тодруулах юм.
Та бүхэн урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
Холбоотой мэдээ