Тайвань: Бээжинд цохилт өгөх пуужин бидэнд байгаа гэдгийг анхаараарай

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Тайвань: Бээжинд цохилт өгөх пуужин бидэнд байгаа гэдгийг анхаараарай

Тайвань: Бээжинд цохилт өгөх пуужин бидэнд байгаа гэдгийг анхаараарай

Тайвань Бээжинд цохилт өгөх пуужингийн хүчин чадалтай ба Хятадын  эрх баригчид арлын улс руу довтлохоосоо өмнө сайтар бодохыг Тайбэй анхааруулав. Тайванийн Хууль тогтоох ассамблейн дарга Ё Си Кун саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хятад улс довтлоход манай улс “Юн Фэн”хэмээх дуунаас хурдан далавчит пуужингаа ашиглахаас буцахгүй гэж мэдэгджээ.

"Юн Фэн пуужингууд  Бээжинг онож чадна. Тайвань Бээжин рүү довтлох чадвартай" гэж тэрбээр  Liberty Times Net-д ярьсан байна. Тайванийн Батлан ​​хамгаалах яам сүүлийн жилүүдэд Хятадын нутаг дэвсгэрт гүн цохилт өгөх “Юн Фэн” пуужингийн чадавхийг бэхжүүлэхэд илүү их мөнгө хуваарилсан гэж The War Zone сонинд бичжээ.  Пуужингийн  шинэ хувилбар нь 1200 милийн замыг төвөггүй туулах ба Тайванаас 1150 милийн зайд орших Бээжинг онолын хувьд амжилттай цохиж чадна гэсэн үг. Иргэний дайны үеэр буюу 1949 онд Тайвань, Хятад хоёр хуваагдсан ч Хятад улс арлыг өөрийн нутаг дэвсгэр хэмээн мэдэгдэж, цэргийн хүчээр авахыг үгүйсгээгүй.

Эх сурвалж: Fox News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж