Амбер Херд дуулиант гэрлэлт, салалт, шүүх хурлын маргаан удаан үргэлжилсэн ч Жонни Деппэд хайртай хэвээрээ гэв. Виржиниа мужын Фэйрфакс хотод болсон шүүх хурал дууссаны дараа тэрбээр Депп яагаад ялалт байгуулсан талаар ярилцлага өгсөн. Шүүх бүрэлдэхүүн Херд өөрийгөө хүчирхийллийн золиос гэж хуурамчаар тодорхойлсон ба Деппыг гүтгэсэн гэж үзсэн юм.
Херд шүүх хурлын дараа өгсөн өөр нэгэн ярилцлагадаа Депп өөрийг нь хүчирхийлсэн гэсэн мэдэгдлээ хоёрдох удаагаа мэдэгдсэн. Гэвч энэ долоо хоногт "Өнөөдөр" шоунд оролцох үеэрээ тэрбээр хуучин нөхөр Деппэд хайртай хэвээрээ гэдгээ хэлсэн байна. Хөтлөгч үнэхээр хайртай юу гэж асуухад маш хурдан "тийм" гэжээ.
Херд бүх зүйлийн дараа сэтгэл нь хэвээрээ байсныг баталж, "Мэдээж. Би түүнд хайртай. Би түүнд бүх зүрх сэтгэлээрээ хайртай байсан бөгөөд гүнзгий нурсан харилцаагаа авч үлдаж, бүтээж болгохын тулд чадах бүхнээ оролдсон боловч чадаагүй" гэсэн байна.
Эх сурвалж: Unilad
Холбоотой мэдээ