Хятад харь гаригийнхантай холбоо тогтоосон байж магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Хятад харь гаригийнхантай холбоо тогтоосон байж магадгүй гэв

Хятад харь гаригийнхантай холбоо тогтоосон байж магадгүй гэв

Хятадын "Тэнгэрийн нүд" нэртэй асар том телескоп харь гаригийн иргэншлийн дохиог хүлээн авсан байж магадгүй талаар төрийн өмчийн Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн агентлагт мэдээлжээ. Гэхдээ тус сайтад мэдээлэл болон постоо дараа нь устгасан байна.

Тус мэдээлэлд, дэлхийн хамгийн том радио телескоп нь хэт богино долгионы цахилгаан соронзон дохиог барьж авсан бөгөөд өмнө нь хүлээн авдаг байсан дохионоос өөр байсныг харь гаригийн иргэншил судах багийн ахлагч Жан Тонжиэ онцолсон гэжээ. Тус багийг АНУ-ын Калифорни их сургууль, Хятадын шинжлэх ухааны академийн Үндэсний сансрын судалгаа, Бээжингийн сурган хүмүүжүүлэх их сургуулийн эрдэмтэд хамтран бүрдүүлдэг аж.

Хэдийн тус мэдээллийг устгасан ч Хятадын Вэйбо сайтад иргэдийн анхаарлыг ихээр татаж, хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд гадаадын сайтууд үүнийг иш татан мэдээлжээ.

500 метрийн диаметртэй "Тэнгэрийн нүд"-ийг 2020 оны есдүгээр сард харь гаригийн судалгаанд зориулан Хятадын баруун өмнөх хэсгийн Гуйжоу мужид байршуулсан байна. Жан Тонжиэгийн мэдээлснээр радио телескопын мэдээллийг судалж байгаад 2020 онд "сэжигтэй" хоёр дохиог илрүүлсэн байна. Тус телескоп нь бага давтамжтай радио дохиог мэдрэх чадвар маш өндөр учраас харь гаригийн иргэншлийн судалгаанд чухал үүрэгтэй гэдгийг тэрбээр онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
26
ТэнэглэлТэнэглэл
22
ГайхмаарГайхмаар
20
ХахаХаха
11
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж