Хүнсний барааны үнэ 18 хувь, мах махан бүтээгдэхүүнийх 6.7 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Хүнсний барааны үнэ 18 хувь, мах махан бүтээгдэхүүнийх 6.7 хувиар өсчээ

Хүнсний барааны үнэ 18 хувь, мах махан бүтээгдэхүүнийх 6.7 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний таван сарын тоон мэдээллийг танилцууллаа. Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд нар танилцуулав.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны тавдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 15.1 хувийн өсөлттэй гарсан байна.

Инфляцийн түвшин өмнөх оны эцсээс 7.9 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотын инфляци 16.2 хувьтай байв. Орон нутгийн хувьд Хөвсгөл аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хамгийн бага буюу 11 хувьтай байгаа бол Сэлэнгэ аймагт хамгийн өндөр буюу 17.8 хувьтай байгаа аж.

Инфляцийн 5.3 нэгж хувь буюу 35.1 хувийг хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ эзэлжээ. Хэрэглээний ерөнхий бүлгээр авч үзвэл, тээврийн үнэ 25.6 хувь, хүнсний бараа 18 хувь, мах махан бүтээгдэхүүн 6.7 хувь, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 25.7 хувиар өссөн байна. Зочид буудал, нийтийн хоол, үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар, эм тариа эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.1 хувиар тус тус өсчээ.

Инфляцид импортын барааны үнэ 56.3 хувиар нөлөөлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад инфляцид хүнсний бус бүтээгдэхүүний үнэ 6.4 нэгж хувь, импортын хүсний бүтээгдэхүүний үнэ 2.1 нэгж хувиар нөлөө үзүүлжээ.

Хэрэглээний үнэд 10 бүтээгдэхүүн голлон нөлөөлж, нийт инфляцийн 29.4 хувийг бүрдүүлсэн байна. Үүнд: бензин А-80, 1 литр 69.5 хувь, дизелийн түлш, 1 литр 50.7 хувь, бензин А-92, 1 литр 64.8, түлшний мод, шуудайгаар 18.9 хувь, цагаан будаа, кг 28.6 хувь, гуанзны хоолны үнэ 21.6 хувь, гурилан боов, кг 17.8 хувь, лууван, кг 2.4 хувь, ургамлын тос 66.1 хувь, зүсээгүй талх, ширхэг 33.4 хувиар тус тус өсчээ.

Монгол Улс 2022 оны эхний таван сард 142 улстай гадаад худалдаа хийсэн байна. Гадаад худалдааны тэнцэл 946 сая ам.долларын ашигтай гарчээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.2 тэрбум ам.доллар байгаа бөгөөд экспорт 4.1 тэрбум ам доллар, импорт 3.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэлийн мэдээлснээр, нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний таван сарын байдлаар 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 297 тэрбум төгрөгөөр өсчээ.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 470 мянга болж, өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өссөн байна. 2022 оны нэгдүгээр улиралд 47 мянган аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилчдын медиан цалин 1 сая 450 мянган төгрөг байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж