“АТГ хойшлуулшгүй тохиолдолд цахимаар мэдүүлэг авна" гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

“АТГ хойшлуулшгүй тохиолдолд цахимаар мэдүүлэг авна" гэв

“АТГ хойшлуулшгүй тохиолдолд цахимаар мэдүүлэг авна" гэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2022.06.15/ хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уг хуулийн төсөлд орсон заалтын талаар шүүмжлэв. Тэрбээр “Дүрс буюу харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авч байна” гэжээ. Үндсэндээ бол фэйсбүүк чатаар мэдүүлэг авах гээд байгаа байхгүй юу. Шуудхан хэлэхэд АТГ хөдөө очихгүй залхуурах гээд байна. Үүний цаана тэр гэрчид буу тулгачихсан байвал яах юм. Чи ингэж яриарай гээд буу тулгачихсан байгааг мэдэхгүй шүү дээ” гэлээ.

Хариуд нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Манай Б.Энхбаяр гишүүн бас л уран фантазаар ярьж байна. Энэ хуульд зөвхөн онцгой нөхцөл байдлын үед хойшлуулшгүй тохиолдолд цахимаар мөрдөн шалгах ажиллагааг тасалдуулахгүй явуулах үүднээс цахимаар мэдүүлэг авч, түүнийг үнэлье гэж байгаа. Тэрнээс АТГ-ын мөрдөгч залхуураад хөдөө явалгүй бүгдийг нь цахимаар асууж байгаад, хажууд нь хүн буу тулгаж цахимаар тайлбар өгөх тухай ерөөсөө байхгүй. Хэдүүлээ уран хэтрүүлгээ эргэж харах ёстой” хэмээн тайлбарлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй тохиолдол  гэдэг нь 1.26-т зааснаар "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг” гэж тодорхойлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж