Орос цэргүүд Украины армид нэгдэх болжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Орос цэргүүд Украины армид нэгдэх болжээ

Орос цэргүүд Украины армид нэгдэх болжээ

Украины зэвсэгт хүчинтэй мөр зэрэгцэн тулалдахаар маш олон тооны орос цэрэг нэгдсэн тухай “Daily mail” хуудас мэдээлэв. Тэд баригдвал цаазаар авахуулах эрсдэлтэй юм. Гэвч тэр цэргүүд Путин болон Кремлийг энх тайванд саад болж буй хорт хавдар гэж үзэж буйгаа мэдэгджээ.

Украины зэвсэгт хүчинд Путиныг эсэргүүцэгчдээс бүрдсэн “Оросын эрх чөлөөний легион” гэж байдаг. Энэхүү легионыг Украины Батлан хамгаалах яам дөрөвдүгээр сард 100 гаруй цэргийн бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Тэд Оросын танкны хажууд баяр хөөртэйгээр мэдэгдэл хийж буй нь олон нийтийн мэдээллийн сувгаар цацагдсан. “Одоо энэ танк Оросыг Путинизмээс чөлөөлөхийн тулд үйлчилнэ” гэж цэргүүд хэлжээ.

Путины харгислал, авлигын хэрэгт эгдүүцсэн олон орос иргэн Украины талд орж буй. Үүнд олзлогдсон цэргүүд болон Москвагийн санхүүгийн төв байгууллагын өндөр албан тушаалтан хүртэл багтжээ. Тодруулбал, Газпромбанкны дэд ерөнхийлөгч асан Игорь Волобуев өнгөрсөн долоо хоногт залууст уриалга хүргүүлсэн. “Оросын залуус та бүхэн Путины дэглэмийг үзэн ядаж, Оросыг эрх чөлөөтэй, ардчилсан орон болгохыг хүсч байвал бидэнтэй нэгдээрэй” гэж тэр хэлжээ.

Орос цэргүүдийн нэг 48 настай Владимир Гроцков цахилгааны инженер мэргэжилтэй. Тэр Украины армитай нэгдэж буй үйлддлээ эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцэл гэв. Путины дэглэмтэй тэмцэж буй хамгийн халуун цэг нь Украин байсан учраас би энд ирсэн гэж тэр хэлжээ.

Гроцков 11 жилийн өмнөөс Путиныг эсэргүүцэх болжээ. Тухайн үед Путины нам сонгуулийн саналын хуудсыг луйвардаж, Орос даяар ардчиллыг дэмжигчдийн жагсаал өрнөж байв. Тэрбээр өөрийгөө Путины эсрэг биш өнөөгийн Орос улсын эсрэг байр суурьтай байгаа гэжээ. Хэрвээ Путин биш бол өөр хэн нэгэн байх л болно гэж тэр үзэж байна.

“Энэ нь дэлхийн хорт хавдар юм. Сири, Африкийн орнууд гэх мэт дэлхийн өнцөг булан бүрт болж буй цэргийн мөргөлдөөнийг анзаарвал Кремль заавал гар дүрсэн байдаг” гэж Гроцков хэлэв.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
16
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж