"Мишээл резиденс"-ийн дэргэд Гурван тамир ОУ-ын дунд сургууль хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

"Мишээл резиденс"-ийн дэргэд Гурван тамир ОУ-ын дунд сургууль хичээллэнэ

Дэлхийн 160 орны 10’000 гаруй сургуульд хэрэгжиж буй Кембрижийн хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлсэн Гурван Тамир ОУ-ын дунд сургууль Мишээл сити-д салбар сургуулиа нээхээр болж шинэ элсэлтийн бүртгэлээ зарлалаа.

Гурван тамир ОУ-ын дунд сургууль Мишээл сити салбар дээр 1-8 дугаар ангийн сурагчдыг бүртгэх бөгөөд бүртгэлийг 6-р сарын 18,19-ний бямба, ням гарагт Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд зохион байгуулах юм.

Мишээл сити салбар сургуульд бага ангиасаа Монгол, Англи хос хэлээр суралцаж 6 дугаар ангиас Хятад, Япон, Солонгос хэлийг сонгон суралцах юм. 2023-2024 оны хичээлийн жилээс 9 дүгээр ангид Кембрижийн олон улсын суурь боловсролын IGCSE хөтөлбөрөөр хичээллэж хос боловсролын дипломтой төгсөх боломжтой.

23 жилийн түүхтэй Гурван Тамир ОУ-ын дунд сургуулиас одоогийн сагсан бөмбөгийн лигийн аваргууд, бүжгийн спортын мастерууд, жүжигчин, хөтлөгч гээд олонд нэр хүндтэй сурагчид төгсөн гарчээ.

Нээлттэй өдөрлөгөөр Кембрижийн хөтөлбөртэй Гурван Тамир ОУ-ын дунд сургуулийн чадварлаг багш, сурагчид сагсан бөмбөг, талбайн теннис, дуу бүжиг, хөгжим, зураг гар урлал зэрэг хичээлийн дараах хөгжүүлэх хөтөлбөрийн урлаг, спортын үйл ажиллагааг танилцуулах сонирхолтой эвентүүдийг зохион байгуулах болно.

“Гурван Тамир” ОУ-ын дунд сургуульд хүүхдээ сургах сонирхолтой Мишээл Резиденс орон сууцны захиалагчид болон Хан-Уул дүүрэгт ажиллаж амьдарч буй гэр бүл, эцэг эхчүүдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эвентэд ирснээр та Кембрижийн хөтөлбөртэй Гурван Тамир ОУ-ын дунд сургуулийн талаар мэдээлэл авахаас гадна Мишээл Резиденс орон сууцны төсөлтэй танилцах боломжтой.

Холбогдох утас: 7505-7788

“Гурван Тамир” ОУ-ын дунд сургуультай холбогдох: 99029026

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж