Онцлох 10 бэстселлер ном

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Онцлох 10 бэстселлер ном

Энэ долоо хоногт хамгийн их борлуулалттай байгаа уран зохиол болон баримтат номын төрлүүдээс хүргэж байна.

  1. Сондгой цагаан сувд

Зохиолч: Б. Сарантуяа

Номын тухай:  Энэхэн хорвоод хоёрхон л үнэн зүйл бий. Төрөх нь үнэн. Үхэх нь үнэн. Хэсэгхэн хугацаанд амьдралд ирж хүмүүний дээдийн заяаг эдлэн төрөхдөө бид хайр, итгэл, сэтгэл, харуусал гуниг, баяр хөөр гээд мэдэрч болох бүхий л мэдрэмжүүдийг мэддэг. Тэгвэл амьдарч дууссаны дараа эдгээр зүйлс хааш оддог вэ? Бид нэг л удаа амьдардаг юм гэж үү? Эдгээр сонирхолтой асуултуудын хариуг уншигч танд үлдээе.

  1. Цагаан бороо

 Зохиолч: Б.Номинчимэд

 Номын тухай:  “Ийм нэгэн хууч түүхийг дурсан санаж бичив. Баруун хязгаарын ард түмний зуугаадхан жилийн өмнө туулсан, бодол эргэцүүлэл хөвүүлсэн хатуу ширүүн амьдралын тухай иймэрхүү хуучийг хэдхээн жилийн өмнө захын хөгшид дурсан өгүүлдэг байв. Бичээч бивээр санаж үлдсэнээ л хамж шимэн найрууллаа. Хэтрүүлсэнгүй, харин дутуудуулсан байж магад.
Хорьдугаар зууны Монгол орны түүх бол хятадын савраас мултрах гэж улайран хичээсэн ил далд хатуу ширүүн тэмцлийн түүх л байжээ.         Б.Номинчимэд

  1. Арьсан хүрэмтэй Мадонна

Зохиолч: Сабахаттин али

Номын тухай: Энэ романы ерөнхий санаа, зохиолчийн “Ертөнцийн хамгийн эгэл боргил, хамгийн өрөвдмөөр, тэрчлэн хамгийн мулгуу хүний сэтгэл ч гайхаж мэлэрмээр нарийн түвэгтэй байдаг юм байна!.. Бид яагаад үүнийг ойлгохоос ингэтлээ зугтаж, хүн гэгчийг ойлгох, үнэлж дүгнэх ер маш амархан гэж боддог юм бол?” гэсэн хоёр өгүүлбэрт нуугдаж буй биз.

  1. Нил ягаан SECRET

Зохиолч: Б.Энхжаргал

Номын тухай: Харин дурсамж өвддөг юм. Зүрх өвддөггүй юм билээ . Зүрх зүгээр л эзнийгээ дагаж уйлдаг даруухан эрхтэн юм. Хамгийн их өвддөг , шаналдаг аргаа бараад өнгөрсөнөө эргэж хараад бачимддаг зүйл бол дурсамж . Дурсамж бол бүх юм дууссаны дараа цор ганцаараа гутлаа чирэн гудмаар гундуухан алхдаг өвдөлт юм.     “Нил ягаан SECRET” номын хэсгээс…

                           

  1. Амьдрахуй

Зохиолч: Үй Хуа

Номын тухай:  Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг.

  1. Цойлогсод

Зохиолч: Д.Бүжинлхам

Номын тухай: Маш олон хүмүүс Еврейчүүдийг генетикээс заяагдмал гоц ухаантай үндэстэн учраас илүү өндөр амжилтанд хүрдэг гэдэгт итгэдэг. Гэвч биологийн эрдэмтэд үүнийг эрс няцаасан. Тэдний нотолсноор Еврей хүмүүсийн тархинд нэг ч мэдрэлийн эс илүү оршдоггүй төдийгүй ердийн хүмүүсээс биологийн хувьд ялгарах зүйл огтхон ч үгүй ажээ. Харин тедний ер бусын амжилтын нууцыг тэдний амьдралын хандлага, туулж өнгөрүүлсэн түүх, онцгой хүмүүжлийн арга барил, дадал зуршил, өндөр сахилга батаас нь эрэлхийлэх нь зүйтэй

  1. Гэдэс: хүний биеийн хамгийн шоовдор эрхтний тухай хүүрнэхүй

Зохиолч: Жулиа Эндерс

Номын тухай: Энэ ном анагаах ухааны нарийн асуудлуудыг мэргэжлийн бус уншигч ч тун хялбар ойлгохоор энгийн, хөгжилтэй хүүрнэснийг Сэлф Магазин “Ийм төрлийн номыг ингэж амархан уншиж болох юм гэж ер бодсонгүй …хосгүй өвөрмөц, ил шулуун бичсэн хөгжилтэй, ойлгомжтой ном…” гэж батлан өгүүлсэн юм.

 

  1. Харизм

Зохиолч: Оливия Фокс Кабейн

Номын тухай: Тэгвэл Харизм хэмээх харилцааны зэвсгийг хэдэн зуун судалгаан дээр үндэслэн шинжлэх ухааны үүднээс тайлбарлан, амьдралд шууд хэрэгжүүлж болохуйц бэлэн жорыг агуулсан гайхамшигт ном уншигч таны гарт яг одоо хүрч байна. Харизм бол хүнд төрөлхөөс заяасан чадвар бус хүссэн хүн бүхэн хичээл зүтгэлийнхээ үр дүнд сурч, үр дүнг нь хүртэж болдог зүйл төдийгүй өөрсдийн хэрэгцээнд тохируулан харилцаж буй хүн, орчин, зорилгодоо тааруулан ашиглаж болдог харилцааны олон талт арга юм.

  1. Хайрлах урлаг

Зохиолч: Эрих Фромм

Номын тухай: Хайр гэдэг хүний ухамсарлах ухамсартай хамт хүн төрөлхтний хамгийн чухал хоёр хөдөлгөх хүчийг илэрхийлдэг. Хайр хүнийг өөрчилж чадна, тэглээ гээд хүн огт өөр хүн болохгүй. Хүн ухамсартай болж чадвал ухамсраар бусдыг ч, нийгмийг ч өөрчлөх чадвартай. Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, бусдыг хайрдахын тулд хайрлах урлагт суралцах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.

  1. Сахар

Зохиолч: Л.Энхзул

Номын тухай: Дэлхий дахинд нүүрлээд байгаа хэт таргалалт болон энэ эмгэгийн үндсэн шалтгаануудын нэг болох сахарын хэтэрсэн хэрэглээг Монгол хүнд таниулан сэрэмжлүүлэх, тэнцвэрт хэрэглээг дэмжих, энэ талаархи мэдлэгийг таниулан тэлэхэд “САХАР” номын зорилго оршино.

                                                                                               Эх сурвалж: INTERNOM

Г.Бүжиглхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж