АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены ганц хүү Хантер Байдены намтар ном Мягмар гаригт хэвлэгдсэн. Түүнийг хар тамхинд донтож, түүнийхээ эсрэг тэмцэж байсан гэж салсан эхнэр нь ярьжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаас хойш Хантер Байден Бүгд найрамдах намын хяналт шалгалтын бай болоод буй. Тэрбээр 2018 оноос хойш татвар, мөнгө угаахтай холбоотой хууль зөрчсөн хэргээр холбооны мөрдөн байцаалтад байгаа юм. Түүний Хятад, Украин дахь бизнесийн харилцааг авлигын шинжтэй гэж Дональд Трамп болон түүний холбоотнууд үздэг.
Байдены хүү Хантер өсвөр насандаа архи ууж эхэлжээ. Тэрбээр коллежид ороод кокаин хэтрүүлэн хэрэглэх болсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаад, одоо бүрэн хамааралгүй болсон гэв.
АНУ-ын Тэнгисийн цэрэгт Хантер Байден 2013 онд бүртгүүлж байсан. Тухайн үед Жо Байден АНУ-ын дэд ерөнхийлөгч байжээ. Цагаан ордонд болсон ёслолын үеэр Хантер Байден дэд ерөнхийлөгч аавынхаа өмнө тангараг өргөсөн. Гэвч Тэнгисийн цэргийн баазад ирсэн эхний өдрөө л кокаин хэрэглэсэн нь мэдэгджээ. Хожим энэ үйлдлээсээ ичиж буйгаа Хантер Байден хэлсэн байдаг.
Түүний 24 жил хамт амьдарсан эхнэр Кэтлин Бюл гэр бүл цуцлуулах өргөдөл өгөхдөө Хантерыг асар их хар тамхины донтолттой байсан гэжээ. “Хантер хар тамхи, архи, биеэ үнэлэгчид, тайчих клуб, янз бүрийн эмэгтэйчүүдэд бэлэг өгөх зэргээр хувийн ашиг сонирхолдоо мөнгөө зарцуулж, гэр бүлээ юу ч үгүй орхисон” гэж буруутгасан байна.
Хантер нь нөхөн сэргээх эмчилгээний хүрээнд эмч нарын заавраар уран зураг зурах болжээ. Уран зургуудынхаа ширхэг тутмыг 50 мянган ам.доллараар зарахаар 2021 онд үзэсгэлэн нээсэн боловч энэ нь Цагаан ордонд ёс зүйн асуудал үүсгэсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ