Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадам хаяанд ирсэн боловч хууль нь бараа сураггүй, төсөв нь байхгүй, бэлтгэл ажил нь зуун задгай, жаран хагархай явна.
ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬ ХЭЗЭЭ БАТЛАГДАХ ВЭ?
Хамгийн чухал нь Баяр наадмын тухай хуулийг батлах ёстой. Эс бөгөөс эрлийз, монгол морьдын асуудал, допингтой, допинггүй бөхчүүдийн маргаан газар авна. Хуулийн төсөл УИХ дээр ид хэлэлцэгдэж, эсэргүүцлийн жагсаал ч өрнөж буй. Албаны хүмүүс хэлж буйгаар зургадугаар сарын дундуур парламент уг хуулийг батлахаар төлөвлөж байгаа аж.
Энэ удаагийн хуулийн төсөлд хэд хэдэн онцлох заалт бий. Улс, аймаг, сумдын наадмыг нэгэн зэрэг хийх, 18 нас хүрсэн иргэн улс, аймгийн наадамд зодоглох, допингийн эсрэг үндэсний журам батлах, морьдыг сэрвээний өндрөөр нь ялгаж уралдуулах гэх мэт шинэ заалт олонтой.
Э.ОЮУНБОЛДЫГ БАРИЛДУУЛАХ УУ?
Сүүлийн үед допингтой бөхчүүдэд өршөөл үзүүлнэ гэх яриа газар бөх сонирхогчдын анхаарлын төвд байна. Энэ асуудал тэднийг хоёр талцуулах болсон. Хэдийгээр одоо хэлэлцэгдэж буй хуулийн төсөл дээр допингтой бөхчүүдэд өршөөл үзүүлнэ гэх нэг ч заалт байхгүй ч 100 жилийн ой гэдэг утгаараа тэгш гараанаас бүгдийг шинээр эхлүүлье гэж хэсэг бүлэг хүмүүс ярьж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр, үндэсний бөхийн холбоо зургадугаар сарын 28-нд хуралдаж, допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн талаар хэлэлцэх гэнэ.
Э.Оюунболд саяхан арбитрын шүүх дээр ялалт байгуулсан талаарх мэдээлэл цацагдсан. Гэвч, МҮБХ үүнийг эсэргүүцсэнээс харахад допингтой бөхчүүдийн асуудал ахиад л хэрүүл талцал дагуулах шинжтэй. Үүнээс гадна наадам болгоны дараа найраа, допингийн дуулиан дэгддэг. Үүнийг хэрхэн зохицуулах нь мөн л тодорхой бус.
Баяр наадмын зохион байгуулах хороо төрийн бус байгууллагын гаргасан шийдвэр төрийн наадамд хэрэгжих эсэх нь эргэлзээтэй гэж мэдэгдсэн. Тэгэхээр Э.Оюунболд барилдах боломжгүй аж. Харин даян аварга Н.Батсуурийн барилдах эрх сэргэж буй юм. Энэ мэтээр наадам угтсан элдэв маргаан талцал, хов жив үндэсний бөхийг тойрсонгүй. Хоёр жил гэр гэртээ наадсан иргэдийн хувьд энэ жилийн наадам өргөн дэлгэр, шударга сайхан болоосой гэх хүлээлттэй байгаа юм.
БӨХЧҮҮДЭД ЦОЛ НӨХӨН ОЛГОХ УУ?
Мөн л багагүй хугацаанд яригдаж буй асуудал. УИХ-ын гишүүд энэ асуудлаар хууль хүртэл санаачлаад байгаа. Угтаа 1924-1970 оны хооронд амжилтаа зөв үнэлүүлж, цолоо авч чадаагүй 40-50 бөхийн асуудал яригдсан. Үүн дээр өнгөрсөн жилийн Хүй долоо худагт болсон 512 бөхийн барилдаан ч нэмэгдсэн. Гэхдээ энэ зөвхөн хэлэлцүүлгийн үеэр л өрнөсөн яриа. Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн төсөлд бөхчүүдэд цол нөхөн олгоно гэх ганц үг үсэг байхгүй.
Харин Б.Пүрэвдорж гишүүн өнгөрсөн жилийн 512 бөхийн барилдаанд цол нөхөн олгох талаар хуулийн төсөл санаачилсан. Үүнийн УИХ-аар хараахан хэлэлцээгүй байна.
МОРЬДОО ХЭРХЭН ЯЛГАЖ УРАЛДУУЛАХ ВЭ?
Шинэчилсэн хуулийн төсөл дээр сэрвээний өндрөөр уралдуулна гэх заалт бий. Ингэхдээ лазер метр ашиглана. Өнгөрсөн жилүүдэд палкметр ашиглаж сэрвээний өндрийг хэмжихдээ албаны хүмүүс санаатай, санаандгүй алдаа гаргаж, морьд уралдаанаасаа хасагдаж байсан түүхтэй.
Гэхдээ сэрвээний өндрөөр хэмжихийг таашаахгүй байгаа хэсэг бүлэг уяачид бас бий. Тэд морийг үүлдэрлэг байдлаар нь бүртгэлжүүлж уралдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв өнгөрсөн жилүүдийнх шиг сэрвээний өндрөөр нь хэмжвэл намхан эрлийз морьд уралдах боломжтой болох гэнэ. Ямартай ч морьдыг хэрхэн уралдуулах вэ гэдэг хэлэлцүүлэг өрнөсөөр байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Баяр наадмын хэдэн хүний зөрчилдөөн болгохгүй" гэснээс харвал морьдыг үүлдэрлэг байдлаар нь биш сэрвээний өндрөөр нь, лазер ашиглан шинжих бололтой.
НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?
Хоёр жил гэр, гэртээ наадсан монголчууд энэ жилийн наадмын нээлт, хаалтаас их зүйл хүлээж суугаа нь лавтай лавтай. Энэ жилийн наадмыг Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа найруулна. Харин цар тахлын үеийн баяр наадмыг Херо Б.Баатар найруулж, багагүй шүүмжлэл, хэл ам дагуулсан юм. Наадам ойртохтой зэрэгцээд цэнгэлдэхийн бэлтгэл ажил дөнгөн, данган эхлэж буйг "Төв цэнгэлдэх" компанийн эзэн Т.Нямдаваа ярьсан. Үнэндээ хоёр жил тэнд наадам хийгээгүй учраас шинэчлэх, засварлах ажил их байгаа гэнэ. Сандал суудлаас эхлээд дээвэр сүүдрэвчээ засахгүй бол тэнд наадам хийхэд хүндрэлтэй л харагдана лээ.
Та бүхэн “Наадмын бэлтгэл эхлээгүй байна” сурвалжлагыг энд дарж үзнэ үү
Өнөөдрийн байдлаар л наадмын бэлтгэл ажил төв цэнгэлдэхэд эхлээгүй байна. Төсөв мөнгө нь шийдэгдсэн ч ажил эхлээгүй байгаа аж. Наадмын төсөв 2.3 тэрбум. Үүнээс нэг тэрбумыг нь нээлт хаалтад зарцуулахаар өгсөн болохыг Соёлын сайд Ч.Номин өчигдөр мэдээлсэн. Үүнээс өмнө УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар төсвөөс нэг ч төгрөг орж ирээгүйг, бэлтгэл ажил юу ч байхгүй байгааг шүүмжилсэн юм.
Ийнхүү зуун жилийн наадмаа 101 жилтэй хамтран тэмдэглэхээр төрийн томчууд төлөвлөж суугаа ч харин бодит байдал дээрээ наадам тойрсон олон асуулт эргэлзээ дагуулсан хэвээр байна. Энэ жил сайхан наадъя гэвэл эртнээс хуулиа баталж, бэлтгэл ажилдаа орохгүй л бол иргэдийн хэл амны "бай" болж наадамчдыг хэрүүл талцалд хүргэх вий дээ.
Ж 2022-06-16 66.181.161.66
МАНгарууд ажил хийж сураагүй мудакууд болжээ хуучин арай ч ийм балай нам байгаагүй юм
Зочин 2022-06-16 103.57.94.228
АН нэр зүүсэн хулгайчуудын үг мөн байна. Хогийн гарууд Монголын ард түмний их баяраар зөрүү хараад архидаад хэвтэж байх нь зөв.Хулгайд чинь саад болоод сүүлийн хэдэн жил хэцүү байна уу
Зочин 2022-06-16 202.126.89.112
Наадам энэ тэр гэж хөөрцөглөөд яах вэ, зүгээр хэд хоног сайхан амарцгаа, тэр ардын хувьсгалын 100, 101 жил бол МАН-ын л баяр болохоос маньд ёстой пап ч үгүй хэрэг
Зочин 2022-06-16 192.82.78.197
Ямар ч зөв шийд гараагүй байхад ингэж бужигнаад байх юм.
Наадмын бэлтгэл ажил гэж жилийн жилд л ажил ундарч байх юм.
Тэр хүй долоон худаг дахь НААДАМ ЦОГЦОЛБОР ЮУ БОЛЖ БАЙНА.
ЯМАР шАТАНДАА ЯВНА АА.
ТЭР ЦЭНГЭЛДЭХ ХАРИУЦСАН ГАР БҮТЭН ХОЁР ЖИЛ ӨДӨРТ 3 сандал будаж суухгүй юугаа хийж ангайж бас дээрээс хөрөнгө мөнгө гадаад сууна вэ?
Урлаг соёлынхон бол хэзээний бэлэн түвэг удахгүй ээ зохион байгуулагч.найруулагчдын авъяас ур ухаан сэтгэл зохион байгуулалт л хүлээлгэнэ дээ.
Наранбаатар сайн л хийнэ
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадам хамгийн гоё нижгэр наадам болох байхаа . 2022-06-16 66.181.161.31
Монголчууд Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадмаараа сайхан наадаж цэнгэх болно. Бүх зүйл сайхан болно.
Зочин 2022-06-16 66.181.179.232
Наадмын нээлт гэж сүржигнээд байх шаардлагагүй Дуу Бүжгийн Чуулга нь Дуурийн Театртайгаа хамтраад найруулагчид нь найруулаад хөнгөхөөн зохион байгуулчих хэрэгтэй ш дээ . Улсын театрынхан цалингаа авч байгаа учраас илүү мөнгө төгрөг зарцуулахгүй зун болгон хийдэг уран бүтээл гээд хийдэг байх хэрэгтэй бна . Шинэ жүжиг , кино хийх гэж байгаа юм шиг худлаагаасаа сүржигнээд байх шаардлага огт байхгүй .
Зочин 2022-06-16 192.82.73.81
Чадваргүй мунхаг худалч хулхнуулын төр
Тэнгэрийн ташуур 2022-06-16 202.55.188.39
л*****н шуналтай тийрэнгүүд наадмаа ч хийж чадахгүй төв цэнгэлдэхээ зардаг
зочин 2022-06-16 66.181.166.196
Чадахгүй байж наадах хэрэг юун, болих хэрэгтэй ш дээ, наадам гээч юм хэрүүл дээр хэрүүл нэмэхээс цаашгүй.
Зочин 2022-06-16 202.126.90.77
АНархиуд. даварсаар даварсаар ард түмний их ой, баяр наадмыг хүртэл саад хийхнүү. Идэж уухаас өөр ид шидгүй атал харанхуйгаас гэрэлд гаргасан 20-р зууны их бүтээн байгуулалт, аугаа их дэвшил хөгжлийг дэвсэлдгээрээ үнэхээр фашизмтай төстэй юмаэ
Мөнхбат 2022-06-16 95.188.244.2
МАНгарууд ийм новшийн юм хийж байна. Нэг л өдөр энэ МАНгар бацаануудыг зайлуулна
Зочин 2022-06-16 202.21.98.238
FUCK THIS GOVERNMENT!
зочин 2022-06-16 192.82.91.172
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа мэдээгээр бол Монгол Улсын гадаад өр талийж өгчээ.
Бид дуусч. Ард үлдэх үр хүүхэд маань яана даа гэж гасламаар их өр хуримтлагдаж.
Баяр наадам, 100 жил нтр гэж хөөрцөглөх хэрэг алга гэж санагдлаа.
Хэмнэж болох бүх зүйлийг хэмнэмээр байна.
Зочин 2022-06-16 150.129.141.77
Түрүү жилийн 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчуудэд цол олгох нь буруу шдээ.Анхнаасаа цол олгоно гэж хэлээчгүй.Хэдэв аварга, арслан цолтой бөх барилдсан гээд наадамд тооцож цол олговол бөхчүүд тэмцэх хэрэгтэй.Цол авсан бөхчүүдийг барилдуулахгүй байх хэрэгтэй.Цол олгоно гэсэн бол бүгд л хамаг хүчээ шавхаж барилдах байсан байх.Зүгээр л байгууллагын ой, наадам болоогүй гэдэг шалтгаанаар хорхойгоо дарах гэж л бөхчүүд очиж барилдсан.Тийм утгагүй зүйл яавч байж болохгүй
Бурууд нүд хурц 2022-06-16 150.129.141.237
Наадмаа цахимаар хийчихсэн биз дээ. Одоо бүх хүч, төсөв санхүү, эргэн төлүүлсэн зээлээ Хятадын өрийг төлөхөд зарцуулах ёстой. Цаана чинь Хятад цэргүүдээ өөр зориулалтаар ашиглахыг албан ёсоор баталсан байна шүү. Нэг л өдөр эрх ашгаа хамгаалж байна гээд цөмрөөд л ороод ирнэ дээ
Зочин 2022-06-16 150.129.141.247
Монгол мөхөж байна доо
Зочин 2022-06-16 43.242.242.59
1921 онд ардын хувьсгал ялж хятадуудыг хөөж явуулсны баяр болох наадмыг АН-ын Монголхүү дарга, Сосорбарам, Бат-Үүл гэх мэт хүмүүс огт зөвшөөрөхгүй байгаа юм. Тийм болохоор Ардын хувьсгалын 100 жил, 101 жилийн ойг улс орны хэмжээнд тэмдэглэж чадахгүй л болов уу. Харин МАН-ын нөхөд баярын хурал болон концерт зохион байгуулах байхаа. Тэгээд ч 100 жилийн ойг нөхөж баярлана гэсэн ойлголт байхгүй. Болоод өнгөрсөн цаг хугацааг буцааж болохгүй. Ганцхан 101 жилийн ойн тухай ярьж болох юм
Зочин 2022-06-16 124.158.107.35
самарсайхан байгаа цагт ямарч ажлыг самардаг