Ши Жиньпин Хятадын армийг цэргийн бус зорилгоор ашиглана

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Хятадын армийг цэргийн бус зорилгоор ашиглана

Ши Жиньпин Хятадын армийг цэргийн бус зорилгоор ашиглана

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын чөлөөлөх армийг (ХАЧА) цэргийн бус ажиллагаанд ашиглах журамд гарын үсэг зурсан тухай "Синьхуа" агентлаг мэдээллээ. Шинэ журам нь хүмүүсийн амь нас, эд хөрөнгө, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад чиглэсэн гэж мэдээлэв. Уг журам нь 59 зүйлээс бүрдэх бөгөөд зургадугаар сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ гэж тус агентлаг мэдээллээ.

"Глобал таймс" сонинд нэрээ нууцалсан цэргийн шинжээч цэргийн бус үйл ажиллагаанд гамшгаас аврах, хүмүүнлэгийн тусламж, тэнгисийн дагалдан яваа болон энхийг сахиулах ажиллагаа багтдаг гэж бичсэн аж. Цэргийн бус зорилгоор ажиллах эрхийг Ши Жиньпин бий болгосноор улс орныхоо армийн чадавхыг өргөжүүлэхийг зөвшөөрч, батлан хамгаалах хүчин талаас гадаадад ашиг сонирхлоо хамгаалах зорилготой байна гэж ажиглагчид үзэв. Тус журмаа дайнаас бусад цэргийн ажиллагаанд зориулж гаргасан гэж мэдээлээд байгаа ч чухам үнэндээ Хятад гадаад харилцаандаа цэрэг армийн хүчээр анхаарлаа хандуулах болсныг илтгэж байна.

АНУ 1993 оноос хойш ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тиймээс 2013 онд Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаас хойш, Хятадын Цэргийн шинжлэх ухааны академи болон Хятадын цэргийн энх тайвны үеийн үйл ажиллагааг сайжруулах саналыг дэвшүүлсээр байсан юм.

Энэ нь нэг ёсны гадаад улс орнуудтай мөргөлдөх үед дайны бэлэн байдлыг хангах үүднээс байх магадлалтай юм. Энэхүү журам нь Хониаратай аюулгүй байдлын гэрээгээр Соломоны арлуудад хөрөнгө оруулалтаа албан хүчээр хадгалж чадсан Бээжингийн амбицтай нийцэж байна. Соломоны арлуудад Хятад өөрсдийн цэргийн баазаа байгуулах боломжтой болсон нь АНУ болон түүний холбоотнуудын дургүйцлийг хүргээд байгаа юм. Мөн геополитикийн хурцадмал байдлыг үүсгэхээс гадна Тайванийн тусгаар тогтнолд заналхийлнэ. Соломоны арлуудад Хятадын цэргийн бааз байгуулагдсанаар тус газарт “цэргийн бус үйл ажиллагаа” явуулах боломж бүрэн нээгдэх юм. Ингэснээр Бээжин ард түмэн, улс эх орныхоо аюулгүй байдал гэх нэрийдлээр Соломон болон Тайваньд цэргийн үйл ажиллагаа явуулах бүрэн бололцоотой болно гэж ажиглагчид дүгнэв.

BEIJING, Арав. 9, 2019 Хятад Соломон алуудын аюулгүй байдлын гэрээ байгуулах үеэр

Тайванийн хоолойтой холбогдох маргаан өнөөг хүртэл үргэлжилж байгааг санах нь зүйтэй. Тухайлбал Хятадын олон арван сөнөөгч нисгэгчид Тайванийн агаарын орон зайд халдсан, Тайбэй дэх бүтцэд кибер халдлага үйлдсэн зэрэг нь Ши Жиньпины шинэ журамтай холбогдох магадлалтай юм. Хятадын Зэвсэгт хүчин 2020 оноос хойш “COVID-19” тахлын эсрэг тэмцэл өрнүүлж, газар хөдлөлт, үер зэрэг байгалийн гамшгийн үед аврах ажиллагааг сургалт хэлбэрээр хийж буйг онцолжээ. Мөн Хятадын арми терроризм, далайн дээрэмчидтэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа гадаадад явуулснаар  гэж тайлбарласан байна.

Үүний зэрэгцээ, Бээжин ийм байдлаар дайны ангилалд хамааралгүй “тусгай ажиллагаа” нэрийн дор Тайвань улс руу довтлоход бэлтгэж байх боломжтой гэж “Чөлөөт Ази” радио бичжээ. Австралийн Батлан хамгаалахын сайд Ричард Марлес Мягмар гаригт Токиод Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Кишитэй 90 минут үргэлжилсэн хоёр талт уулзалтыг зохион байгуулсан юм. Уулзалтын гол сэдэв нь Тайванийн хоолой, Номхон далай, Япон-Австралийн цэргийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг байв. Батлан хамгаалахын сайд Ричард Марлесын гол санаа зовоож буй асуудал нь мөн Хятадын тэнгист Австралийн нисэх хүчин аюулд өртөх болсон явдал байсан гэж албаны хүмүүс мэдээлээд байна. Тус асуудлын талаар Австралийн шинэ Ерөнхий сайд Энтони Албанез Бээжинтэй хэлэлцсэн гэх боловч тодорхой хариулт одоог хүртэл олгоогүй юм.

Хятадын Цэргийн шинжлэх ухааны академи дайны бус цэргийн үйл ажиллагаа нь эх орныхоо улс төрийн зорилгод хүрэх стратегийн чухал хэрэгсэл бөгөөд "ашиг сонирхлыг тэлэхийг дэмжих үр дүнтэй хэрэгсэл" гэж тэмдэглэсэн байна. Мөн "Дайсны цэргүүдийг тулалдахгүйгээр ялах нь цэргийн мөргөлдөөний хамгийн дээд байдал юм. Гадаад орнуудын цэргийг оролцуулан хилийн чанадад явуулж буй дайны бус цэргийн үйл ажиллагаа нь олон улсын байгууллагуудтай уялдаа холбоотой, хамтын харилцаа тогтоохыг шаарддаг" гэж онцолжээ. Тус академийн мэдээлснээр терроризмын эсрэг тэмцэх, Хятадын гадаад дахь эрх ашгийг хамгаалах, гамшгийн үед авран туслах, аюулгүй байдлын сэрэмжлүүлэг, олон улсын энхийг сахиулах, аврах ажиллагаа зэрэг багтаж болох юм.

Цэргийн бус үйл ажиллагаа явуулах журам гарснаар АНУ болон Хятад улс Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн гол хоёр өрсөлдөгч болов. Хятад улс 1.9 сая цэрэгтэй, тэнгисийн цэргийн 350 хөлөг онгоцтой.

Америк 1.3 сая цэрэг, 249 тэнгисийн цэргийн хөлөг онгоцтой ч байлдааны онгоц, пуужин, цөмийн цэнэгт хошуугаараа Хятадаас хол давж байна. Энэ нь хэдэн арван жилийн хугацаанд Тайванийг тойрсон мөргөлдөөнд бэлдэж байгаа Бээжинг давах хүчин чадалтай гэсэн үг.

АНУ-ын Батлан хамгаалах сайд Остин болон Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй

Орос Украинд түрэмгийлснээс хойш Хятад өөрсдийн нэмэлт хүчээ сайжруулах талаас ажиллаж байгааг дэлхий нийтээрээ анзаарсан байх. Хятад удаа дараа олон улсын дээд хэмжээний уулзалт дээр Энэтхэг-Номхон далай болон Хятадын тэнгисийн үйл ажиллагаанд барууны орон ба түүний хөршүүдийг оролцохгүй байхыг анхааруулсан. Мөн сүүлд Хятадын Батлан хамгаалах сайд Вэй АНУ-ын Батлан хамгаалахын сайд Остинд Тайванийн тусгаар тогтнолыг дэмжих аваас дайн гарах өндөр магадлалтай гэж анхааруулаад байв. Магадгүй Хятад ойрын хэдэн жилдээ түрэмгийлэл үйлдэж магадгүй тул цэргийн бус ажиллагаа өрнүүлэх зэрэг журам гаргасан байх бололцоотой гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж:The Sydney Morning Herald, Azlyrics

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж