Азын дугаарын 50 мянгын дэнчинтэй дуудлага худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Азын дугаарын 50 мянгын дэнчинтэй дуудлага худалдаа болно

Азын дугаарын 50 мянгын дэнчинтэй дуудлага худалдаа болно

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа жилдээ хоёр болдог. Тус ээлжит дуудлага худалдаа ирэх Лхагва гаригт буюу зургадугаар сарын 22-ны өдрөөс долдугаар сарын 5-ны өдрийн хооронд болох хуваарь гарчээ.

Дуудлага худалдааны цахим хаяг auction.transdep.mn бөгөөд худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50 мянган төгрөгт өөрчлөлт ороогүй байна.

Дуудлага худалдааны бүртгэлийн хувьд оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурав  хоногийн өмнө бүртгэж, дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдах аж. Автомашины азын дугаар худалдаж авах гэрээний нөхцөл нь хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно. Ингэснээр худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм.

ЖИЛД 300 ОРЧИМ АЗЫН ДУГААР ЗАДАРЧ, ДЭЭД ТАЛ НЬ 427 САЯ ХҮРЧ БАЙВ

Улсын дугаарын нэг сери задарснаар 10 мянган дугаараас 300 орчим нь азын гэгддэг хос дугаар гардаг байна. Эдгээр азын дугаарын дуудлага худалдааны үнийн дүн харилцан адилгүй байдаг. Өнгөрсөн жил гэхэд хамгийн үнэтэй нь 427 сая төгрөгт хүрч байв. Цахим дуудлага худалдаанд оролцогч хүссэн дугаараа хэлсэн үнээрээ авч чадаагүй тохиолдолд дэнчинг буцаан авах аж.

Цахим дуудлага худалдааны үеэр нэг өдөрт 20 улсын дугаар зарлагддаг. Тус зарагдсан дугаарын төлбөр 100 хувь улсын төсөвт ордог байна.

Өнгөрсөн жилийн хамгийн өндөр дүнтэй азын дугаар 0001 УАР. Тус дугаарыг 427 саяар зарсан боловч эхний худалдан авагч аваагүй учир хоёр дахь удаагаа үнэлсэн. Харин дараагийн азын дугаарын үнийн оимит 45-80 сая төгрөгийн хооронд хэлбэлзжээ. Үнэ хаялцахад иргэд цахимаар оролцож байгаа учир хэн хэдэн төгрөгөөр ямар дугаар авч байгааг олон нийтэд мэдээлэх боломжгүй байдаг аж. Харин энэ жилийн азын дугаар дээд ханш хэд байх нь иргэдийг талцуулж буй. Ямартай ч цар тахлын дараах нөхцөл байдалд эдийн засаг хэр хямарсан болохыг магадгүй тус дуудлага худалдаа харуулах ч магадгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж