Хариуцлагыг даргаас нь ч, цэргээс нь ч нэхэх ёстой! | News.MN

Хариуцлагыг даргаас нь ч, цэргээс нь ч нэхэх ёстой!

Хариуцлагыг даргаас нь ч, цэргээс нь ч нэхэх ёстой!

Хариуцлагыг даргаас нь ч, цэргээс нь ч нэхэх ёстой!

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажлаас чөлөөлөх үүрэг өгсөн. Гэвч дээрх шийдвэрийн дагуу ердөө гурван албан хаагчийг ажлаас чөлөөлж, НМХГ-ын зарим мэргэжилтнүүдэд цалингаас нь хасаад өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, нэг нь хариуцлага тооцсон, нөгөө нь тооцуулсан дүр эсгээд "Эмээлт"-ийн махны дуулиан дуусав.

Улс төрийн томчуудтай нэр холбогдсон "Эмээлт"-ийн махны хэргийн ард илүү том авлига байгаа нь худлаа биш. Энэ хүртэл явсан байхад мэргэжлийн хяналт, АТГ нүдээ аниад өнгөрсөн нь бүр их эргэлзээтэй юм.  Гэвч харамсалтай нь, дунд, доод шатны хэдэн ажилчдаар туг дахиад дарга нар хоолтойгоо, ажилтайгаа, авлигатайгаа үлдлээ.  Хариуцлагын тогтолцоо Монголд алдагдсан, дуулиан болонгуут л хэдэн дунд, доод шатныхныг халсан болоод өнгөрдөг нь бичигдээгүй хууль болжээ.  Монголоос өөр улс оронд бол Шадар сайд С.Амарсайхан нь, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нь МХЕГ-ын дарга Б.Баасандоржтойгоо хамт "зайлах" ёстой асуудал л даа. Өөрөө өргөдлөө өгдөггүй юм аа гэхнээ өөрөөр нь өргөдлтийг өөрөөр нь өгүүлэх ёстой том асуудал мөн үү гэвэл мөн.

Тиймээс хариуцсан нэгжийн удирдлагын шатныхан хариуцлага хүлээдэг, түүнийг шаарддаг байх нь зүйн хэрэг. Тэгэхгүй бол энэ мэт авлига, албан тушаалтай холбоотой дуулиан дуусахгүй.

Зөвхөн доод шатныхан хариуцлага хүлээдэг, дээд, дунд шатныхан гэмгүй өнгөрдөг асуудал ганц махны хэрэг дээр гарч байгаа юм биш. Манай улсад бол бүр бугшсан үзэгдэл гэж хэлж болно. Тухайлбал, багш нарын ёс зүйн асуудал дээр ч энэ байдал давтагдаж байна. Сайд нь, салбарын удирдлагууд нь, нийслэлийн боловсролын газрынхан, захирал бүгд л "багш руу буруугаа чихээд", багшийг халаад санаа амардаг. Гэтэл энэ нь боловсролын салбарт бугшсан асуудал болсоор байгаа юм.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУД Ч ХАРИУЦЛАГААС МУЛТРАХ НЬ ОЛШИРСОН

 Кейс 1: 2021 оны арванхоёрдугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цогцолборын ахлах В бүлгийн багш хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хариуцлага тооцох албан бичиг хүргүүлсэн бол аймгийн Засаг дарга "Ёс зүйн хорооны дүгнэлт гарч, цэцэрлэгийн удирдлагуудад  болоод М-д сануулга өгч, цалингийн 20 хувиар тогтох арга хэмжээ авсан” гэсэн юм.  Тус торгуулийн арга хэмжээнд зөвхөн тухайн багш л хамаарсан. Да

Кейс 2: Энэ оны тавдугаар сард Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн багш сурагчаа зодсон хэрэг гарсан. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодруулахад "Тухайн сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж, багшийг ажлаас нь чөлөөлсөн. Тэр багшид өмнө нь бас сануулах арга хэмжээ авч байсан юм билээ. Иргэний боловсролын багш хоёр жилийн дараа тэтгэвэрт гарах байсан" гэв. Мөн өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн 97 дугаар сургуулийн багш хоёрдугаар ангийн сурагч охины гарыг улайж, хавдтал цохисон гэх мэдээлэл цацагдсан. Улмаар энэ асуудал олон хүний анхааралд өртөж, тус сургуулийн бага ангийн багш Л.Цэрэнбадамыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.

Энэ мэт боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл гээд салбарт бүрд зөвхөн дунд шатныхан буюу ажилчид хариуцлага хүлээгээд өнгөрч байна. Угтаа бол багшаас гадна сургуулийн захирал, нийгмийн ажилтан, боловсролын газрын дарга, төрийн нарийн бичиг гээд шат шатны удирдлагуудад асуудал хамаарах ёстой.

Тухайн үед салбарын сайд Л.Энх-Амгалан тайлбар мэдээлэл өгөхдөө "2022 оныг салбарын "Ёс зүйн" жил болгон зарласан. Яагаад ингэж зарлах болсон шалтгаан нь сургуулийн орчинд гадуурхалт, дээрэлхэлт их байгаатай холбоотой. Сургууль, цэцэрлэгийн орчинд ийм асуудлууд үргэлж гарч байна. Үүнийг бид харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөж болохгүй. Цаашдаа бид багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд гаргаж тавих болно. Өрөвдөөд байх шаардлага байхгүй. Энэ явдал гашуун ч гэсэн цаашдаа сургамж болох ёстой" гэж хэлж байв. Тийм, хүүхэд зодсон багш нарыг өрөвдөх хэрэггүй. Гэхдээ тэдний ажилд авсан, тэдэнд ёс зүйтэй байхыг шаардах ёстой удирдлагууд нь яагаад гэм буруугүй үлдэх ёстой юм бэ. Дарга, сайд, захирлууд үүнд хариуцлага хүлээдэг байж л багш нар хүүхэд зодохоо болино, боловсролыг салбарт ёс зүй бий болох юм.

МХГ-ЫН БАЙЦААГЧДААР ТУГ ТАХИХ НЬ ЗОХИМЖГҮЙ

Ажил үүргээ гүйцэтгэх шатандаа алдаа дутагдал гаргасан бол улсын байцаагчдад хариуцлага тооцохоос аргагүй. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн нэр бүхий гурван байцаагчийг ажлаас нь халж, АТГ-т шалгуулах хүсэлтийг хүргүүлсэн. Мөн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Цаашдаа удирдлагын түвшинд хяналт шалгалт хийнэ” гэсэн.

Одоогийн байдлаар дулааны аргаар мах бэлтгэх, экспортлох үйл ажиллагаа явуулж буй 31 аж ахуй нэгжийн 16 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Нийлүүлэлт, экспортын тухайд 2023 оны нэгдүгээр сар хүртэл зогсоосноо мэдэгдээд буй. Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдаас гадна экспортын зөвшөөрөл олгодог, дүгнэлт гаргадаг төрийн албан хаагчдад ч  хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөхөө ам гарсан. Гэвч, экспортын зөвшөөрөл олгодог, дүгнэлт гаргадаг хүмүүстэй хариуцлага тооцсон юм одоогоор алга. Цаашдаа иргэд нь , дарга нь ч хоолтойгоо холиод идэх байлгүй. Гэхдээ энэ хэрэг зөвхөн гурван байцаагчийн асуудал биш МХЕГ-ыг үндсээр шинэчлэх шаардлагатай болсны дохио. Үүнд Шадар сайд ч буруутай.  Ажлын хариуцлага алдсан бол дарга, цэрэг адилхан хүлээх ёстой  биш үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-06-16 202.131.245.69

дарга гэхээсээ алдаа зөрчил гаргаж, илэрхий хариуцлагагүй ажилласан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах нь зөв. Түүнээс даргад нь арга хэмжээ аваад зөрчил алдаа гаргасан ажилтан зүгээр үлддэг нь маш буруу.

Avatar

Зочин 2022-06-16 202.9.46.210

3 байцаагчид нь арга хэмжээ авдаг нь маш зөв. Хойшид хяналт шалгалт улам чангатга. Ингэж байж л бусдад сургамж болно.

Avatar

Зочин 2022-06-16 202.21.98.238

Гурван байцаагчийг ажлаас нь чөлөөлөөд Монголчуудын хүнсний аюулгүй байдал хангагдаж байгаа бол тэр гурван байцаагч нийгмийн хамгийн аюултай дайснууд байсан гэсэн үг. Цаазаар авчихаач тэгвэл! Үнэн бүтэхгүй бяцхан тархитай хүмүүс төрийн албыг удирдаж байна даа.

Avatar

Зочин 2022-06-16 202.126.88.204

хүн хэлмэгдүүлэхийг шаардах шахах нь зохимжгүй. мэдээж удирдлага хэлээд сануулаад шахаад байхад хэрэгжүүлэхгүй байгаа байцаагч багш нарыг шийтгэхээс өөр яах юм бэ. хахуулийг нь байцаагч аваад хариуцлагыг нь удирдлага үүрдэг тогтолцоо шударга ёсонд таарах нь хэр юм бол…бодлогын чанартай ,удирдлагын чиглэл үүрэгт хамаатай асуудлууд бол тийм юм яригдалгзй яахав

Avatar

Зочин 2022-06-16 103.80.210.183

огцорч байгаа тушаалтангуудаа цаазаар авч байх хэрэгэтэй. тэгвэл дуртай нь тушаалд очоод дураараа буугаад дураараа зюахраад байхгүй.

Avatar

зочин 2022-06-16 192.82.91.172

МОНГОЛЧУУДЫН СТРАТЕГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОХ МАХ, СҮҮНД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТАА ТОГТМОЛ ТАВЬЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
ОЙРМОГХОН ХЭДЭН СЭТГҮҮЛЧ МАХЫГ ЯАЖ ЗАВААРУУЛЖ ХОРДУУЛЖ БАЙГААГ ИЛЧЛЭЭГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД ДУУСАХ БАЙЛАА.
ШААРДЛАГАТАЙ БОЛ ЭНЭ ТУСГААР УЛСЫН НҮД, ЧИХ БАЙХ ЁСТОЙ ТАГНУУЛ Ч ЭНЭ АСУУДЛЫГ ХАРАА БАРААНДАА БАЙЛГАХАД ИЛҮҮДЭХ ЮМГҮЙ. ЭНЭ БАЙНГЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ МОНГОЛЧУУДЫН ЭРХ АШИГТ НИЙЦНЭ.

Avatar

Зочин 2022-06-16 103.10.21.229

Самарсайхан зүгээр л ажил хэрэгч царайлдаг хотод хийсэн ганц 2 юм нь дандаа хэрэггүй насгүй нүдээ олоогүй

Avatar

Зочин 2022-06-16 202.126.89.199

Дээрэм хийгээд сурчихлаа!!

Avatar

ДОРЖ 2022-06-16 64.119.21.236

Хүнсний стандартыг шинэчилж чадаагүй Стандартын газрын хууль бус түр дарга Б.Билгүүнтэй хариуцлага тооцож ажлаас нь халж явуулаарай Амарсайхан сайдаа. Эс чадваас өөрөө ОГЦОР

Avatar

Зочин 2022-06-16 192.82.70.204

Давхар хяналтын тогтолцоотой бол. Аль альныхаа ажлыг давхар давхар шалгадаг хяналтыг үүсгэж аюулгүй байдлыг хангадаг. Автомашины аюулгүй байдалтай холбоотой систем үргэлж давхар хяналтад байдаг.

Avatar

Ганхуяг 2022-06-16 64.119.24.123

Хариуцлагын тогтолцоо ярьж тэр нь Монголд хэрэгждэг бол С.Амарсайхан хамгийн түрүүнд огцрох байлаа. Нэг л очсон бол сүхээр цохисон ч унадаггүй энэ гаж асуудлыг ажил болгоё. Эрдэнэбүрэн УЦС-ын ажлыг хариуцлагын улмаас 1 жил хойшлуулсан сайд Тавинбэхийг огцруулах ч багадна. Мөнгөн дүнгээр бол их хэмжээний хохирол шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж