Шүд шүтэгсэд | News.MN

Шүд шүтэгсэд

Шүд шүтэгсэд

 

Бурхан багш ийн айлджээ. Энэ ертөнцөд хэн ч өөрчилж үл чадах таван зүйл буй. Нэгдүгээрт, өтлөх хууль байхад үл өтлөх, хоёрдугаарт, өвдөх жам байхад үл өвдөх, гуравдугаарт, үхэх жам байхад үл үхэх, дөрөвдүгээрт, эвдэрч өмхрөх жам байхад үл мөхөх, тавдугаарт, шавхагдаж дуусах жам байхад үл шавхагдах эдгээр болно. Буй биеэрээ үүнийг батлаад хоёр мянга таван зууныг элээсэн ч харамсалтай нь түүний сургаалийн мөн чанарыг ойлгосонгүй. Төөрөгдөлгүй бол гэгээрэлгүй, гэгээрэлгүй бол төөрөгдөлгүй юм хойно монголчуудын нэг хэсэг нь бурхан багшийн дүйчин өдрөөр түүний чандарт мөргөж өнжив. Шүдийг нь сүсэглэж хонов. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг залсан нь Ганданг тийн хөлд даржээ.

Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц "Энэ насанд битгий хэл олон төрөлд олдохгүй, асар их буянтай бурхан багшийн лагшинд хүрсэнтэй ижил буян юм. Төгс гэгээрсэн бурхны лагшинд мөргөх боломж гарч байна"

Хамба ингэж тайлбарласан болохоор бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг Батцагаан дуганд залах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатараас эхлээд хууль тогтоогчид, Соёлын сайд Ч.Номин оролцсон төдийгүй “бузар” гэж цоллуулсан гишүүн ч баганы цаанаас цухалзана. Гэхдээ бузар гээч бас хоосон. Бид л бий болгосон тэрхүү ариун болоод бузар харьцангуй. Үнэндээ ариун, бузар хоёр буй гэж үздэгээс хүн бүх юмыг ариун, бузар хэмээн хуваана. Гэтэл хэрэг дээрээ ариун, бузрын аль нь ч үгүй, тэдгээр нь хүний сэтгэлээс үүдсэн буруу ташаа төсөөлөл гэдгийг бурхан багшийн сургаалд сургадаг.

Тиймээс Бурхан багш өөрийн чандарыг шүтүүлэхийг хүсээгүй нь лавтай бөгөөд харин буруу сургаалын нөлөөн дор буруу бодох нь буруу тайлбарлахад хүргэдэг гэсэн нь гарцаагүй. Өмнө нь,  1995 онд Бурхан багшийн чандрыг манай улс залж байхад бас сүйд болж байсан төдийгүй 2012 онд гэхэд Ерөнхий сайд Сү.Батболд Богдын хааны музейд очин бурхан багшийн шүдэнд нь мөргөж байв. Бид бурхан багшийн хоосон чанарыг бус хэлбэр төдийд л анхаарлаа хандуулж ирсний нотолгоо нь энэ болов. Бурхан багшийн шүд, Чойжин ламын сүмд буй ёонзон хамбын шарил байсаар атал бид Итгэл хамбын шарилыг харах гэж жилдээ хэдэн тэрбумаар нь аваачиж өгөөд тусыг эс олжээ. Өөдрөгөөр харвал, Энэтхэг руу бурхан багшийн шарилыг үзэх гэж өчнөөн мөнгөө манайхан зарлагадахгүй, эндээ үлдээх нь ээ. Шашинд хиймлээр, мухраар автаад бид төөрөгдөхөөс цаашгүй гэдгийг Төвдийн байгаа байдал, бидний өнөөгийн байдал харуулаад байна.

Гэтэл бүгд л зовлонгоос ангижирах хүсэлтэй. төгс гэгээрсэн бурхны чандарт мөргөхөөр очсон байх юм. Харамсалтай нь, бурхан багш эл үйлдлийг харсан бол ичиг байсан буй за.

Учир нь зовлонгоос салахын тулд гэгээрсэн хүний чандарт мөргөж бус найман зөв зам мөрийг хөөх хэрэгтэйг тэр буй ахуйдаа бидэнд сануулсан байх юм. Тэр нь зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв үйл, зөв амьдрах, зөв тэмүүлэх, зөв санаж дурсах, ухаан санаагаа зөв төвлөрүүлэх болой.

Гэтэл суварга босгоод нүглээсээ салчихна гэсэн гэмтнүүд тал нутгаар нэг суварга босгожээ. Одоо бурхны хөшөө барьж бузгай мөнгө олох гэсэн этгээдүүд хүслээ түр хойш тавьчихсан хүлээж л байна. Монголын бурхны шашинтнууд байгаа байдал эл болохоор бурхан багшийн дүйчин өдрөөр мэндэлсэн нэгэн лав зүгээргүй хүн байж таарна.

Бурхан багштай нэг өдөр  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрсөн болой. Ерөнхийлөгчийн ертөнцөд ирэх агшинд ер бусын өдөр тохиож тэнгэрээс солир, долир нь мэдэгдэхгүй зүйл унасан учраас Хүрэлсүх гэж нэр хайрласан тухай үлгэр домог шиг яриаг дэмжигчид нь түгээгээн сошиалаар хүүхэд, нохой шуугиулаад сүйд, майд.

Гэтэл сүсэг бишрэлгүй нэг хэсэг нь баталгаагүй махнаас айхдаа бурхан багшийн дүйчин өдрөөр  шинэ шөл уухын тулд амьтны амь тасдуулахаар Эмээлтэд очоод мал шүдлээд манаргаж явав. Бурхны шашинтай улс л гээд байдаг. Бидний байгаа мөн чанар ийм аж.

“Миний номлолыг гадны номтон бус миний шавь нар эвдэнэ” хэмээн бурхан багш хэлжээ. Юутай үнэн бэ? Тэдний шавь нар өнөөдөр өргөл барьцаар бус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуураас эхлээд хэдэн зуу дахин нугалсан хөлс нэхдэг "даатгалын" байгууллага болчихсон нь нууц биш. Угтаа зовлонгийн шалтгаан нь бид өөрсдөө болчихлоо.

Шүдэнд мөргөөд яваа хуваргууд, мал шүдлээд яваа "мунхагууд" хоёрыг жингийн туухайд тавьбал хоёр дахь арай илүү бага нүгэлтэн байхыг үгүйсгэх арга алга. Адаглаад тэд алаг үрсдээ аюулгүй хүнс цуглуулахаар явсан өмгөөлөл бий.

Хүн гээч аливаад ижилдэн, дасахаараа төөрөлдөж эхэлдэг аж. Хэлбэр бус мөн чанар, төөрөгдөл бус гэгээрэлд хэзээ тэмүүлэх бол оо?

Л.Халиу 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2022-06-16 192.82.75.221

Ok

Avatar

Зочин 2022-06-16 202.131.244.210

учраас өөрийн гэсэн шүтлэг зан үйлийг бий болгож отог омогоороо амьдарч ирсэн түүхтэйгбид бүгбд мэднэ. Миний хувьд эцэг маань Хөвсгөл аймгийн иргэн халх гаралтай хүн, Ээж маань нь харин Хөвсгөл аймгийн Алаг эрдэнэ сумын хүн эмэг эх маань утган гаралтай хүн байсан гэнлээ. надад ямар нэгэн шүтлэг байхгүй Өдий 60 насыг давж явна. ганцхан цагаан сараар л ном уншуулах гээд бөөн ажил болдог болсон Хань маань шүтлэгтэй Говь алтай аймгийн хүн шашин шүтлэгтэй айлынх Монголын одон оронч Сэдэд баньдхайн юм

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2022-06-16 202.131.244.210

Сайн байна уу? Эх зөв зүйтэй юм бичсэн байна бурханаа мэдэхгүй хүн олон байна. асуухаар хүн өгсөн гэх юм. монгол ёсонд бол бурхан гэж байхгүй Хөх мөнх тэнгэрээ,долоон бүрхан одоо л эрт үеэс шүтэж ирсэн. харин лам нар бол тухайн үеийн будда бүрханыг л дэлгэрүүлэх үйлийг хийдэг хүн малууд л юм.Монгол үндэстэн эрт дээр үеэсээ бөөгийн зан үйлийг дагадаг байсан улс нэг ёсондоо одоогийн улаач,үзмэрч нар юм. Тэд орон зай од,эрхэсийг ажиж байгальтайгай ойр ажиглалт хийж аливаа зүйлийг урдчилан мэддэг .

Avatar

Зочин 2022-06-16 139.5.217.157

БҮХ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. БАЙРАНД НЬ ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ ЭМНЭЛЭГ ОРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ.

Avatar

Allah 2022-06-16 66.181.161.116

Yamar ch shahshin ene lal riin ulsiig hugjuulehgui zuvhun technology

Avatar

ЭЭ ГОНЧОГ СҮМ МИНЬ ӨРШӨӨ! 2022-06-16 202.131.251.98

Ээ Бурхан минь! Ийм зүйл бичдэг яасан буян нь доройтсон, буруу үзлийн боол болсон хүн бэ дээ. Хөөрхийдөө одоо яана аа! Харь хэлтэн, харийн шашнаар уламжлал соёлыг устгах зорилготой буруу үзэлтнүүдийн хорт мөнгөнд автчихав уу??? Бурхан минь өршөө энэ хүнийг!

Avatar

Зочин 2022-06-16 103.57.92.60

ulamjlal gene uu ene hun chin harin erguutev uu yaav? hezee shariin shashin manai soyol baisan yum

Avatar

🙉🙈🙊 2022-06-16 202.126.89.129

БҮХ ХҮН МУНХАГААСАА СЭРЖ БУРХАНЫ ХУТАГИЙГ ОЛОХ БОЛТУГАЙ, ТҮҮГЭР ЗОГСОХГҮЙ ТӨГС ГЭГЭЭРЛИЙГ ОЛОХ БОЛТУГАЙ…УМ МАНИ БАДМЭ ХУМ 👌👌👌🙊🙈🙉
МОНГОЛЧУУД БААСАН ГАРИР БҮР ШАХУУ АРХИ УУДАГ, ЦАГААН САР, НААЛАМ, ШИНЭ ЖИЛ, МАРТААР ХАМАГ АЖЛАА ОР ТАС ХАЯАД ҮГ ДУУГҮЙ АМРААД ХАМ АЛГА БОЛДОГ ХИРНЭЭ БУРХАНЫ ДҮЙЧЭН ӨДРӨӨР БОСООД ИНГЭЭД БАЙЖ ЯДАЦГААГААД БАЙДАГ НЬ СОНИН…..⁉️

Avatar

Зочин 2022-06-16 202.126.88.155

энэ бас л зоригтой туудаг нөхөр юмаа мунхаг учраас шүд гэж бичсэн байна нас нь явхаар жаахан ухаан суудаг бол уу энэ чигээрээ дуусах бол уу

Avatar

ЗОЧИН 2022-06-16 202.9.46.79

монголчуудын мөхөл ……………….

Avatar

yjes 2022-06-16 172.58.59.181

xamag yumaa tailagnaj,gadnixantai xybsaj abdag xotun darg

Avatar

Зочин 2022-06-16 172.58.59.181

1?!

Avatar

yun 30 saya,xamgaalalt xiij yav,baliaraar zailsxiix. 2022-06-16 172.58.59.181

xashaa,baishingaa zarj boloxgyi shy,tsaxilgaan as bysdu ni ylc daagaarsi.xen zasagluulaad bnaa,bysduugaa,ylcaa xamgaal.

Avatar

Зочин 2022-06-16 202.131.240.147

1995 биш 1993 оны 9 сард анх ирсэн юм шүү. Тэр үеийн видео бичлэгт он, сар нь байна.

Avatar

Зочин 2022-06-16 150.129.143.19

Мөргөх нь мөргөнө л биз. Мөргөхгүй нь өөрийнхөөрөө л байна биз. Юунд нь эгдүүцээд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2022-06-16 203.17.23.50

Зөв талаас нь хөндөж ээ

Avatar

Зочин 2022-06-16 180.149.65.2

БУРХАН БАГШИЙНХАА лагшингийн шүтээнд мөргөлгүй яахав ээ

Avatar

Зочин 2022-06-16 192.82.85.56

Нисванис буюу нүгэл юунаас үүсдэг вэ гэвэл мунхаг, шунал 2-с үүсдэг. Гэтэл Монголчууд мунхаг, шуналдаа автаж, асар их нүгэл хийчээд түүнийгээ аргалж, зальдах санаатай. Үйлийн үр, нүглийг та нар хэзээ ч аргалах боломжгүйээ

Avatar

Зочин 2022-06-16 66.181.161.4

Атаа хорсол, уур хилэнгээс бас үүснэ.

Avatar

Иргэн 2022-06-16 202.126.90.153

Их зөв сэдвийг хөндөж сайхан бичжээ.

Avatar

zochin 2022-06-16 202.126.88.87

Burhan bagsh uuriin tani bichseneer tiin aildaagui. Zovlon unen zovlongiin shaltgaan unen….–..4 uneng aildsan gj unshsan sanagdhiin. Dutuu medej het tsetserxex hereg yun?

Avatar

Зочин 2022-06-16 203.91.115.49

Тун дажгүй. Бурхан багшийн сургаалийг судлаж байгаад өөрийн тусгасан нэг учрыг энд сийрүүлье. Сэтгэлийн 3 гэм буюу тэнэглэл, мунхаглал, төөрөгдлийн тухай юм. Юуны түрүүнд тэнэглэл бол амьд бүхэн тэр дундаа хүн төрөлтөнд хамаатай. Хүний болгоомжгүй гаргасан алдаа бүхэн тэнэглэл. Гэхдээ энэ нь эргэлтгүй нүгэл хараахан бус. Хэрэв би тэнэг үйлдэл хийснээ даруй ухаж мэдэх юм бол түүнийгээ залруулах зам мөр, аргыг өөрөө олох нигуртай бөгөөд ингэж чадвал тэнэглэл маань миний багш, чиг баримжаа болох юм

Avatar

Зочин 2022-06-16 203.91.115.55

Тэнэг үйлдлийн үрийг бид тэр дор нь амсдаг. Үүгээр нь түүнийг ялган таньж болно. Хэрэв тэнэг үйлдлээ огтхон ч эргэлзэхгүй харин ч дөгөөн тухирч, засахгүй түүндээ харамсахгүй чигээрээ явах аваас энэ нь бидний сэтгэлд дадал болж тогтох ба буруугаар тогтсон таалал болж хорлол нь нэмэгддэг. Үүнийг мунхаглал гэнэ. Арга байвч аргаа олохгүй, бурууг мэдэвч засахад шамдахгүй байх өч төчнөөн сэтгэлийн гэмийг бид өөртөө тээн явдаг. Эдгээрийн зарим жишээ нь мухар сүсэг, гэмт хэрэг, буруу зуршил гэх мэт.

Avatar

Зочин 2022-06-16 203.91.115.40

Сургуульд сурах мөртөө ном ёсоор нь сурахгүй хялбараар аргалах, дипломоо худалдаж авах, яриулж дүнгээ засах гэх зэрэг нь яалт ч үгүй мунхаглал. Өөрийн гаргасан алдаандаа дүгнэлт хийх биш завших, хонжоо хайх замаар өөртөө гарц олох, системийн алдаа завхарлаар олз, нэр ашиг хөөцөлдөх гэх мэт бас орно. Ариун явдлыг үл хэрэгсэн хялбар зугаа цэнгэл с***р самуун, алиа маазралыг шүтэх нь бас мунхаглал. Мунхаглалд бусдаас ялгарах ялгаа нь тус хүн дээр ирэх ойрын зовлон нуугдмал, алгуур хуримтлагдаж зурш

Avatar

Зочин 2022-06-16 203.91.115.40

ил дадал маягтай болж ирдэг учраас тэрхэн зууртаа үр нь илэрдэггүй. Бас илүүтэй олон нийтийн шинжтэй өргөн цар хүрээг хамарч ирдэг. Зүйрлэвэл с***р самуунаас олсон бэлэгсийн өвчлөлтэй төстэй. Тэмбүүгийн нуугдмал үе. Бие нэг л сонин болж байгаа ч юм шиг болохгүй байгаа ч юм шиг алиныгаа ч мэдэхгүй явах нь мунхаглалд автаж буйн шинж. Нэг зуур сэхээрэн би чинь ер нь яаж явна даа хэмээн эргэлзэн ядах боловч нөгөө зуурт мансууран цэнгэж хуурмаг цэнгэлд сэтгэл ханахтай төстэй. Олон нийтээрээ нэг л бол

Avatar

Зочин 2022-06-16 203.91.115.40

охгүй байгааг сүргийн зөнгөөр гадарлавч за яахав өнөөдөр л болж байвал… гэсэн хандлагаар урагшилна. Энэ бүхэн ужгарсаар эцэстээ хэвшлээсээ суртал болон тогтох үед юу тохиох вэ? Мөнөөх төөрөгдөл. Зэрлэг нь цэнгэл болно гэдэг шиг. Ерөөсөө болохгүй бүтэхгүй бүхэн чинь жигтэйхэн танил дотно болж, энэ хорвоо дээр тэвчиж болох үйл нүгэл гэж үгүй болтлоо бид олноороо нүгэлд нүдээ тултлаа шигдэнэ. Яг гэгээрч буй агшинд хувь хүн дотроо ийм сэтгэлгээний түвшинд ирдэг. Харамсалтай нь төөрөгдөл бол гэгээр

1 0
Avatar

Зочин 2022-06-16 203.91.115.40

эл бус. Үй олноороо буруу суртал, хэвшилд автан тэр нь бараг онол болон өргөжиж бүхнийг араасаа дагуулан хамахаар эрч хүчээ авдаг. Төөрөгдөл гэдэг бол яавч нэг хоёр бодьгалын асуудал биш. Нийгмийн дампуурал мөхлийн ирмэг. Төөрөгдлөөс аврагдах гарц гэж бараг үгүй. Тэнэглэлийг сэхээрвэл тэр даруйдаа зөв замд шилжих, мунхаглалыг таньвал мөн даруйдаа гэгээрэл рүү дөтлөх нигур байсан бол төөрөгдөлд тийм гарц үгүй. Энэ бол мөхөл, та минь ээ. Эргэн тойронд чинь попын хаад үерлэж байна уу? Шашин төр нь

1 0
Avatar

Зочин 2022-06-16 203.91.115.48

холилдон тэр гэх тэмдэггүй болж, нүгэл буян, гэмт хэрэг, журам ёс нь ялгагдахгүй болж ерөөс ёс суртахуун гээч зүйлс сураггүй болж байгаа биз дээ? Ерөнхийлөгчөөсөө авахуулаад төрийн удирдлага бүгдээрээ бүлэг дээрэмчин, хулгайч, алуурчид болж хувирна. Эрдэмтэн луйварчин хоёр байраа солино. Авралт эмч чинь авилгачин болон хувирна. Лам багш чинь илтэд с***р явдлыг өдөөнө. Жирийн хүнд онол үгүй. Онол байвч барих сэхээ үгүй. Чөлөө байвч итгэл, хичээл үгүй. Бүх юм боломжтой харагдавч болж буй юм нэг ч

2 0
Avatar

Зочин 2022-06-16 203.91.115.43

байхгүй. Нүдэн дээр чинь Самсара эргэлдэн орчиж байгаа биз? Үхээрийн газар хоноглож, нүдэн дээр чинь төрөл үхэл эргэлдэн, өмнө чинь амьтныг алж аварч харуулж байна уу? Яг л Чойжид дагинад тамын орчлыг нэг агшнаа таниулах адил. Зүүд зэрэглээ шиг. Энэ хүнийг би аварч байна гээд нүдэн дээр чинь а**а. Гайхалтай нь чи хоюуланг нь хүлээн зөвшөөрнө. Жирийн хүнд барих онол, чиг, зөв суртал гэж үгүй. Нүдэн дээр чинь алив нэгэн үхлийн олсны үзээрээс тэмтчин барьж дагахад чи түүнийг хүлцэн ажиглана.

1 0
Avatar

Зочин 2022-06-16 203.91.115.43

Харин энэ бүхэн өөрийн чинь ойр төрөл, үр хойч дээр тохиоход чи үсээ үгтээн уйлавч юм нэгэнт хожимдсон байна. Мунхаглалд автсан хүн сая л төөрөгдлийн нүхний хэчнээн гүн, эргэж буцашгүй авралгүйг сэхээрнэ. Гэвч хожимдсон. Чөлөө учрал нэгэнт өнгөрсөн шүү дээ. Энэ зөвхөн шашин сургаалийн асуудал уу? Үгүй. Бидний амьдрал. Эрх баригчид өрийг өрөөр аргална, сонгогчдыг мөнгөөр худалдаад яваад байж болно гэж үнэхээр итгэдэг. Гэвч эцэстээ нөгөө мөнгө, эрх мэдэл нь бас л дуусна шүү дээ. Мэхт мэхэндээ гэгч

2 0
Avatar

Зочин 2022-06-16 203.91.115.43

болж өөрсдөө эцэст хоорондоо алалцаж махаа зулгаалцана. Жирийн иргэд яах вэ? Жирийн иргэд бас л шангаа хүртэнэ. Энэ нийгмийн дампуурал хэдхэн улс төрчийнх биш. Нийт үндэстний моралийн хэрэг. Малчид дуусахгүй юм шиг төрөөс нэхнэ. Иргэд дундаршгүй далай шиг сан уудална. Эцэстээ дуусна. Модоо барьцгаана. Улс чинь дампуурахад бүгдээрээ тусламжийн будаанд өдөржин очерлодог ажилтай болно. Цагдаа шүүх ажиллахгүй болохоор бүгд эргээд тамын амьдралдаа орно доо. Бодит амьдрал дээр ийм зүйл биднийг хүлээнэ

1 0
Avatar

Бадарч тахар 2022-06-16 66.181.180.219

Монголын христийн шашинтнуудын уур атаа нь хүрсэн өдрүүд болоод байна !! Ямар олон хүн ганданд очдог юм гээд л !! Оршуулгаа шарын шашны аргаар оршуулдагаа болиулаагүй цагт хүмүүс ганданд очсоор л байх болно !! Хамаг юм оршуулганд байгаад байна

Avatar

Зочин 2022-06-16 59.153.86.99

Дунд сургуулийн байгалийн шинжлэх ухаан заалгаж байснаа мартсан нөхдүүд бурхан шүтээд байдаг харагдсан шүү.

Avatar

зочны зочин 2022-06-16 192.82.74.161

тэгэлгүй яахавдээ, байгалын шинжлэх ухаан явж явж бурханы онолд тулж байгаамшүүдээ, бурханы онол бол байгал ертөнцийн зүй тогтолын онолшүүдээ, салгаж ойлгоод байгаа болохоор 2 өөр зүйл шиг бодогдоод байна. Яваандаа нэг болноо, шинжлэх ухаан ухаан чинь атом молекул, нейтрон, квант физик рүү ороод л баримжаагаа алдчихаж байгаа юмаа, бурханы онол бол бүгдийг нэвт тайлбарласан байдаг. унш, мэдэр, тэгээд ярь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж