“3, 4 дүгээр хорооллын замын засвар өнгөрсөн жил дууссан”

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

“3, 4 дүгээр хорооллын замын засвар өнгөрсөн жил дууссан”

“3, 4 дүгээр хорооллын замын засвар өнгөрсөн жил дууссан”

Жил бүрийн өдийд дулааны улирал эхэлсэнтэй холбоотой зам засварын ажил хийдэг. Энэ жил нийслэлийн хэмжээнд 14 замд засвар, шинэчлэлт хийхээр болсон. Тухайлбал, урин дулааны цаг ирж, хөрсөн дээр 5-10 градусын дулаантай болоход автозамын засвар арчлалтын ажил эхэлдэг гэдгийг албаныхан хэлсэн. Энэ жилийн тухайд хотын гол болон туслах автозамын засвар үйлчилгээ, тэмдэг тэмдэглэгээ болон эхний ээлжид Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Гүнтийн давааны замын арчлалт болон борооны ус зайлуулах шугам хоолойн засварын ажлыг хийж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор 3, 4 дүгээр хорооллын замын голын ногоон байгууламжтай хэсгийг дахин ухаж эхэлсэн гэх мэдээлэл цахим хуудаст тавигджээ. Үүнийг яагаад жил бүр ухаж, засварын ажил хийж байгаа болохыг албаны хүмүүсээс тодрууллаа.

ХОРООЛЛЫН ГОЛЫН ЗАМЫН ДУЛААНЫ ШУГАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА

Нийслэлийн Замын хяналтын газрын Засвар арчлалтын хэлтсээс тодруулахад “Хорооллын эцсээс эхлэн зам засварын ажлыг сүүлийн гурван жил хийж байгаа гэдэг ташаа мэдээлэл. 2020 онд замын засварын ажил дуусч, өнгөрсөн жил ногоон байгууламж тохижилт хийсэн. Харин энэ жил дулааны шугам сүлжээний засварын ажил хийж байгаа. Тус хэсгийн засварыг давтамжтай хийх ямар ч боломжгүй. Төсөв санхүү батлагдсан бол хугацаандаа багтаад л засварыг дуусгана” гэсэн юм.

Харин Тохижилт үйлчилгээний газраас асуухад “Тус хорооллын замын ногоон байгууламж, тохижилтын ажил өнгөрсөн жил дууссан. Энэ жил манайхаас тус бүсэд ямар ч тохижилт, шинэчлэлт хийх төлөвлөгөө гараагүй” гэв. Тиймээс цахим хуудаст тавигдсан зураг мэдээлэл нь засварын ажлыг сүүлийн гурван жил тасралтгүй хийж байгаа биш аж. Харин жил бүр төлөвлөсөн зураг, төлөвлөгөөний дагуу засвар, шинэчлэлтийг хийж байгаа болохыг албаны хүмүүс хэллээ.

ХОТЫН АВТОЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН АЖИЛД НИЙТ 9.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

2022-2023 оны хооронд хотод засвар шинэчлэл хийх шаардлагатай 14 байршил байгаа аж. Энэ төсөвт хорооллын голын замын засварын ажлын төсөв огт тусгагдаагүй байна. Одоогоор нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Гүнтийн давааны замын арчлалт болон борооны ус зайлуулах шугам хоолойн засварын ажлыг хийж дуусах дөхөөд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж