Төв банк оны эхнээс өссөн дүнгээр 6 тонн үнэт металл худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Төв банк оны эхнээс өссөн дүнгээр 6 тонн үнэт металл худалдан авчээ

Төв банк оны эхнээс өссөн дүнгээр 6 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2022 оны тавдугаар сард 2,152.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6.0 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14 хувиар буурсан үзүүлэлт юм.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 193.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 304.9 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны тавдугаар сард дээд үнэ 197,622 төгрөг, доод үнэ 185,576 төгрөг, дундаж үнэ 193,114 төгрөг байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж