Гиннесийн номонд бүртгэгдсэн “хамгийн хамгийн”

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Гиннесийн номонд бүртгэгдсэн “хамгийн хамгийн”

Гиннесийн номонд бүртгэгдсэн “хамгийн хамгийн”
  • ХАМГИЙН ӨРГӨН АМТАЙ ХҮН

Итали улсын Ром хотын иргэн Франциско Домингос Жоаким уг рекордыг эзэмшдэг. Тэрээр 17см өргөн амтай гэнэ шүү.

  • ХАМГИЙН УРТ ХАМАРТАЙ ХҮН

Турк улсын Артвин хотын иргэн Мэхмэт Өзирэк уг рекордыг эзэмшдэг. Түүний хамарны урт 8.8  см гэнэ. Гиннесийн рекордыг эзэмшихдээ тэрбээр “Би хамрандаа дуртай бас хэзээ ч өөрчлөх тухай бодож байгаагүй. Учир нь би хамарнаасаа болж алдартай нэгэн боллоо шүү дээ” гэжээ.

  • ХАМГИЙН НАМХАН ЭМЭГТЭЙ

Энэтхэг улсын Нагпур хотын иргэн Жиоти Амгэ уг рекордыг эзэмшдэг. Түүний өндөр нь 62.8 см бөгөөд Гиннесийн рекордыг эзэмших үеийн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр “Энэ амжилтанд хүрсэндээ маш их баяртай байна. Өөрийгөө алдартай, онцгой бас чухал хүн мэтээр мэдэрч байна” гэжээ.

  • ХАМГИЙН ӨНДӨР ЭРЭГТЭЙ

АНУ-ын иргэн Роберт Вадлов уг рекордыг эзэмшдэг. Түүний өндөр 272 см юм. Роберт өдөрт 8000 ккал илчлэг авдаг гэнэ. Энэ нь дундаж өндөртэй жирийн эрэгтэй хүний өдөрт авах ёстой илчлэгээс гурав дахин их гэсэн үг юм.

  • ХАМГИЙН УРТ НАСАЛСАН ХҮН

Франц улсын иргэн Жанн Луиз Камент уг амжилтын эзэн юм. Тэрээр 1875 онд төрж 1997 онд насан эцэслэсэн ба 122 жил 164 өдөр амьдарсан байна.

  • ХАМГИЙН АЮУЛТАЙ ШОРГООЛЖ

“Бульдог” нэртэй шоргоолж нь анх Австрали улсын далайн эрэг орчмын бүс нутгаас олджээ. Хатгахдаа эрүүгээ ашигладаг ба 1936 оноос хойш уг шоргоолжинд хатгуулж үхсэн гурван хүн бүртгэгджээ.

  • ХАМГИЙН ТОМ ААЛЗ

Аалзны урт: 280мм

Жин: 50 гр

Амьдрах хугацаа: 10 жил байдаг. 1804 онд уг төрөл зүйлийн аалзыг нээж 1965 онд Гиннест бүртгэжээ.

  • ХАМГИЙН УРТ ХУМСТАЙ ЭМЭГТЭЙ

Уг рекордыг Испани улсын иргэн Ли Рэдмонд гэх бүсгүй эзэмшдэг байна. Тэрээр 1979 оноос  хойш тасралтгүй хумсаа ургуулсан бөгөөд 8.65 метр хүртэл ургажээ. Харамсалтай нь 2008 онд автомашины осолд орсны улмаас хумс нь хугарсан байна.

  • ХАМГИЙН УРТ ХӨӨСӨН БӨМБӨЛӨГ

Шинэ Зеланд улсын иргэн Аллан Мккой 32 метр урт хөөсөн бөмбөлөг үлээжээ. Тэрбээр угаагч шингэн, бариул, ус болон глицерин ашиглаж үүнийг хийсэн байна.

Г.БҮЖИНЛХАМ

 

                                                                                              Эх сурвалж: GUINNESSWORLDRECORDS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж