"Уран бүтээлчдийн зардалд 1 тэрбумыг шилжүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

"Уран бүтээлчдийн зардалд 1 тэрбумыг шилжүүлсэн"

"Уран бүтээлчдийн зардалд 1 тэрбумыг шилжүүлсэн"
НЭМЭЛТ:
Соёлын сайд Ч.Номин "Наадмын төсөв мөнгөний асуудлыг нийслэл хариуцаж байгаа. Уран бүтээлчдийн зардалд нэг тэрбум төгрөгийг одоогийн байдлаар шилжүүлсэн" гэв. Тэрбээр "Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын хурал болсонгүй. Гэхдээ энэ асуудалтай холбоотойгоор Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг маш олон газар хурал хийж буй. Өнөөдөр нийслэл болон соёл урлагийн арга хэмжээний уялдааг сайжруулах тал дээр хуралдаж, ярилцлаа. Ялангуяа Сүхбаатарын талбайд зохион байгуулах тоглолтын талаар түлхүү ярилцлаа. Энэ жил Төрийн хүндэтгэлийн концертыг ард түмэндээ ойртуулж, үзүүлэхээр Сүхбаатарын талбайд хийхээр болсон.
Уран бүтээлчдийн хувьд ямар нэгэн ажилд ороогүй жүжигчид янз бүрийн мэдэгдэл хийж байна. Ард түмнийг дурын уран бүтээлч олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж байгаа мэдээлэлд битгий итгээсэй. Наадмын продюсер, найруулагчид гэрээ байгуулж, уран бүтээлийнхээ зардалд нэг тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Баяр наадмын тухай хуулиараа нийслэлд бүх төсөв тавигддаг. Цар тахлаас улбаатай төсөв хүндрэлтэй байгаа. Тэр ч утгаараа Соёлын яамнаас энэ төсвийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар төсвөө нэгтгэж байна. Дэлхий дахинд үнийн өсөлт маш өндөр байгаа бөгөөд уран бүтээлчдийн зүгээс 3-4 дахин өндөр өртгөөр бүтээл хийхээр байна гэдгийг хэлж буй. Одоо гэрээ байгуулсан уран бүтээлчдийн 70 хувийн санхүүжилтийг шилжүүлж байна. Ойролцоогоор нэг тэрбум гаруй төгрөг шилжүүлсэн. Энэ жил төрөөс баяр наадамд маш их анхаарч байгаа. Аливаа нэгэн хувь хүний сэтгэгдэл дээр тулгуурлан ташаа мэдээлэл битгий аваасай. Улсын хэмжээнд баяр наадмаа тэмдэглэж, ард иргэддээ ойртуулахаар ажиллаж байна.
Тухайн жүжигчин наадмын нээлт, хаалтын концертод хэрхэн оролцож байгааг мэдэхгүй байна. Ер нь манай төрийн байгууллагууд ард иргэддээ үйлчлэх гэж олон жил ажиллаж буй. Тиймээс тодорхой хэмжээний бэлтгэл ажлыг хийгээд явж байдаг юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг нийслэлээс хариуцаж буй. Энэ жил Соёлын яам бодлогоо нэгтгэж, нэгдсэн брэндтэй байхаар агуулгын хувьд нэг байлгах тал дээр ажиллаж байна.

БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
Баяр наадмыг зохион байгуулах комисс /2022.06.15/ хуралдаж байна. Хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, Соёлын сайд Ч.Номин нар оролцож байна.
Энэ жилийн наадмыг 2.3 тэрбумаар зохион байгуулахаар болсон. Харин уран бүтээлчдийн зүгээс наадмын төсөв батлагдсан ч мөнгө орж ирээгүй байгааг хэлж буй.
Иймд баяр наадамтай холботой төсөв мөнгийг яаравчлан шийдэх бололтой. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж