Төгсөлтийн баяраа хийж буй украин оюутнууд

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Төгсөлтийн баяраа хийж буй украин оюутнууд

Төгсөлтийн баяраа хийж буй украин оюутнууд

Украины сургуулиуд ширүүн тулаанд сүйрч, балгас болсон ч зарим оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэхээр шийджээ. Тодруулбал, Чернигов хотын оюутнууд зургадугаар сарын 5, 6-ны өдрүүдэд дайны нурангин дунд төгсөлтийн зургаа авахуулсан байна.

Оросын довтолгоо анх эхлэхэд Чернигов хот ширүүн дайралтад өртөж, улмаар гуравдугаар сарын 31-нд Путины цэргүүд бүс нутгийг орхиход нуранги болон үлджээ. Тус хотод болсон зарим халдлага нь дайны хуулийг илт зөрчиж, олон тооны энгийн иргэн амь үрэгдсэн байна. Мөн дэд бүтцэд ихээхэн хохирол учирсныг “Human rights watch” байгууллага мэдэгдэв. Албаныхны мэдээлснээр 35 сургууль байснаас ердөө долоо нь л бүрэн бүтэн үлджээ.

Төгсөлтийн баяраа тэмдэглэсэн 17 настай Олха Бабинец цахимаар хичээлээ дуусгасан байна. “Эдгээр гэрэл зургаар бид аз жаргалтай хүүхэд насаа алдсан хүүхдүүдийн амьдралыг харуулахыг зорьсон. Мөн украинчуудын хүчийг харуулахыг зорьлоо. Бид Украины ирээдүй, бид хүчирхэг, үзэсгэлэнтэй Европын улсыг байгуулах болно” гэж тэр хэлэв.

“France24” цахим хуудасныхан уг гэрэл зургуудыг дарсан зурагчин Станислав Сениктэй ярилцжээ. Станислав Сеник хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украинд болж буй үйл явдал, сүйрлийн зургийг дарсаар байна. “Энэхүү гэрэл зургийн төслийн гол зорилго нь дурсамжийг хадгалах явдал юм. Энэ нь зөвхөн оюутнуудаар зогсохгүй бүх үндэстний хувьд маш чухал түүх. Би гэрэл зурагчин учир зураг авах замаар тэдэнд тусалж чадна” гэж тэр хэлжээ.

Зураг авалтад 40 орчим оюутан оролцсон. Гэрэл зурагчин энэ зургуудаараа үзэсгэлэн гаргаж, дуудлага худалдаанд оруулах төлөвлөгөөтэй байна. Олсон мөнгөө Украины зэвсэгт хүчинд хандивлана гэлээ.

Эх сурвалж: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
17
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж