471,271 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

471,271 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 193,836,207 төгрөгийн үнийн дүн бүхий 471,271 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Улсын их дэлгүүр" ХК (UID +14.81%), "Гутал" ХК (GTL +12.50%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +6.51%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" ХК (HRL -14.77%), "Дархан хүнс" ХК (DHU -11.53%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -9.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,372 ширхэг нэгж эрхийг 14,295,181 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 50 ширхэгийг 5,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 12 ширхэг үнэт цаасыг 1,176,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.77 хувиар өсөж, 34,174.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,882,915,767,201​​​​​​​ төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж