Хашаа, хаалт нээж, хаах хууль барьж гүйхээсээ ичих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Хашаа, хаалт нээж, хаах хууль барьж гүйхээсээ ичих хэрэгтэй

Хашаа, хаалт нээж, хаах хууль барьж гүйхээсээ ичих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нар Төрийн ордны нутаг дэвсгэрийг заагтай, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай тогтоолын төслийг өргөн барьжээ. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэхээр оруулсан боловч түр хойшлуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд "УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын өргөн барьсан тогтоолын төслийн асуудлыг цаглавартаа оруулахгүйгээр түр хойшлуулъя. Дараа нь сонсъё. Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын өргөн барьсан хуулийн төслүүдийг эргэж ярьж байгаад хэлэлцье" гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Иргэдэд нээлттэй болгох гэдэг утгаар өөр ямар нэмэлтүүд орох вэ, тэр болгонд тогтоол гарчихсан байдаг. Энд үзэл баримтлал гээд биччихсэн, ямар ч тооцоо судалгаа, дүгнэлт танилцуулга гэсэн юм алга байна шүү дээ. Ийм тогтоол шууд ороод ирсэн байдаг.

Эсвэл иргэд олон нийтээс ийм шаардлага тавьж байгаа юм уу. Төрийн захиргаа, олон нийтийн байгууллагуудаас ирсэн тооцоо, судалгаа байгаа юм уу гэхээр байхгүй. Ерөөсөө хоёр хуудсаар л Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоё гэсэн асуудлаар Их хурлын тогтоол гаргах нь зохимжгүй байх аа гэж бодож байна" гэдгийг хэлсэн юм.

Хотын төвдөө хэдхэн байдаг цэцэрлэгийн нэг нь төрийн ордны ар талд байх цэцэрлэгт хүрээлэн. Уг цэцэрлэгт хүрээлэн нь 2000-аад оны дунд хүртэл хүүхэд багачууд тоглож, хөгшид салхилж, залуу хосууд болздог газар байв. Гэтэл иргэний нийгмийнхэн жагсаал цуглаан хийж, Төрийн ордон руу довтлогчдын балгаар Төрийн ордныг тойруулан хашаа босгосон байдаг. Энэ хашаанд уг цэцэрлэгт хүрээлэн орж, үүнээс хойш иргэдээс тусгаарлагдсан. Баруун зүүн хойд хоёр талд нь хаалга байх боловч хаалгыг хааж, томоос том цоож зүүлттэй байх болсон. Анх 1950-аад онд төрийн ордон ашиглалтад орохтой зэрэгцээд энэ цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж