Монголын 19 иргэн гадаадад хулгайн хэргээр ял эдэлж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Монголын 19 иргэн гадаадад хулгайн хэргээр ял эдэлж байна

Монголын 19 иргэн гадаадад хулгайн хэргээр ял эдэлж байна

Вьетнамын Ханой хотын цагдаа нар зургадугаар сарын 3-ны өдөр Швед хосын зээлийн картыг хулгайлсан байж болзошгүй найман монгол иргэнийг баривчилсан гэх мэдээлэл гарсан. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд зүүн өмнөд Азийн орнуудаар аялах нь ихэсч, үүнийгээ дагаад хулгайн хэрэгт холбогдох болов.

Үүнтэй холбогдуулан гадаад харилцааны яамнаас хулгайн хэрэгтэй холбогдсон монгол иргэдийн талаар тодруулсан юм. Энэ оны зургадугаар сарын байдлаар хулгайн хэргээр Монгол Улсын 19 иргэн хилийн чанадад ял эдэлж байна.

Тодруулбал, Хятадад 12, Вьетнамд тав, Германд хоёр иргэн ял эдэлж байгаа гэнэ. Харин Вьетнамд найман иргэн, Солонгост нэг иргэн тус тус одоогоор хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж